Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 152/ШШ2024/00481

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Б.Э-ын,       

            Хариуцагч: Н.Д-д холбогдох,      

2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Н.Дид Bighorm маркийн автомашиныг сэлбэгийн журмаар 2,500,000 төгрөгөөр 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр худалдсан. Харин төлбөр тооцоогоо 7 хоногийн дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийхээр тохиролцсон. Бид бичгээр гэрээ байгуулаагүй. Би Н.Доос машины төлбөрөө удаа дараа өгөхийг шаардаж, гуйж, уурлаж олон янзаар үзсэн. Н.Дтой ярих бүрт манай эхнэрийн дансны дугаарыг аваад орой шилжүүлье, эсвэл маргааш, нөгөөдрөөс өгнө гэж хойшлуулж, элдэв шалтаг тоочин худлаа ярьж хуурсаар одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иймд Н.Доос сэлбэгийн зориулалтаар худалдсан машины төлбөр болох 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н.Д нь Б.Эаас автомашиныг сэлбэгийн журмаар худалдан авсан нь үнэн. Сэлбэгийн журмаар худалдан авсан машины үнэ болох 2,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг 2,500,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Н.Дийн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд 2,500,000 төгрөг өгнө гэх тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2,500,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Хариуцагч Н.Д нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийн тавин хувь болох 27,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,475 төгрөг, хариуцагч Н.Доос 27,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эын 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Н.Д  2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 27,475 /хорин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,475 /хорин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Н.Доос 27,475 /хорин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Д нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                               Я.УРНАА