Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий  шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                Прокурор Б.Бавуудорж

                                                Хохирогч *******, *******

                                                Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                                Шүүгдэгч ******* /цахимаар/

                                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гомдлоор *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Рэнчингийн ******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр багийн 14 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хохирогч ******* хүн байнга амьдрах зориулалт бүхий өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 15 см урттай, 1 см зузаантай хэт хутганы хэт, 25 см урттай хэт хутганы мөнгөн гинж, 2 ширхэг хэт хутганы цахиур зэрэг бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 58 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хохирогч  ******* хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшингийн цонхоор нэвтрэн орж, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 8 ширхэг, пойлоосон цөгц 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,026,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 26 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хохирогч *******гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 5 инчийн хэмжээтэй үндсэн тагштай мөнгөн аяга 2 ширхэг, 5 инчийн шахмал тагштай мөнгөн аяга 2 ширхэг, 6 инчийн хэмжээстэй шахмал тагштай мөнгөн аяга 1 ширхэг, хуучин алтан ээмэг 1 хос, хуучин монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний хуучин мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний хуучин мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний хуучин мөнгөн бөгж 2 ширхэг, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 25 ширхэг 10,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3,572,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн 18 дугаар гудамжны 1819 тоотод оршин суух хохирогч *******ы хүн байнга амьдрах зориулалт бүхий өвлийн байшинд нэвтрэн орж шинэ цагийн 7 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн 4 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 5,5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний толин дээрээ хийморийн морьтой 6 ширхэг тоноглолтой мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний шар суртай мөнгөн бүс 1 ширхэг, хулганы дүрс бүхий мөнгөн халбагатай мөнгөн хөөрөг 1 ширхэг, эрвээхэй хээтэй монетон ээмэг 1 хос, талст бүхий кулонтой ээмэг 1 хос, Хаан бугуйвч хатан сүйх бүхий эрэгтэй, эмэгтэй монетон хуримын бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний кулонгүй монетон гинж 1 ширхэг” зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,137,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022   оны  03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 18 тоот хашаанд байрлах хохирогч Д.Өвгөнтогтохын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч орчин цагийн Монгол дархны хийцтэй 5 инчийн хэмжээтэй хуучин мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн Монгол дархны хийцтэй хэт хутганы мөнгөн хуй 1 ширхэг, хуучин цагийн Монгол дархны хийцтэй хэт хутганы бэл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагаас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хохирогч Б.Жамбалжавын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч төгрөгийн үнэ бүхий даалинтай хүрэн манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, биет 80,000 төгрөг, хөөрөгний чулуун толгой зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 25 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хохирогч Ц.Хоролсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын тариат манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,460,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баатарсүхээс: Рэнчингийн *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Тарган овгийн  Рэнчингийн *******т  холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөн, шүүгдэгч Тарган овгийн  Рэнчингийн *******ыг  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан  гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон ес хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 8,569,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д 3,097,000 төгрөгийг, хохирогч *******д 2,822,000 төгрөгийг,  хохирогч Т.Даваасүрэнд 1,500,000 төгрөгийг,  иргэний нэхэмжлэгч Д.Далаймөнхөд 1,150,000 төгрөгийг тус тус олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  “Арвайхээр сумын ЗДТГ-ын хамт олноос дурсгав” гэсэн бичигтэй цулгуй мөнгөн аяга 1 ширхэг,  “Батгоёл хийц” гэсэн үнийн цаас наасан аяга жижиг цулгуй мөнгөн аяга 1 ширхэг, хүрэн тагштай ёроолондоо өлзий хээтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг ёроолондоо морины дүрстэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Г.Пүрэвсүрэнд 3,026,000 төгрөг, хохирогч Б.Жамбалжавд 1,350,000 төгрөг, хохирогч Ц.Хоролсүрэнд 1,860,000 төгрөг, хохирогч Д.Өвгөнтогтоход 680,000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Ц.Хоролсүрэн, Г.Пүрэвсүрэн, Б.Жамбалжав нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шинэ цагийн 2 бөөрөн дээрээ очиртой, очироо тойроод түмэн насан хээтэй, 2 талдаа мөртэй, мөнгөн хулганы дүрс бүхий халбагатай мөнгөн хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн 7 инчийн хэмжээтэй ёроол хэсэгтээ өлзий хээтэй, дотор хэсэгтээ зураасан сэвтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй цэцэгтэй, цэцгийн гадна хэсэгтээ хээтэй, хээний хонхор хэсгийг харлуулсан ижил хэмжээ бүхий мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй цулгуй, ёроол хэсэгтээ өлзий хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 5 инчийн хэмжээтэй ёроол хэсэгтээ өлзий хээтэй мөнгөн аяга 1 ширхэг,  шинэ цагийн 4 инчийн хэмжээтэй ёроол хэсэг нь цөмөрсөн аяга 1 ширхгийг хохирогч *******д,  хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхгийг хохирогч *******д, 5,5х4,5 см-ийн хэмжээтэй хар өнгийн оруулгатай, нүүр хэсэгтээ төмөр оруулга бүхий түгжээтэй, зэсэн гогцоотой  хэт хутганы бэлийг хохирогч Д.Өвгөнтогтоход, халтар мана хөөргийг хохирогч Ц.Хоролсүрэнд, 41 размерын пүүз 1 хосыг шүүгдэгч *******т тус тус буцаан олгохоор,  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын 09 минут 59 секунд болон 04 минут 15 секундын хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Давж заалдах эрх сэргээх өргөдлөө холбогдох анхан шатны шүүхэд гаргаснаас уг өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Хоригдол ******* миний бие тус хэрэгт холбогдуулж төлбөртэй байсан ба тухайн үед өөрийн ээж хүнд хагалгаанд орох болсон ба би донор болох байсан ч энэ хэргээс болоод хоригдсон. Тухайн үед санхүүгийн байдал хүнд байсан учир хохирлоо төлж чадаагүй. Би уг хэрэгтээ хохирогч *******д 3.097.000 төгрөг, Нямцэрэнд 2.822.000 төгрөг, Даваасүрэнд 1500.000 төгрөг, Далаймөнхөд 1.900.000 төгрөг нийт 8.569.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан ажиллагаа тогтоогдоогүй. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинж байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Бусдад учруулсан хохирлоо анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлөх бүрэн боломжтой байсан. Шүүгдэгч *******ын 7-н удаагийн үйлдлээр үйлдсэн гэмт хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалан байр, агуулахад нэвтрэн орж хүндрүүлэх шинжтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагад нийцсэн байх тул уг шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулаагүй байж давж заалдах гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Миний хувьд хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо аваагүй учир хохирлоо барагдуулмаар байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн ээж, эгч нар нь хохирлыг төлнө гэсэн боловч мөнгө төгрөгийн боломж олдсонгүй гэсэн мэдээлэлтэй байна.

Хэрвээ хохирол төлбөл баримтыг авчирч өгнө гэсэн боловч төлөгдсөн зүйл байхгүй. Нэг хүнд л 150.000 төгрөг өгсөн. Хохирлоо төлчихөөд хорих ялаасаа хасуулаад эрт гарч зөв амьдрах гэж мэрийж байгаа хүн. Тийм учраас шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирол төлөх хугацаа олгож өгнө үү гэж шүүгч, прокурор, хохирогч нараас хүсэж байна. Хэдхэн хоногийн боломж өгөөч. Бид нар зээл хөөцөлдөөд хохирлоо даруйхан төлөх бодолтой байгаа. Манай гэр бүлийнхэн зээл аваад энэ хүмүүсийн хохирлыг нэн түрүүнд төлж барагдуулна. Би өөрийн гэм буруутай үйлдлээс болоод хоригдож байгаа. Шүүхээс оногдуулсан ялд харамсах зүйлгүй байгаа ч гэсэн өндөр настай ээж, эгч хоёр дээрээ эртхэн очиж, хөдөлмөр эрхэлж, сайн сайхан амьдрах бодолтой байгаа учир хохирол барагдуулах хугацаа олгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч *******ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Рэнчингийн ******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр багийн 14 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хохирогч ******* хүн байнга амьдрах зориулалт бүхий өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 15 см урттай, 1 см зузаантай хэт хутганы хэт, 25 см урттай хэт хутганы мөнгөн гинж, 2 ширхэг хэт хутганы цахиур зэрэг бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 58 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хохирогч  ******* хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшингийн цонхоор нэвтрэн орж, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 8 ширхэг, пойлоосон цөгц 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,026,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 26 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хохирогч *******гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 5 инчийн хэмжээтэй үндсэн тагштай мөнгөн аяга 2 ширхэг, 5 инчийн шахмал тагштай мөнгөн аяга 2 ширхэг, 6 инчийн хэмжээстэй шахмал тагштай мөнгөн аяга 1 ширхэг, хуучин алтан ээмэг 1 хос, хуучин монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний хуучин мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний хуучин мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний хуучин мөнгөн бөгж 2 ширхэг, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 25 ширхэг 10,000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3,572,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн 18 дугаар гудамжны 1819 тоотод оршин суух хохирогч *******ы хүн байнга амьдрах зориулалт бүхий өвлийн байшинд нэвтрэн орж шинэ цагийн 7 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн 4 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 5,5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний толин дээрээ хийморийн морьтой 6 ширхэг тоноглолтой мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний шар суртай мөнгөн бүс 1 ширхэг, хулганы дүрс бүхий мөнгөн халбагатай мөнгөн хөөрөг 1 ширхэг, эрвээхэй хээтэй монетон ээмэг 1 хос, талст бүхий кулонтой ээмэг 1 хос, Хаан бугуйвч хатан сүйх бүхий эрэгтэй, эмэгтэй монетон хуримын бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний кулонгүй монетон гинж 1 ширхэг” зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5,137,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022          оны  03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 18 тоот хашаанд байрлах хохирогч Д.Өвгөнтогтохын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч орчин цагийн Монгол дархны хийцтэй 5 инчийн хэмжээтэй хуучин мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн Монгол дархны хийцтэй хэт хутганы мөнгөн хуй 1 ширхэг, хуучин цагийн Монгол дархны хийцтэй хэт хутганы бэл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880,000 төгрөгийн хохирол учруулсан,

 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагаас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хохирогч Б.Жамбалжавын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч төгрөгийн үнэ бүхий даалинтай хүрэн манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, биет 80,000 төгрөг, хөөрөгний чулуун толгой зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 25 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хохирогч Ц.Хоролсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын тариат манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,460,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эрүүгийн ******* дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд: хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би нөхөр Сарангэрэлийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 14-01 тоотод байшинд амьдардаг. Хамгийн сүүлд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирж ойр зуурын юм хум янзалчихаад явсан юм. Тэрнээс хойш ирээгүй байж байгаад өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд манай охин Мөнхбаясгалан найз залуугийн хамт гэрээ эргэж, ойр зуурын нимгэн хувцас хунараа авахаар ирсэн юм. Тэгтэл хулгай орчихсон байсан гэхээр нь бид нар шууд ирсэн. Манай байшингийн зочны өрөөний сервантны тавиур дээр байсан гоёл чимэглэлийн хайрцагнаас сваровский том гялтганасан цэнхэр шигтгээтэй эмэгтэй хүний түгжээтэй ээмэг 1 хос, манай үүдний коридорын харанхуй өрөөнд байх баруун талын модон авдар дотроос мөнгөн хутганы мөнгөн утас, хэт, 2 ширхэг цохидог цахиуртайгаа байхгүй байна. Энэ хэт хутгыг манай эцгээс 1919 оноос өвлөгдөж ирсэн үнэт зүйл байгаа юм. Өөр алдагдсан зүйл гайгүй байх шиг байна. Дөрвөлжин жижиг оосортой, онгойдог хэтэвч шиг булгиаран хэт нь мөнгөлсөн, харин мөнгөн утас нь оосортой дан мөнгөөр сүлжсэн 25 см орчим урттай байгаа. Тэр булгиаран гэрийг нь онгойлгохоор дотор нь 2 ширхэг цохьдог цахиур байгаа. Барихаар нэлээд жинтэй мэдрэгддэг. Харин тэр сваровский ээмгийг 2017 онд Арвайхээр сумаас 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би алдагдсан эд зүйлсээ харвал сайн танина. Эртнээс уламжилж ирсэн нандин зүйл байгаа юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24 хуудас/,

 

хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Сваровский том гялтганасан цэнхэр шигтгээтэй ээмгийг би буцаж очоод гэрээ цэвэрлэж байгаад эд зүйлсээ бүртгэж үзэхэд байсан. Би цагдаа ажил дээр дуудахаар нь яарч хүрч ирээд эмэгтэй хүний ээмгийг байхгүй гэж бодоод мэдүүлэг өгсөн. Харин гэрээ цэвэрлэж янзалж байхад гараад ирсэн. Би гэрээсээ ганцхан хэт хутганы хэтийг нь мөнгөн гинжтэй нь алдсан.” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 26 хуудас/,

 

гэрч С.Мөнхбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэртээ ирээд байшиндаа орж иртэл зочны өрөөний болон унтлагын өрөөний авдар сав, шүүгээний дотор байсан эд зүйлсийг гаргаад онгичоод хаячихсан, зочны өрөөний вакум цонхны порчик нь онгорхой байсан. Би хулгайч орсон байна гэж бодоод шууд цагдаад дуудлага өгсөн. Манай байшингаас эрэгтэй хүний 4 талтай булган малгай 1 ширхэг, мөнгөөр бүрсэн хэт хутганы мөнгөн хэт, гинж, бэлнүүд, мөн ээжийн ээмэг бөгжнүүд алдагдсан гээд л байсан. Тэрийг би бас нарийн сайн мэдэхгүй юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №35 дугаартай "... 15 см урттай, 1 см зузаан гангаар хийгдсэн, дөрвөлжин хэлбэртэй 1x2 см орчим хэмжээтэй мөнгөн бариултай, хэт хутганы хэт, 25 см урттай хэт хутганы мөнгөн гинж, 2 ширхэг хэт хутганы цахиур зэрэг эд зүйлсийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1,500,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 42-45 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Шуурхай удирдлагын төвийн хяналтын камераас "...Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Усан сангийн зүүн талын чиглэлийн хяналтын камерын бичлэгт бичигдсэн 09 минут 59 секунд болон 04 минут 15 секундын бичлэг бүхий CD-г” эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /1хх-ийн 18-19 хуудас/,

 

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *******ын эзэмшлийн 5140101172, 5561106751, 5629080023 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 69-75 хуудас/, мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 6-10 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...4 дэх айл нь Арвайхээр сумын 4-р баг тэсэлгээний зүүн урд талд гэв. Мэдүүлгээ шалгуулагч Арвайхээр сумын 4-р баг 14-01 тоотод байх баруун тийш харсан хашааны хаалганы үүдэнд очиж би хамгийн сүүлд аймагт ирж 4 дэх хулгайгаа энэ айлаас хийсэн гэв. Уг айлын хашаанд орж баруун хойд талын цонх руу зааж би тус цонхоор орж мөнгөн хэт хутганы бэл хулгайлсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-16 хуудас/,

 

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт байрлах 14-1 тоот хашааны хаалга нь цоожтой байхаар нь байшингийн голын цонхыг түлхэж том өрөө рүү орсон. Угаалгын өрөөний хажууд байх харанхуй өрөөнд байх авдар цоожгүй байсан. Авдар дотроос 15 см урттай мөнгөн гинж, хэт хутганы бэлийг цэнхэр эрээн гялгар уутанд хийсэн байхаар нь авсан. Би 1 ширхэг бэл, эмэгтэй хүний хос ээмгийг аваагүй. Тухайн эд зүйлүүдийг Улаанбаатар хот Баянгол дүүрэг Хархорин худалдааны төвийн замын голд байрлах гүүрэн дотор суух алт, мөнгөний дархан гэх эмэгтэйд зарсан. Хутганы бэлийг 480,000 төгрөгөөр зарсан, мөнгөн гинжийг хэдэн төгрөгөөр өгсөн талаараа мэдэхгүй байна, айлуудаас авсан зүйлүүдтэйгээ хамт өгсөн. Би ихэнх мөнгөөр нь покер тоглоомыг утсаараа тоглосон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66 хуудас/,

 

Эрүүгийн 2226001670127 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд: хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагт Улаанбаатар хотоос ирээд эхнэрийг хүргэж өгсөн айлдаа шууд очиж хоноод өнөөдөр 12 цагт гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой байхаар нь байшингаа онгойлгоод ортол авдарнууд онгорхой, доторх эд зүйлийг нь гарган сандраасан байхаар нь цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Манай гэрээс шинэ цагийн 7 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн 4 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн 5,5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, нийт 8 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний толин дээрээ хийморийн морьтой 6 ширхэг тоноглолтой мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй хүний шар суртай мөнгөн бүс 1 ширхэг, хулганы дүрс бүхий мөнгөн халбагатай мөнгөн хөөрөг 1 ширхэг, эрвээхэй хээтэй монетон ээмэг 1 хос, талст бүхий кулонтой ээмэг 1 хос, Хаан бугуйвч, хатан сүйх бүхий эрэгтэй, эмэгтэй хүний монетон хуримын бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний кулонгүй монетон гинж 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байна. ...Сүүлд манай гэрээс хулгайд алдсан гэх 8 ширхэг мөнгөн аяганы 6 ширхгийг нь болон мөнгөн хөөргийг олсон байсан. Тухайн эд зүйлс нь манай гэрээс алдсан гэх эд зүйлс мөн байсан. Одоо олдоогүй байгаа нь хийморийн морьтой 6 ширхэг тоноглолтой мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс, 6 инчийн, 5 инчийн хоёр мөнгөн аяга, эрвээхэй хээтэй монетон ээмэг 1 хос, талст бүхий унжуургатай монетон ээмэг 1 хос, хуримын хаан бугуйвч, хатан сүйхтэй хос бөгж, эмэгтэй хүний монетон гинж гэх зүйл олдоогүй байгаа.” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 101, 104-105 хуудас/

 

гэрч Д.Далаймөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын сүүлээр нэг удаа, 03 дугаар сарын сүүлээр нэг удаа эд зүйл худалдаж авч байсан. Надад эд зүйл зарсан залуу өндөр туранхай хүзүүн дээрээ битүү шивээстэй, ногоон өнгийн куртка, бараан өнгийн үүргэвч үүрсэн залуу байсан. Тухайн залуу 2022 оны 02 сарын сүүлээр ирэхдээ 8-н ширхэг мөнгөн аяга, Нацагдоржтой мөнгөн хөөрөг 1 ширхэг, тариат манан хөөрөг 1 ширхгийг барьж ирээд манай ахын бие өвдөөд мөнгөний хэрэг гараад байна, хямд зарчихмаар байна гээд гуйгаад байхаар нь бэлэн мөнгө 800 гаран мянган төгрөг өгч худалдан авч байсан. Дараа нь 2022 оны 03 дугаар сарын сүүлээр бас ирээд хэдэн ширхэг мөнгөн аяга авчихаач, машинаа мөргүүлсэн, мөнгөний хэрэг гараад байна гээд байсан. 5 ширхэг мөнгөн аяга байсан санагдаж байна. Би тухайн үед бэлэн мөнгө 350,000 төгрөг өгч авч байсан санагдаж байна. Би тухайн эд зүйлийг худалдаж авахдаа хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Надад эд зүйл авч ирж өгсөн залуугаас хулгайн эд зүйл юм биш биз гэдгийг асуухад үгүй ээ тийм зүйл биш, гэрийнхээ юмыг зарж байгаа гэж хэлсэн. ...Тухайн эд зүйл манай гэрт байгаа, авсан тоо ширхгээрээ байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155-157 хуудас/,

 

хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №ТХҮ-922/3385 дугаартай “...Шинэ цагийн 7 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг 290,000 төгрөг, шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг 4x250,000 төгрөг=1,800,000 төгрөг, шинэ цагийн 4 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг 120,000 төгрөг, шинэ цагийн 5 инчийн хэмжээтэй мөнгөн 1 ширхэг 180,000 төгрөг, шинэ цагийн 5,5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг 230,000 төгрөг, эрэгтэй хүний толин дээрээ хийморийн морьтой 6 ширхэг, 1 ширхэг 380,000 төгрөг, эмэгтэй хүний шар суртай мөнгөн бүс 1 ширхэг 320,000 төгрөг, хулганы дүрс бүхий мөнгөн халбагатай мөнгөн хөөрөг 1 ширхэг 700,000 төгрөг, эрвээхэй хээтэй монетон ээмэг 1 хос 283,500 төгрөг, талст бүхий кулонтой монетон ээмэг 1 хос 405,000 төгрөг, Хаан бугуйвч, хатан сүйх бүхий монетон хуримын бөгж 1,026,000 төгрөг, эмэгтэй хүний монетон гинж 202,500 төгрөг зэрэг эд зүйлсийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 5,137,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 121-125 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч *******аар таньж олуулах ажиллагаа явуулсан “...Манай гэрээс алдагдсан мөнгөн хөөрөг 15 дугаартай байна. Мөн 1,3,4,6,8,9 дугаараар дугаарлагдсан 6 ширхэг мөнгөн аяга байна. Би хөөрөгнийхөө ерөнхий байдал, толгой, халбага зэргээр нь таньж байна. Харин мөнгөн аягануудынхаа 6 инчийн хэмжээтэй 2 адил хээтэй аягаа би өөрөө 2014 онд Улаанбаатар хотоос авч байсан болохоор сайн таньж байна. Мөн 4 инчийн хэмжээтэй мөнгөн аягаа ёроолыг нь цөмөлчихөөд би шүдээрээ хазаж гаргах оролдож байсан болохоор сайн таньж байна. 5 ийчийн харьцаатай мөнгөн аяга мөн байна. Мөнгөн завъяагаас худалдан авч байсан болохоор хээгээр нь болон дотор нь цай хийж удаагаад ёроол нь хөөсөн байсныг би хумсаараа дарж ёроолыг нь сэвтээсэн” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 93-96 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “...1. шинэ цагийн 2 бөөрөн дээрээ очиртой, очироо тойроод түмэн насан хээтэй, 2 талдаа мөртэй, мөнгөн хулганы дүрс бүхий халбагатай мөнгөн хөөрөг 1 ширхэг,

 

2. шинэ цагийн 7 инчийн хэмжээтэй ёроол хэсэгтээ өлзий хээтэй, дотор хэсэгтээ зураасан сэвтэй мөнгөн аяга 1 ширхэг,

 

3. шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй цэцэгтэй, цэцгийн гадна хэсэгтээ хээтэй, хээний хонхор хэсгийг харлуулсан ижил хэмжээ бүхий мөнгөн аяга 2 ширхэг,

 

4. шинэ цагийн 6 инчийн хэмжээтэй цулгуй, ёроол хэсэгтээ өлзий хээтэй мөнгөн аяга 1 ширхэг,

 

5. шинэ цагийн 5 инчийн хэмжээтэй ёроол хэсэгтээ өлзий хээтэй мөнгөн аяга 1 ширхэг,

 

6. шинэ цагийн 4 инчийн хэмжээтэй ёроол хэсэг нь цөмөрсөн аяга 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх-ийн 176 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нэгжлэг хийсэн "...Прокурорын зөвшөөрлөөр иргэн Д.Далаймөнхийн гэрт нэгжлэг хийж 13 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг цагаан металл хөөрөг, 1 ширхэг чулуун хөөрөг зэргийг сайн дураараа гаргаж өгсөн” тухай тэмдэглэл /1хх-ийн 158-159 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 046 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан 5 ширхэг дакто хальсанд 10 ширхэг гарын мөр байна.

 

2. Шинжилгээнд ирүүлсэн 1,3,5,10 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2,4,6,7,8,9 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

 

3. Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан гарын мөр нь хэргийн хохирогч ******* баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. Харин 3,5,10 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь санд бүртгэгдсэн гарын дардаснууд болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

 

4. Тохирсон гарын мөр болон дардасны мэдээллийг дүгнэлтэнд хавсаргав” гэсэн дүгнэлт/2хх-ийн 192-194 хуудас/,

 

гэрч Д.Далаймөнхөөр таньж олуулах ажиллагаа явуулсан "...Надад харуулж байгаа энэ 3 зургийг харлаа. 2 дугаараар дугаарласан зураг надад эд зүйл авч ирж өгсөн хүн мөн байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1хх-ийн 160-161 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “....3 дахь айл нь Арвайхээр сумын 12 дугаар баг Жаргалант 18 дугаар гудамжинд очиж би энэ айлаас 3 дахь хулгайг хийсэн гэв. Уг гудмаар явж урагшаа харсан ногоон хашааны хаалгатай 1819 тоот хашаа руу гараараа заав. Мэдүүлгээ шалгуулагч би тус айлыг таньдаг бөгөөд Батчулуун гэх айлаас 2 мөнгөн бүс, 2 мөнгөн аяга, мөнгөн хөөрөг, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлсан гэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 11-16 хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 87-89 хуудас/,

 

Эрүүгийн 2226001530133 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд: хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Очирсүрэнгийн хамт ирээд гаднаа буугаад байшиндаа ортол байшин дотор эд зүйлийг сандаачсан байшингийн баруун хойд унтлагын өрөөний вакум цонхны порчик онгорхой байхаар нь Цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Манай гэрээс хуучин цагийн дунд гарын цулгуй мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн дунд гарын цулгуй мөнгөн аяга 3 ширхэг ягаан шигтгээтэй хос алтан ээмэг, ягаан шигтгээтэй хос монетон ээмэг, цулгуй мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, бэлэн 250,000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байна. Өөр цаана нь ямар эд зүйл байхгүй байгааг би мэдэхгүй байна, нас өндөр болсон болохоор мартаж санаад байна. гэх мэдүүлэг/1хх-ийн 186 хуудас/,

 

гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 08-ны орой манай ээж над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Би тэр үед Улаанбаатар хотод байсан. Манай ээж ярихдаа яг юу хулгайд алдсан талаараа мэдэхгүй байна, гэрт байгаа бүх юмыг сандраагаад хаячихсан байна гэхээр нь би цагдаа иртэл ямар нэгэн юманд битгий хүрээрэй гэж хэлээд цагдаа руу манай нөхөр залгаж хэлсэн. Манай ээжийн гэрээс 5 ширхэг мөнгөн аяга, 1 хос алтан ээмэг, 1 хос монетон ээмэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, тэгээд бэлнээр 250,000-290,000 төгрөгийг алдсан. 1 хос алтан ээмэг нь улаан өнгийн шигтгээтэй, бөөрөнхий дүрстэй, нэлээд дээр үед манай ээж өөрөө зүүдэг байсан ээмэг байгаа. Ээмэг нь ямар нэгэн гэмтэлгүй, манай ээж өөрөө зүүж хэрэглэдэг байсан. 1 хос монетон ээмэг нь улаан өнгийн шигтгээтэй, 10 гаруй жилийн өмнө Улаанбаатар хотоос тухайн үеийн ханшаараа 850,000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан. гэх мэдүүлэг/1хх-ийн 195-196 хуудас/,

 

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 03 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 26 дугаар гудамжны 1 тоотод байрлах байшин руу 00 цагийн үед хүн байхгүй байхаар нь унтлагын өрөөнийх нь цонхоор орсон. Тухайн айлд ороход 2 авдар нь цоожтой, түлхүүр нь бурхны шүүгээнд байхаар нь аваад авдрыг онгойлгож монетон хос ээмэг, шармал шинэ цагийн алтан хос ээмэг/дотроо нойлын цаастай гэх/, мөнгөн бугуйвч 1 ширхэг, бөгж 2 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 3 ширхэг. хуучин цагийн жижиг мөнгөн аяга 1 ширхгийг аваад өөрийн гэр болох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 239-6 тоотод очсон. Намайг цагдаагаас дуудах үед Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө хэргээ илчилж цагдаагийн газарт өөрийн биеэр ирж үйлдсэн хэргийнхээ талаар хэлсэн. Хохирогч *******гийн мэдүүлэг дээр хуучин цагийн 2 мөнгөн аяга гэсэн байна. 1 хуучин цагийн мөнгөн аяга байсан. Тухайн айлд 250,000 төгрөг огт байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 229-231 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/11 дугаартай “2 ширхэг 5 инчийн хэмжээстэй, үндсэн тагштай, мөнгөн аяга 2x500,000=1,000,000 төгрөг, 5 инчийн шахмал тагштай мөнгөн аяга 2x100,000=200,000,6 инчийн хэмжээтэй шахмал тагштай мөнгөн аяга 1x150,00=150,000, хуучин алтан ээмэг 5,6грх200,000=1,200,000,         1 хос хуучин монетон ээмэг 4,8x140,000=672,000, эмэгтэй

 

хүний хуучин мөнгөн бугуйвч 120,000 төгрөг, эмэгтэй хүний хуучин мөнгөн бөгж 2x30,000=60,000 төгрөг, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 25x10,000=2,508,000 төгрөг, нийт 3,572,000 төгрөг гэж тооцлоо” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 199-205 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, Содон хороолол 109-201 тоотод гэрч Д.Далаймөнхийн гэрт бүхэлд нь хамруулж нэгжлэг хийх тухай” прокурорын зөвшөөрөл, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 233-236 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “гэрч Д.Далаймөнхөөр *******ыг таньж олуулах ажиллагаа явуулсан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 245-246 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч *******гээр *******ын Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас хулгайлан Улаанбаатар хотод худалдан борлуулсан гэх мөнгөн аягануудад таньж олуулах ажиллагаа явуулсан “...Манай гэрээс алдагдсан мөнгөн аягануудаас 3 ширхэг мөнгөн аяга нь тус аяганууд дунд 2, 5, 8 дугаараар дугаарлагдсан байна. Би ерөнхий байдал болон ёроол дахь хээ, элэгдэл хорогдлоор нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 178-181 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “... 2 дахь хулгай хийсэн айл энэ хойд хэсэгт гэж Арвайхээр сумын 7 дугаар баг 26 дугаар гудамжны зүүн үзүүрт очиж заав. Уг гудамжаар явж хамгийн баруун талын ногоон хаалгатай айл руу зааж 1 тоот би энэ айлаас 2 мөнгөн аяга, монетон ээмэг, шармал ээмэг зэрэг эд зүйлийг байшингийн баруун урд талын өрөөнөөс авсан гэв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 173-177 хуудас/,

 

Эрүүгийн 2226002260141 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд: хохирогч Д.Өвгөнтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэрээс дунд гарын шинэ цагийн монгол дархны хийцтэй, ёроолондоо өлзий хээтэй, цулгай мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын шинэ цагийн архины гэмээр цулгай мөнгөн аяга 1 ширхэг, хэт хутганы хар бүрээстэй модон гэр 1 ширхэг, мөнгөн, хар булгиаран гогцоотой мөнгөлсөн хутганы бэл 1 ширхэг, мөн мөнгөн хутганаас зүүдэг тамхи асаадаг хэт 1 ширхэг тус тус байсан. Энэ хэт болон хутганы хуй, бэл нь хоорондоо бөөрөнхий цагаан сүлжсэн мяндсаар холбоотой байсан юм. Дунд гарын мөнгөн аягыг манай охин ноднин намайг Алтан гадас одон авахад аймгийн захаас 300,000 төгрөгөөр авч өгсөн гэсэн. Нөгөө жижиг гарын мөнгөн аягыг би 280,000 төгрөгөөр авсан, нөгөө хутганы хэт, бэл, хуй зэргийг сайн мэдэхгүй юм. Тэр хутганы бэл нь болохоор хар булгиаран гогцоотой 2 хуруу багцааны өргөнтэй мөнгөлсөн байсан юм.” гэсэн мэдүүлэг/2хх-ийн 32 хуудас/,

 

гэрч Ч.Раднаасэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ажил дээрээ байж байхад орой 18 цагийн орчим 1 өндөр нуруутай залуу ганцаараа орж ирээд та “хэт хутга” авах уу гэхээр нь би учир байдлыг асуухад тэр залуу надад би урт цагаанаас хүнээс авсан юм гэж хэлж байсан тэр хэтийг нь үзсэн чинь хар оруулгатай мяндсан оосортой хэт 1 ширхэг, мөнгөн чимэглэлтэй, булигаран хар оруулгатай 1 ширхэг хэт хутганы бэлтэй хамт авч ирсэн байсан. Тухайн эд зүйлийг нийлүүлээд 430,000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна мөнгийг ямар нэг дансанд хийгээгүй бэлэн өгсөн. Би тухайн хэтийг эд зүйлийн хамт өөрийн лангуун дээр зарах гэж тавьж байгаад одоогоос 1 сар орчмын өмнө мөнгөн чимэглэлтэй, хар оруулгатай хэт, бэл, хутганы модон хуй зэргийг зарчихсан юм. Харин хар оруулгатай, төмөр хийцтэй хэт хутга нь одоо надад байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 60-62 хуудас/,

 

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар хороонд байх улаан өнгийн тоосгон өвлийн байшинтай айлд нууцаар орж эд зүйлс авсан. Би тухайн өдрийг нь яг сайн санахгүй байна. Би тухайн айлын байшингийн баруун талын жижиг цонхоор нь ганцаараа ороод авдарт нь байх эд зүйлсийг гаргаж байгаад дотроос нь хэт хутганы бэл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхгийг аваад гарсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 52-53 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч Д.Өвгөнтогтохоор таньж олуулах ажиллагаа явуулсан "...Миний алдсан хэт хутганы бэл нь мөн байна. Би дээрх хар өнгийн булгиаран /савхин/ оруулга зэсэн гогцоо, ерөнхий хэмжээ болон дотор нь байгаа цахиураар нь таньж байна. Уг хэт хутганы бэлийг ерөнхий шинж тэмдгээр нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 24-28 хуудас/

 

мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “гэрч Ч.Раднаасэдээс 5,5x4.5 см хэмжээтэй хар өнгийн оруулгатай, нүүр хэсэгтээ төмөр оруулга бүхий түгжээтэй, тус хэтний дээд хэсэгт шөр өнгийн гогцоо болон цагираг холбоостой эд зүйлийг” эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /2хх-ийн 18-20 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "...5,5x4.5 см-ийн хэмжээтэй хар өнгийн оруулгатай, нүүр хэсэгтээ төмөр оруулга бүхий түгжээтэй, зэсэн гогцоотой хэт хутганы бэлийг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /2хх-ийн 23 хуудас/

 

хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 05/18 дугаартай "...Орчин цагийн монгол дарханы хийцтэй 6 инчийн хэмжээстэй хуучин мөнгөн аяга 1 ширхэг 280,000 төгрөг, орчин цагийн монгол дархны хийцтэй 5 инчийн хэмжээстэй хуучин мөнгөн аяга 1 ширхэг 200,000 төгрөг, хуучин цагийн Монгол дархны хийцтэй хэт хутганы мөнгөн тоногтой хуй 1 ширхэг 200,000 төгрөг, хуучин цагийн Монгол дархны хийцтэй мөнгөн тоногтой хэт хутганы бэл 1 ширхэг 200,000 төгрөг, нийт 880,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 37-42 хуудас/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 13-17 хуудас/, мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “....6 дахь айл нь Арвайхээр сумын 2 дугаар баг 3-18 тоот хашаа байв. Уг хашааны дотор орж байшингийн баруун талын цонх руу зааж би энэ айлаас 1 ширхэг мөнгөн аяга билүү 2 ширхэг мөнгөн аяга билүү аяга, 1 ширхэг мөнгөн хэт хутганы бэл зэрэг эд зүйлс хулгайлсан гэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 68-73 хуудас/,

 

Эрүүгийн 2226001820145 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд: хохирогч Б.Жамбалжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ажил дээрээ 24 цагаар үүрэг гүйцэтгээд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад гэртээ ирээд хаалгаар ортол зочны өрөөний эд зүйлсийг онгичоод хаячихсан байсан. Унтлагын өрөөнд ортол шүүгээний хаалганууд онгорхой вакум цонхны жижиг порчик нь онгорхой байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс зочны өрөөний стенк буюу шүүгээний дээр байсан даалинтай хүрэн мана хөөрөг 1 ширхэг, биет 80,000 төгрөг, зочны өрөөний авдарт байсан шинэ цагийн дунд гарын “Мандахбаярт дурсгав” гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний тольтой мөнгөн гинж 1 ширхэг, эрэгтэй хүний морины толгойтой мөнгөн гинж 1 ширхэг, мана чулуугаар хийсэн хөөрөгний толгой 1 ширхэг тус тус алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 94 хуудас/,

 

гэрч Ш.Цэнджавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэрээс хөөрөг 1 ширхэг “256 дугаар ангиас Мандахбаярт дурсгав” гэх бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, хөөрөгний толгой 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж морь билүү очир дүрсэлсэн эрэгтэй хүний бөгж 1 ширхэг, бэлэн 80,000 төгрөг 20,000 төгрөгийн дэвсгэртээр 4 ширхэг зэрэг зэрэг эд зүйлс алга болсон. Мөнгөн аягыг нь Б.Жамбалжавын ээж нь бид хоёрыг тусдаа гарахад бэлэглэж байсан. Мөнгөн гинжийг нь манай нөхөр өөрөө Улаанбаатар хотоос 2018-2019 онд худалдаж авсан. Яг оныг нь сайн санахгүй байна. Мөнгөн бөгжийг нь манай нөхөр өөрөө надтай анх танилцах үеэсээ эхлэн зүүж хэрэглэдэг байсан. Хөөргийг нь 2020 онд Улаанбаатар хотоос өөрөө худалдаж авч байсан. Хөөрөгний толгойг нь мөн тэр үед хамт худалдаж авч байсан. 80,000 төгрөгийг нь гэрийнхээ бурхны хажуу талын тавилганд малгай дотор хийчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 96 хуудас/,

 

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар хороонд өвлийн улаан тоосгон байшинтай айлд баруун талын цонхоор нь нууцаар орсон. Тухайн айлд ороод авдар дотроос нь 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг эрэгтэй хүний хүний мөнгөн бөгж гэх 2 эд зүйлийг авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 123-124 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №38 дугаартай “Орчин цагийн монгол дархан хийцтэй, дунд гарын, мөр бадгүй, хув толгойтой, ясан халбагатай, гуулин нуухтай, гуулин ултай, хүрэн мана хөөрөг 1 ширхэг, 500.000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, 6 инчийн стандарт аяга 1 ширхэг 220.000 төгрөг, эрэгтэй хүний тольтой мөнгөн гинж 1 ширхэг 450,000 төгрөг, эрэгтэй хүний, морины толгойтой, гар хийцийн мөнгөн бөгж 1 ширхэг 70,000 төгрөг, мана чулуугаар хийгдсэн хөөрөгний толгой 50,000 төгрөг, бэлэн мөнгө 80,000 төгрөг, нийт 1,370,000 төгрөг гэж тооцлоо” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 99-102 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 86-90 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн яллагдагч *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Тав дахь айл нь гэж заасан газар нь Арвайхээр сумын 2 дугаар баг 3 дугаар гудамж зүүн талаасаа 2 дахь 12 тоот цэнхэр хашаа заав. Уг хашааны дотор орж байшингийн баруун хойд талын цонхонд очиж энэ цонхоор орсон. Уг байшингийн дотор орж зочны өрөөний цагаан сервант руу зааж тус газраас 1 мөнгөн бөгж, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, биет 20,000 төгрөг тус тус авсан. Шинэ цагийн хөөрөг байсныг тэнд нь даалинтай нь орхисон гэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 135-140 хуудас/,

 

Эрүүгийн 2226001440166 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд: хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд "... Би Улаанбаатар хотоос гараад 18 цагийн үед Өвөрхангай аймагт ирсэн. 9 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг цөгц алга болсон байсан. Аягануудын хувьд 1 ширхэг жижиг, 7 дунд, 1 ширхэг том аяга байсан. Үүнээс 1 ширхэг мөнгөн аяга, цөгц нь хуучных байсан ба ямар нэгэн бичиг тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан" гэх мэдүүлэг/2хх-ийн 183 хуудас/,

 

гэрч Л.Цэрэндэжидийн мөрдөн шалгах ажиллагаанд "...Би гэр лүүгээ орох гээд таамбарын хаалгаа онгойлгож ороод дотор талын хаалгаа онгойлгох гэсэн чинь онгойхгүй байсан. ...Би түлхүүр нь болохгүй байна гэж бодоод машинд байсан илүү түлхүүрээр 15 орчим минут оролдож, хаалгаа сэгсрээд байсан чинь хаалга онгойчихсон. Гадуур хувцсаа тайлж өлгөчихөөд харсан чинь ханын стенкэн дээр байсан аяганууд байхгүй болсон байсан. Тэгээд гэр доторх зүйлсээ ажиглаж харсан чинь хивс хөдөлчихсөн байсан. Дээд давхарт гараад харсан чинь цонх онгорхой, хаалганы дотор талын шил хагарчихсан байхаар нь би хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн. Давхарлаж тавьсан 9-н ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Мөн бурханд дээж өргөдөг пойлоос цөгц байхгүй болсон байсан. Тухайн мөнгөн аяганууд хамгийн дээд талын аяга нь монгол архи хийдэг аяга, 7 ширхэг аяга нь 5-6 инчтэй байх гэмээр аяганууд байсан ба үүнээс 1 ширхэг аяга нь хуучин цагийн мөнгөн аяга бусад нь шинэ цагийн мөнгөн аяганууд байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 185-186 хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 157-159 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаартай “...1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 2 ширхэг гутлын ул мөр нь оношилгооны шинжилгээнд тэнцэнэ.

 

2. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь чөлөөт загварын спортын зориулалт бүхий гутал байх ба уг 2 ширхэг гутлын ул мөр нь 2 өөр төрлийн гутлын улны мөр байна. 1 гэж дугаарласан гутлын улны мөр нь air force 1 загварын гутал байх боломжтой, 2 гэж дугаарласан гутлын улны мөр нь air jordan 1 загварын гутал байх боломжтой.

 

3. Уг гутлын улны мөрөөр хүний хүйсийг тодорхойлох шинжилгээний арга аргачлал байхгүй тул тогтоох боломжгүй.

 

4. 1 гэж дугаарласан гутлын размер нь 42-44, гутлыг өмсөж явсан хүн нь 176-181 см өндөртэй биологийн зохист жин 76-81 кг байх боломжтой, 2 гэж дугаарласан гутлын размер 37-39, гутлыг өмсөж явсан хүн нь 161-163 см өндөртэй, биологийн зохист жин 61-63 кг байх боломжтой.

 

5. Уг гутлын улны мөрүүдэд хөлийн гаж гишгэлт, содон шинж тэмдэг байхгүй байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 206-208 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 069 дугаартай “...1 Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ.

 

2. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь Ренчингийн ******* /ЙЮ95071919/-аас хураан авсан гутлын мөртэй тохирч байна.

 

3. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 223-226 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай “...Мөнгөн аяга 1 ширхэг 90,000 төгрөг, мөнгөн аяга 3 ширхэг бүгд 348,000 төгрөг, мөнгөн аяга 3 ширхэг бүгд 594,000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 260,000 төгрөг, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг 1,600,000 төгрөг, хаалганы шил солих зардал 104,000 төгрөг, цөгц 30,000 төгрөг, нийт 3,026,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 213-215 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрч Д.Далаймөнхийн гэрт нэгжлэг хийсэн “... Д.Далаймөнхөөс 2022 оны 02, 03 дугаар сард нэрийг нь сайн мэдэхгүй өндөр залуугаас худалдаж авсан гэх 13 ширхэг мөнгөн аяга, цагаан метал хөөрөг 1 ширхэг, чулуун хөөрөг 1 ширхэг зэргийг хураан авсан.” тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /2хх-ийн 165-167 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэрч Д.Далаймөнхөөр *******ыг таньж олуулах ажиллагаа явуулсан “...Д.Далаймөнхөөс надад 2022 оны 2, 3 дугаар сард нийт 3 удаа 13 ширхэг мөнгөн аяга, тариат манан хөөрөг 1 ширхэг, хуулсан мөнгөн аяга зэргийг авчирч өгч байсан хүн 2 дугаараар дугаарласан хүн мөн байна. Хүзүүн дээр байгаа шар шувууны шивээсээр нь таньж байна. Тухайн үед би ямар содон шивээс вэ гэж харж байсан.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 168-172 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “....1 дэх айл нь Арвайхээр сумын 11 дүгээр багийн 58 дугаар гудамж 1-10 тоот гэсэн бичигтэй ганц хашаа байв. Тус хашаа руу зааж би хамгийн анх орж 8 ширхэг мөнгөн аяга хулгайлсан гээд уг хашааны доторх мансардтай 2 давхар байшингийн хойд хэсгийн гаражны хашааг зааж энэ хэсгээр дамжин 2 давхрын порчикоор орсон. Уг айлд орж 1 давхрын зочны өрөөний сервантны баруун захын шилэн сервантыг зааж энэ дотроос 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг төмөр аяга авсан гэж гараараа зааж харуулав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 14-19 хуудас/,

 

Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрч Д.Далаймөнхөөс эд зүйл хураан авсан “...1. Амны см 11 см цагаан металиар бүрсэн хүрэн өнгийн хуванцар мэт аяга 1 ширхэг,

 

2. 11 см 8 мм цагаан металиар бүрсэн хүрэн өнгийн хуванцар мэт аяга 1 ширхэг хажуу ирмэгт цагаан өнгийн цаасан наалттай, тус цаасан дээр мөнгө, жин, размер, үнэ гэсэн наалттай,

 

3. 12 см цагаан металиар бүрсэн аяга 1 ширхэг,

 

4. 13 см 05 мм цагаан өнгийн металиар бүрсэн аяга 1 ширхэг,

 

5. 13 см 03 мм цагаан өнгийн металиар бүрсэн аяга 1 ширхэг,

 

6. 13 см 05 мм цагаан өнгийн металиар бүрсэн аяга 1 ширхэг,

 

7. 14 см 05 мм цагаан өнгийн металиар бүрсэн аяга 1 ширхэг,

 

8. 14 см 05 мм цагаан өнгийн металиар бүрсэн аяга 1 ширхэг,

 

9. 13 см цагаан өнгийн металиар бүрсэн аяга 1 ширхэг,

 

10. 12 см цагаан өнгийн металиар бүрсэн аяга 1 ширхэг,

 

11. 11 см 05 мм цагаан өнгийн металиар бүрсэн аяга 1 ширхэг,

 

12. 10 см цагаан өнгийн металиар бүрсэн аяга 1 ширхэг,

 

13. 11 см 05 мм цагаан өнгийн металиар бүрсэн модон тагштай аяга 1 ширхэг,

 

14. Хүрэн өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг халбага, нуух нь шаргал өнгийн метал,

 

15. Цагаан өнгийн металл хээтэй хөөрөг 1 ширхэг” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 175 хуудас/

 

Эрүүгийн 2226000000167 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд: хохирогч Ц.Хоролсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Тухайн үед манай байшингийн баруун талын хаалганы урд талын вакум цонхны жижиг цонхоор түлхэж ороод зочны өрөөний хананд өлгөөтэй байсан мөнгөн хазаар, унтлагын өрөөний авдар дотроос жижиг гарын орчин цагийн чулуун толгойтой, зэсэн нуухтай, шар өнгийн тариат мана хөөрөг 1 ширхэг, дунд гарын орчин цагийн монгол дархны хийцтэй шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын цулгуй /архины/ мөнгөн аяга 1 ширхэг тус тус алдагдсан байсан. ... Хазаар 5 товруутай, товруунууд нь их өндөр, зузаан оролттой, хуучны мөнгөн хазаар байсан. Хөөрөг болохоор эхнэр бид хоёр цагаан сарын өмнө яг ижилхэн хос тийм тариат мана том, жижиг хөөрөг хүнээс авсан юм. Уг хөөрөгнүүдээс том нь миний ажлын өрөөнд жижиг нь эхнэрийнх болохоор гэрт байсан юм. Тэр алдагдсан мана хөөрөг нь зарим хэсгээрээ тариат чулууны орцтой, тод шар өнгийн Богд сумын чулуун хөөрөг байсан. Тус хөөрөг нь зэсэн нуухтай, чулуун толгойтой, ёроол хэсэгт нь үл ялигхан цоолж байсан мэт цавууны ортой хөөрөг бий. Мөнгөн аяганууд ямар нэгэн бичиг байхгүй, шинэ цагийн л дунд, жижиг гарын 2 аяга бий. Би дээрх эд зүйлсээс хазаар, хөөрөг 2-ыг бол сайн танина. Аягаа бол би сайн мэдэхгүй байна. Аяганууд бол зах зээлийн үнээрээ явчих байх. Харин хазаарыг бол би 2 саяар үнэлнэ. Тэр эхнэрийн жижиг хөөргийг 500,000 төгрөгөөр үнэлнэ. Тэр 2 хосыг би хавар 1.500.000 төгрөгөөр хосоор нь авсан юм” гэх мэдүүлэг /Зхх-ийн 43-44 хуудас/,

 

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багт шөнийн 00 цагийн үед ганцаараа явган явж байхад жижиг өвлийн байшинтай айл байсан. Тухайн үед би хашааг нь урд талаас нь давж ороод байшингийн зүүн талын жижиг цонхыг нь түлхэж онгойлгоод унтлагын өрөөний авдарнаас нь 1 ширхэг хүрэн бор өнгийн манан хөөрөг, 1 ширхэг жижиг архины мөнгөн аягыг нууцаар авсан” гэх мэдүүлэг /Зхх-ийн 63-64 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн “...шар өнгийн чулуун тариат мана хөөрөгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 30-31 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Ц.Хоролсүрэнгээр хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан тариат мана хөөргийг таньж олуулах ажиллагаа явуулсан “...Би алдагдсан гэх тариат мана хөөргийг бол урьд өгсөн мэдүүлэгтээ миний хөөрөгний ёроол хэсэгт цоорч байсан мэт жижигхэн цавуу түрхсэн байдал, мөн нэг талынх бөөр хэсэгт ялимгүй тариат орсон шар халтар чулуун толгойтой зэсэн нуухтай, зэсэн халбага зэрэг онцлог шинж тэмдгээр нь яг таньж байна. Энэ нь миний алдсан гэх шар халтар тариат мана хөөрөг мөн байна. Тэр цавууны ором, мөн бөөрөн дэх ялимгүй тариат болон ерөнхий шинж тэмдгээр нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 32-34 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Ц.Хоролсүрэнгээр мөнгөн аяга таньж олуулах ажиллагаа явуулсан “...Надад үзүүлсэн гэх 1-4 дугаартай мөнгөн аягануудад манай гэрээс алдсан гэх 1 ширхэг 5 инчийн мөнгөн аяга, 1 ширхэг хундаганы цулгуй мөнгөн аягануудын аль аль нь байхгүй байна. Манай гэрээс алдагдсан гэх 5 инчийн мөнгөн аяга нь 2-4 дугаараар тэмдэглэсэн аягануудаас хэмжээгээрээ арай том, 1 дугаартай аяганаас арай жижиг хэмжээтэй аяга байгаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 35-37 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №69 дугаартай “...Мөнгөн хазаар 1,600,000 төгрөг, хөөрөг 600,000 төгрөг, мөнгөн аяга 110.000   төгрөг, мөнгөн аяга 150,000 төгрөг, нийт 2,460,000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /Зхх-ийн 51-54 хуудас/,

 

мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэрч Д.Далаймөнхөөр “...2022 оны 02, 03 дугаар сард надад эд зүйлс зарсан залуу өндөр, туранхай, хүзүүн дээрээ битүү шивээстэй ногоон куртка, бараан өнгийн үүргэвч үүрсэн залуу байсан гэж мэдүүлсэн байна. Таньж олуулах ажиллагаанд 1, 2, 3 дугаараар дэс дараалан дугаарласан 3 ширхэг зураг дэс дугаарлан *******ын зургийг 2 дугаараар дугаарласан зураг надад эд зүйл авч ирж өгсөн хүн мөн байна” гэсэн тэмдэглэл /Зхх-ийн 140-141 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Рэнчингийн *******ыг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Тарган овгийн Рэнчингийн *******ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

 

Шүүгдэгч ******* нь ...Би хохирогч *******д 3.097.000 төгрөг, Нямцэрэнд 2.822.000 төгрөг, Даваасүрэнд 1500.000 төгрөг, Далаймөнхөд 1.900.000 төгрөг нийт 8.569.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргасан ба хэрэгт авагдсан нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, давж заалдах шатны шүүхэд хохирогч ******* ирүүлсэн хүсэлт, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******, ******* нарын өгсөн мэдүүлэг  зэргээс үзэхэд шүүгдэгч *******ыг хохирогч *******д 3.097.000 төгрөг, Нямцэрэнд 2.822.000 төгрөг, Даваасүрэнд 1500.000 төгрөг, Далаймөнхөд 1.150.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 3 /гурав/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний түүний гэм буруутайд тохирсон байх тул давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн өдөр хүртэл буюу 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 143 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 143 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                   ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 143 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.