Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 308/шш2025/00019

 

 

 

 

 

     

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, *-р хороо Парисын гудамж Ай Си тауэр ** давхар *** тоотод байрлах, И ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Иххэт сум, *-р баг Б гэх газар оршин суух, Т овогт М холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 7,578,216.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЗээлдэгч Т.М нь манай компанитай 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр L100003273 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнаар дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Т.М цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас харилцагчийн 5366042370 тоот дансанд зээлийг олгосон. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнаар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд, нотариатын зардалд 8,500 төгрөг гарсан тул хариуцагч Т.М нийт 7,578,216.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Т овогтой М нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 01 дүгээр

сараас 2025 оны 06 дугаар сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,263.036 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Т.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,578,216.96 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,263.036 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.И ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй хариуцагч Т.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,578,216 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,263.036 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,201.47 төгрөгийн 68,100.24 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М улсын тэмдэгтийн хураамжид 68,100.24 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 68,100.24 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА