Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 308/шш2025/00018

 

 

 

 

 

     

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг **-р хороо Стадион-оргил Махатма ганди хороолол Богд Жавзандамба гудамж-** Эл Эс плаза барилгад байрлах, Т ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Айраг сум *-р баг Цагаан дөрвөлж замчин **-р гудамж * тоотод оршин суух, Х овогт Э Т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 6,601,402.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЗээлдэгч Э.Т нь Т ББСБ ХХК-иас хэрэглээний зээлийн зориулалтаар 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр МА-417189 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулж, 93001-59488 дугаартай цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.45 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Э.Т нь анх авсан өдрөөс хойш 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 298,841.47 төгрөгийг, хүүний төлбөрт 323,260.11 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,898.42 төгрөгийг, нийт 625,000 төгрөгийг төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Т нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 342 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,701,158.53 төгрөг, зээлийн хүү 1,816,791.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 63,452.98 төгрөг, нийт 6,581,402.96 төгрөг, Т ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Э.Т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж утсаар холбогдож байсан. Э.Т нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан МА-417189 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-59488 дугаартай цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,701,158.53 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,816,791.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 63,452.98 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг, бүгд 6,601,402.96 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Э.Т гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Э овогтой Т нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,300,350 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,300,352.96 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Э.Т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,601,402.96 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,300,350 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,300,352.96 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,601,402.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,300,350 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,300,352.96 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,573 төгрөгийн 60,286.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т улсын тэмдэгтийн хураамжид 60,286.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 60,286.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА