| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 136/2024/00598/И |
| Дугаар | 308/шш2025/00027 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 308/шш2025/00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Ажиллаж байсан байдал, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч П.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ц нь ажиллаж байсан байдал, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие П.Ц нийгмийн даатгалын дэвтэр шинээр авахад нийгмийн даатгалын ажилтан овгийн П гэж бичигдсэн бөгөөд тэтгэвэрт гарах гэтэл баримт бичигт овог зөрүүтэйгээс болоод байгаа учир баримт бичгийн жинхэнэ эзэмшигч П Ц мөн болохыг баримтууд үндэслэн тогтоож өгнө үү. Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын орон сууц нийтийн аж ахуйн газарт 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан хугацаа бичигдээгүй тул орон сууц нийтийн аж ахуйн газарт засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Ц нийгмийн даатгалын дэвтэр шинээр авахад нийгмийн даатгалын ажилтан овгийн П гэж бичигдсэн бөгөөд тэтгэвэрт гарах гэтэл баримт бичигт овог зөрүүтэйгээс болоод байгаа учир баримт бичгийн жинхэнэ эзэмшигч П Ц мөн болохыг баримтууд үндэслэн тогтоож өгнө үү. Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын орон сууц нийтийн аж ахуйн газарт 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан хугацаа бичигдээгүй тул орон сууц нийтийн аж ахуйн газарт засварчнаар ажиллаж байсныг тогтоох боломжгүй байна. Иймээс миний тэтгэвэрт гарах жил хүрэхгүй байх тул ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү. гэв.
2.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаартай тушаалын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, төрөл садны лавлагаа, гэрч П.Ц иргэний үнэмлэхийн хуулбар, төрөл садны лавлагаа, гэрч П.Л иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Б.М тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Ө иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 567 дугаартай Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, төрөл садны лавлагаа, Дорноговь аймгийн орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 197 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймаг ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 99 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 77 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1994 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.М, П.Ц, П.Л, Х.Ө нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ц нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие П.Ц нийгмийн даатгалын дэвтрийг овгийг тухайн үед ажиллаж байсан хүний нөөцийн ажилтан П байсныг П гэж буруу бичсэн. Иймд тэтгэвэрт гарах боломжгүй байна. Мөн Дорноговь аймгийн орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажиллаж байгаад гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул 1986 оны 9 сарын 1-нээс 1995 оны 1 сарын 1-ны өдөр хүртэл тус газар селесерээр ажиллаж байсныг тогтоолох хүсэлтэй байна. гэжээ.
3.Нэхэмжлэгч П.Ц нь 1995 оны 1 сарын 1-ний өдөр нээгдсэн 226775 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хэрэгт авагдсан түүний төрсний гэрчилгээний хуулбар, 2024 оны 11 сарын 25-ны өдрийн Төрөл садангийн лавлагаа, зохигчийн тайлбар, тус дэвтэр дэх П Ц регистрын дугаар нь П Ц ЕЭ*************** гэх дугаартай адил байгаа зэргээр тогтоогдож байна.
4.Гэрч Д.Ц 2024 оны 12 сарын 19-ний өдөо шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би 1986 оноос 1992 он хүртэл селесерээр ажиллаж байсан. П.Ц нь 1986 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар ажилдд орж механик усны селесерээр ажиллаж байсан. 2004 он хүртэл ажиллаж байсан. гэж нэхэмжлэгч П.Ц хамт ажиллаж байсан талаар гэрчилж байна.
5.Нэхэмжлэгч П.Ц нь Дорноговь аймгийн орон сууц нийтийн аж ахуйн газарт 1986 оны 9 сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд селесерээр ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1986 оны 6 сарын 9-ний өдрийн 150 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Дорноговь аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газрын аж ахуйн газрын даргын 1987 оны 7 сарын 22-ны өдрийн 110 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, 1991 оны 3 сарын 18-ны өдрийн 31 дугаар Шагнах цалин олгох тухай, 1992 оны 1 сарын 2-ны өдрийн 1 дугаар Амралтын хуваарь батлах тухай, 1993 оны 1 сарын 13-ны өдрийн 01 дугаар 1993 оын ээлжийн амралтын хуваарь батлах тухай, 1994 оны 8 сарын 12-ны өдрийн 39 дугаар Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох, цалин олгох тухай тушаал, Дорноговь аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 12 сарын 12-ны өдрийн 197 дугаар Шагналт цалин олгох тухай тушаал, 1990 оны 4 сарын 27-ны өдрийн Үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, Дорноговь аймгийн ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 7 сарын 5-ны өдрийн 99 дугаар 1989 оны эхний хагас жилийн социалист уралдааныг дүгнэх тухай тушаал, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
6.Гэрч П.Ц нь 2024 оны 12 сарын 19-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ П.Ц нь П гэдэг хүнээр овоглож байсан. Албан ёсоор овгоо солиулаагүй. Бусад баримт бичиг нь аав П овоглосон байдаг. Ээжээр овоглосон баримт байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр дээр буруу бичигдсэн байсан энэ талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үеийн хүмүүсийн буруутай үйлдлээс болсон байх. Миний бичиг баримт аав П овоглосон байдаг. гэж, гэрч П.Л нь 2024 оны 12 сарын 19-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ П.Ц нь П гэдэг хүнээр овоглож байсан. Албан ёсоор овгоо солиулаагүй. Бусад баримт бичиг нь аав Повоглосон байдаг. Ээжээр овоглосон баримт байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр дээр буруу бичигдсэн байсан энэ талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үеийн хүмүүсийн буруутай үйлдлээс болсон байх. Миний бичиг баримт аав П овоглосон байдаг. гэж нэхэмжлэгч П.Ц нийгмийн даатгалын дэвтэр дээр овгийн нэр алдаатай бичигдсэн талаар гэрчилж байна.
7.Нэхэмжлэгч П.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажлаас гарсан тушаал өөрт нь болон архивт байхгүй гэж тайлбарлаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 567 дугаартай Архивын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд П.Ц 1995 оны 1 сарын 1-ний өдөр нээгдсэн 226775 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох, Дорноговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1986 оны 9 сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл селесерээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт зааснаар Б о овогт П Ц нь 1995 оны 1 сарын 1-ний өдөр нээгдсэн 226775 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б охин овогт П Ц Дорноговь аймгийн орон сууц нийтийн аж ахйн газарт 1986 оны 9 сарын 1-ний өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд селесерээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч П.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА