| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00290/и |
| Дугаар | 152/ШШ2024/00461 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 152/ШШ2024/00461
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: “УДС” ХХК-ийн,
Хариуцагч:, “УП” төвд холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 123,292,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн ерөнхий захирал Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “УДС” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Увс аймгийн Улаангом сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Хариуцагч “УП” төв нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дулааны эрчим хүч хэрэглэсэн 82,861,473 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж, “УДС” ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д халаалтыи улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай “Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай” тушаалын б/ Увс аймгын халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжпэгч “УДС” ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. “УДС” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын “УП” төвийн удирдлагад 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/52 дугаартай “Албан мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. Иймд Хариуцагч “УП” төвөөс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 82,861,473 төгрөг, алданги 41,430,737 төгрөг, нийт 124,292,210 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би, “УП” төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө бид дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.
1. Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн хариуцагч “УП” төвөөс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 85,854,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг “УП” төв бүхэлд нь хүлээн зөвшөөрлөө.
2. Хариуцагч “УП” төв нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн Хаан банкны 5800037626 тоот данс руу үл маргах журмаар 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
3. Хариуцагч “УП” төв нь нэхэмжлэлийн үлдэгдэл төлбөр 55,854,425 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 18,618,141 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18,618,141 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 18,618,141 төгрөгийг “УДС” ХХК-ийн Хаан банкны 5800037626 тоот данс руу үл маргах журмаар шилжүүлнэ.
4. Хэрэв дээрх эвлэрлийн гэрээг хариуцагч “УП” төв нь хугацаандаа буюу эхний сардаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг “УП” төв нь зөвшөөрсөн болно.
5. Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч “УДС” ХХК нь хариуцагч “УП” төвөөс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 82,861,473 төгрөг, алданги 41,430,737 төгрөг, нийт 124,292,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч “УП” төв нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 85,854,425 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч “УП” төвөөс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 38,437,785 төгрөгний нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч “УП” төвийн өмчлөгч Г.Ө нар нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхжаргал худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 123,292,210 төгрөг гаргуулах тухай шаардлагаас алданги 38,437,785 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “УП” төвийн өмчлөгч Г.Ө нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр 55,854,425 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 18,618,141 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18,618,141 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 18,618,141 төгрөг нэхэмжлэгч “УДС” ХХК-д бүрэн төлж барагдуулах,
3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779,411 төгрөгөөс 389,705.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 389,705.5 төгрөгийг, хариуцагч “УП” төвийн өмчлөгч Г.Өээс 286,129 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “УДС” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “УДС” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 123,292,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас алданги 38,437,785 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “УП” төвийн өмчлөгч Г.Ө нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 55,854,425 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 18,618,141 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18,618,141 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 18,618,141 төгрөгийг тус тус төлж барагдуулах нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779,411 төгрөгөөс 389,705.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 389,705.5 төгрөгийг, хариуцагч “УП” төвийн өмчлөгч Г.Өээс 286,129 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “УДС” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА