| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2025/00006/И |
| Дугаар | 308/шш2025/00020 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 308/шш2025/00020
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын *-р баг, Цахим төв *-р давхарт байрлах, С ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сум *-р баг Эрх чөлөө гудамж **-р байр, * тоотод оршин суух, Д овогт М холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 5,295,930.57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д овогтой М нь С ББСБ-с 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/1501201033 тоот зээлийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, хуваарийн дагуу сар бүрийн 15-ны өдөр төлөх нөхцөлтэй зээлийг авсан. Зээлдэгч нь тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэгтэй боловч одоогийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Зээлдэгч нь ББСБ-с зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу төлөх талаах анхааруулсан боловч өнөөдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөөгүй өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрч нэхэмжлэгч С ББСБ-ын Дорноговь салбартай ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 4,996,677.20 төгрөг, үндсэн хүү 149,486.09 төгрөг, хуримтлагдсан хүү 147,846.89 нэмэгдүүлсэн хүү 1,920.39 төгрөг, нийт 5,295,930.57 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Д.М байгуулсан ЗГ/1501201033 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 5,295,930.57 төгрөгийг зээлдэгчээс гаргуулан ЗГ/1501201033 тоот зээлийн гэрээг цуцалж С ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Д овогтой М нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 588,500 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ нь хариуцагч Д.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,295,930.57 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл сар бүрийн 30-ны өдөр 588,500 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,295,930.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 1 сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 588,500 төгрөгийг төлөхөөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчтэй харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,684.89 төгрөгийн 49,842.45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М улсын тэмдэгтийн хураамжид 49,842.45 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 49,842.45 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА