| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2024/0058/З |
| Дугаар | 111/ШШ2024/0064 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 111/ШШ2024/0064
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай захирамжийн хавсралтын *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******ад олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “******* миний бие Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай захирамжийн хавсралтын *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******ад олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу хариуцагч тал буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/236 дугаар захирамжаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай захирамжийн хавсралтын *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Хариуцагч талаас *******д газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээ гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай захирамжийн хавсралтын *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******ад олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрч, түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай захирамжийн хавсралтын *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******ад олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ