| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0676/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Улсын яллагч П.Нямцэцэг,
Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэг, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэсувд нарыг оролцуулан
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овогт Б.Пд холбогдох эрүүгийн 1711000000096 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ямаат овогт Б.П, 1976 оны 12 дугаар сарын 02-нд Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 1 дүгээр баг Хийдийн 16-12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 33 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ......................................
Шүүгдэгч Б.П нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух Д.Оюунболдын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Амартүвшинтэй маргалдаж улмаар түүнийг 4 удаа хутгалж, олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Поос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Надад өөр нэмж ярих зүйл, санал хүсэлт байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Боломж байвал хохирлоо төлмөөр байна. Тиймээс хэргээ аль болох хурдан шийдүүлмээр байна..” гэсэн мэдүүлэг /1хх-90-92х/,
Шүүгдэгч Б.Поос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”2017 оны 9 дүгээр сарын 6-7-ны хавьцаа манай хүргэн буюу миний хамгийн бага дүүгийн нөхөр Сүхбатын Гантулга гээд залуу сургуулийн ойгоор Баянхошуунд ирээд буцаад очихдоо та энд ажилгүй байж байхаар хотод очиж өдрийн 30 төгрөгөөр ажил хийхгүй юм уу гэсэн. Би хотод хүн танихгүй яаж тийшээ авах вэ гэхэд тэндээ байрлаад ажил хийх юм байна лээ би хэлээд өгье гээд 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2 цагийн үед ажил хийнэ гэж гэрээсээ гараад замын машинд суугаад орой 6-7 өнгөрч байхад Нарантуул зах дээр ирээд Отгонжаргал гээд байгаа залуу руу утасдаад би ирчихлээ Тулгаа гээд найзын чинь ах нь байна Нарантуул дээр байна гэхэд Отгонжаргал би одоо таныг тосч авч амжихгүй байна та Баянхошууны микронд суугаад телевиз засварын буудал гэдэг дээр хүрээд ир гээд би тэндээс тосоод авъя гэсэн. Би Баянхошууны микронд суугаад телевиз засварын буудал дээр нь орой 9-10-н цаг болж байхад очсон. Очоод байж байхад Отгонжаргал утасдаад ирсэн үү гээд би ирсэн гэхэд би одоо очлоо гээд нэг машин ирээд зогсоод гэрлээ анивчуулаад байхаар нь очиход жолооч талын хаалга онгойлгоод нэг залуу сайн явж ирэв үү гээд сайн явж ирлээ гээд цүнхтэй юм аа аваад ард суучих гэхээр нь ороод ард талд нь суусан. Би эхэндээ Отгонжаргал ирлээ гэж бодсон гэтэл жолооч нь Эрдэнэболд гэдэг хүн болж таарсан. Хажууд нь бас нэг залуу байсан тэр нь талийгаач Амартүвшин байсан. Ингээд дээшээ өгсөж явж байгаад замынхаа баруун гар тал руу эргээд айлд очсон. Тэр нь Оюунболдын гэр байсан. Айлд ороход танихгүй 4 залуу сууж байсан. Ингээд нэг залуу нь босч ирээд сайн явж ирсэн үү гэхээр нь сайн явж ирлээ гэхэд энд хоночихоод маргааш өглөө ажилдаа явна гэж хэлчихээд утсаар ярьж байгаад би явлаа гээд яваад өгсөн. Тэр нь Отгонжаргал гээд залуу байсан. Айлд ороод цонхны харалдаа сандал дээр суугаад миний зүүн гар талд талийгаач, гэрийн эзэн, тэр харсан гээд байгаа хүүхэд гээд миний баруун гар талд Бямбаа, Мөөгий гээд залуучууд сууж байсан. Гэтэл шинээр ирсэн хүнд цай алга гээд надад архинаасаа хийж өгсөн. Ширээн дээр нэг шил тал архи, миний хажуу талд 2 шил 0,75-ийн Хараа архи байсан тэрийг бүгдээрээ хувааж уугаад гэрийн эзэн хоол хийе гээд хоол хийсэн. Би халуун ногоотой байсан тул идэхгүй гээд идээгүй. Тэр үед гэрийн эзэн тэр хүн рүү архиа явуулаач гэхэд дууссан гээд талийгаач дууссан юм бол архи авна гээд надад 6000 төгрөг байна гээд гаргаж ирэхэд Амраа дүү сая бөгж тавьсан мөнгө байгаа биздээ гэхэд гэрийн эзэн надад мөнгө байхгүй гэхэд гэрийн эзэн хөдөөнөөс ирсэн ах дүү нартаа хоосон ирээгүй байлгүй, архи, айргаа гаргалдаа гэхээр нь би айраг, архи авч явдаггүй тэгсэн ч манай суманд гүү барьдаггүй гэхэд талийгаач тэгвэл мөнгө байгаа биз дээ гэхээр нь надад мөнгө байхгүй маргааш ажилд авч явах тамхи авах хэдэн төгрөг л байна гээд мөнгөө гаргаж ирээд тоолж байхад босч ирээд бүгдийг нь шүүрээд наадах чинь болно хүрэх юм байна гээд аваад халаасалчихсан. Байж бай гэхэд хүрнэ гээд 16000 төгрөгийг аваад халаасалсан. Тэгээд гэрийн эзнийг хоёулаа явъя гэхэд гэрийн эзэн би явахгүй гэсэн. Тэгсэн талийгаач намайг тэгвэл хоёулаа явъя гээд бид хоёр дэлгүүр явсан. Талийгаач бид хоёр тэр үед муудалцсан юм байгаагүй. Эргэж орж ирээд талийгаач гэнэтхэн намайг чи яасан том биетэй юм, би шонхор биеийн тамирын дээд сургууль төгссөн, энэ тэр гээд намайг босоод хүрээд ир гээд намайг хажуудаа суулгаад гараа урдаа ав, яасан том гартай юм хоёулаа үзэх үү гээд би тийм юм байхгүй гэхэд тэгвэл архиа хий гэсэн. Тэгээд шивээс хийж байсан гэдэг хоёр залуу гараад явахад гэрийн эзэн шивээс хийж өгөхөд яасан үнэтэй юм зөндөө юм авч өглөө энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би та нар хоорондоо муудалцаж болохгүй шүү би та нарыг хоорондоо найзууд юм байх, надтай цуг ажиллах юм байх гэж бодоод байгаа гэхэд үгүй ээ би та нартай ажилладаг хүн биш ганцхан гэрийн эзэн л чамтай хамт ажиллана гэсэн. Тэгээд тэр дөрвөн хүн дөрүүлээ архи хийж өгсөн тэрнээс хойш би юм мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд талийгаач миний дээр гарчихсан намайг нүдэж байсан. Тэгээд ноцолдож байсан. Дараа нь нэг мэдэхэд би өөрөө гадаа гүйж явсан” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Оршуулганд гарсан зардлыг баримтаар нэхэмжилнэ. Дүүгийнхээ амь насыг алдсандаа гомдолтой байна. Хэргийг үнэн зөв хуулийн дагуу шийдэж зохих ялыг оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг /1хх-47х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би бол дүүтэйгээ хамт амьдардаггүй байсан. 9 дүгээр сарын 13-ны өдөр орж ирчихээд манай найзууд нийлээд ажил хийх гээд хүн цуглуулах гэж байна хоол хийж идчихээд хүрээд ирье гээд тогоогоо аваад гэрээс гарсан гэсэн. Маргааш өглөө нь цагдаагаас утасдаад дүү чинь ийм болчихлоо гэсэн. Ээж аавдаа ч хэлээгүй. Ээж, аав минь тэтгэвэрт гарсан хүмүүс байгаа. Цагдаа дээр очоод яасан бэ гэхэд ийм учиртай хүмүүс байж байгаад амь насаа алдсан байна гэж хэлсэн. Архи уучихаад хүний амь насыг хохироосон байж ар гэр лүү нь ярьж болох байсан гэтэл яриагүй. Хөдөөнөөс ирчихээд хүний амь насыг хохироосон тул их гомдолтой байна. Одоо оршуулганд гарсан зардал болох 5.570.000 төгрөгний баримт байгаа үүнийг нэхэмжилж байна. Мөн миний дүү гадаадаас ирсэн тул тизний мөнгийг нэмээд нийт 6.820.316 төгрөгийг нэхэмжилж байна. Талийгаачийн хүүхдүүд насанд хүрээгүй хүүхэд байгаа. Иймээс цаашид тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна, хууль ёсны дагуу арга хэмжээг нь авч өгнө үү гэв.
Гэрч Б.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Мөөгийг аваад Дарь эх лүү хүргэж өгсөн. Мөөгийг хүргэж өгчихөөд ангийн найз Алтанбурхтайг хүргэж өгөхөөр ангийн найз Мөнхтулгатай гурвуулаа явж байтал 02 цаг 42 минутад Пүрэвдорж өөрийн 80414252 гэсэн дугаараас над руу залгаад “найз чинь над руу хутга бариад дайрахаар нь би хутгийг нь булааж аваад өөрийг нь хутгалчихлаа гэсэн. Би ямар найзыг гэсэн. Тэгээд одоо хаана явж байгаа юм гэсэн чинь харанхуй газар явж байна, хаана явж байгаагаа хэлж мэдэхгүй байна гэж хэлээд Пүрэвдорж утсаа тасалсан. Би утас тасрангуут нь Оюунболд руу залгаад юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Оюунболд нөгөө хөдөөнөөс ирсэн залуу Амартүвшин ахыг хутгалчихаад гараад зугтчихлаа гэсэн” гэсэн мэдүүлэг /1хх-53-55/,
Гэрч С.Энхболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..сүүлдээ хамаагүй болоод бүгдээрээ дундаа орж архи ууцгаасан. Пүрэвдорж миний баруун гар талд сууж байхдаа биен дээрх шивээснүүдийг хараад чи урьд нь шоронд сууж байсан юм уу гэж хэлээд толгойны ард дагзны хэсэгт байх шивээс дээр гараараа алгадаад толгой дээр шивээс хийхэд өвдөх үү гэж надаас асуусан. Зүүн гар талд сууж байсан Амартүвшин Пүрэвдорж руу чи миний найзын толгой руу яагаад цохиод байгаа юм бэ гэж намайг өмгөөлж хэлээд гарыг нь бариад цааш нь түлхсэн. Тэгсэн чинь Пүрэвдорж зүүн гараараа миний хүзүүгээр ороож намайг доош нь дараад чихэнд одоо үеийн хүүхдүүд 90-ээд оны үед шоронд байсан бол амьд гарч ирэхгүй дээ, би чинь бас Хэнтийн сайхан хэнэггүй буриад залуу ш дээ ямар ч эр хүнтэй үзвэл үзчихнэ гэж хэлсэн ..Ингээд би архиндаа согтоод ухаан балартаж хэсэг хугацаанд унтсан байсан. Нэг ухаан ороход Мөөгий намайг татаад явъя Халзаа ахаа хоёулаа өөр газар очиж шивээс хийх ёстой ш дээ гэж байсан. Би архиндаа согтоод босож чадахгүй дахиад хэсэг хугацаанд унтчихсан байсан. Баяржаргал намайг татсаар байгаад сэрээгээд юу болсон юм бэ яагаад цагдаа сэргийлэх болчихсон юм бэ гээд байсан” гэсэн мэдүүлэг /1хх 56-58/,
Гэрч Д.Оюунболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..архи ууж сууж байхдаа Хэнтийгээс ирсэн залуутай танилцахад өөрийгөө Пүрэвдорж гэж танилцуулж байсан. Амартүвшин, Халзанхүү, Пүрэвдорж бид 4 үлдээд архи ууж байхад Амартүвшин, Пүрэвдорж 2 хоёулаа шорон орон яриад маргалдаад байсан. Гэнэт л хутга шөвөг дээрээ манай гэрийн том өрөөнд Пүрэвдорж нь хутга бариад л хутгалсан. Гэтэл Амартүвшин ахаас цус гарсан. Тэгтэл Амартүвшин жижиг өрөөний орон дээр дээш хараад хэвтсэн. Тэр үед Пүрэвдорж хаалгаар гараад явчихсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх-60-61/,
Гэрч П.Гантулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Оюунболдтой уулзаж хэн хутгалж гэмтэл учруулсан хутгалсан этгээд хаана байгаа талаар асуухад өнөөдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас ирсэн Баярбаатар гэх залуу хутгалчихаад хутгаа бариад гараад зугтаасан гэж хэлсэн. Би тэр хүнийг танихгүй гэж хэлсэн. Оюунболдоос дээрх хүний гадаад дүр төрх, содон шинж тэмдэг өмсөж явсан хувцас зэргийг тодруулж Хайрхан 10-т зарлан мэдүүлсэн. Үүнээс удалгүй Хайрхан 114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан 2 албан хаагч Оюунболдын яриад байсан хүнийг Зурагтын шинэ эцсийн орчим зам дагуу алхаж явахад нь саатуулж авчирсан. Оюунболд тэр хүнийг хараад талийгаачийг хутгалж гэмтээсэн хүн мөн болохыг хэлсэн” гэсэн мэдүүлэг /1хх-73-74х/,
Гэрч Ю.Цолмонбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Зурагтын шинэ эцсийн болон засварын буудал орчмоор эрэн сурвалжлахад зурагтын эцэст Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Синчи ойл шатахуун түгээх станцаас доошоо уруудаад Тайхар авто засварын үүдэнд эрэн сурвалжилж байгаа сэжигтний мэдээлэлтэй төстэй иргэнийг шалгахад өмднийх нь баруун гуя тэр чигтээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Овог нэрийг нь тодруулахад өөрийгөө Бадарчингийн Пүрэвдорж гэж танилцуулсан ба нэлээн согтсон байсан. Би хаанаас хаа хүрэх гэж яваа юм гэж асуухад хэрэг гарсан зүг рүү заагаад би дээрээс айлаас ирж байна одоо эгчийнх рүүгээ явж байна манай эгчийнх зүүн салаанд байдаг гэж хэлж байсан. Уг этгээдийг машиндаа суулгаад хэргийн газарт очиж дуудлага өгсөн Оюунболд гэгч залууд харуулахад манай ахыг хутгалсан хүн мөн байна гэж заасан тул жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /1хх-75-76х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1880 тоот дүгнэлтэд:
“1. Талийгаачийн биед цээжний зүүн хэсгээр суганы арын шугамаар 6-7 хавирганы завсрын түвшингээр цээжний хөндий нэвтэрч цээжний гялтан хальс, зүүн уушигны доод дэлбэнг гэмтээсэн зүүнээс баруун тийш чиглэлтэй 9 см урттай хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны зүүн хэсэгт 4-р нугалмын түвшинд нугалмын хажуугийн шугамаар байрлалтай хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны зүүн хэсэгт 7-8-р хавирганы завсар далны шугамаар байрлалтай хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн цавьны нугалааснаас дээш 5 см зайд байрлалтай хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бугалга шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шарх гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх шарх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд хэрэг учрал болох үед үүссэн болно.
2. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
3. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
4. Талийгаачийн цогцост хийсэн 2017.09.14-нд 06 цаг 35 минутын анхны үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ.
5. Талийгаач нь дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж цус алдалтанд орж нас баржээ” гэсэн дүгнэлт /1хх-148-149х/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 926 тоот дүгнэлтэд:
“1. Б.П нь сэтгэцийн өвчингүй байна.
2. Б.П нь өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийг удирдан хянах чадвартай байна.
3. Б.П нь хэргийн талаар үнэн бодитой мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Б.П нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1хх-160-161х/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-10х, 11-17х/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-18-19х/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-20-23х, 24х/,
Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-154-158х/,
Шүүгдэгч Б.Пийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 182/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 191/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх 193-194, 197-198, 199-202, 223-224х/, оршуулгын зардалтай холбоотой баримтууд /1хх 246-250х, 2хх-1-8х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Б.П нь 2017 оны 09 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-11 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух Д.Оюунболдын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Амартүвшинтэй маргалдаж улмаар түүнийг 4 удаа хутгалж, олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Пийн өгсөн: “..Эргэж орж ирээд талийгаач гэнэтхэн намайг чи яасан том биетэй юм, би шонхор биеийн тамирын дээд сургууль төгссөн, энэ тэр гээд намайг босоод хүрээд ир гээд намайг хажуудаа суулгаад гараа урдаа ав, яасан том гартай юм хоёулаа үзэх үү гээд би тийм юм байхгүй гэхэд тэгвэл архиа хий гэсэн. Тэгээд шивээс хийж байсан гэдэг хоёр залуу гараад явахад гэрийн эзэн шивээс хийж өгөхөд яасан үнэтэй юм зөндөө юм авч өглөө энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би та нар хоорондоо муудалцаж болохгүй шүү би та нарыг хоорондоо найзууд юм байх, надтай цуг ажиллах юм байх гэж бодоод байгаа гэхэд үгүй ээ би та нартай ажилладаг хүн биш ганцхан гэрийн эзэн л чамтай хамт ажиллана гэсэн. Тэгээд тэр дөрвөн хүн дөрүүлээ архи хийж өгсөн тэрнээс хойш би юм мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд талийгаач миний дээр гарчихсан намайг нүдэж байсан. Тэгээд ноцолдож байсан. Дараа нь нэг мэдэхэд би өөрөө гадаа гүйж явсан” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэгийн өгсөн: “Би бол дүүтэйгээ хамт амьдардаггүй байсан. 9 дүгээр сарын 13-ны өдөр орж ирчихээд манай найзууд нийлээд ажил хийх гээд хүн цуглуулах гэж байна хоол хийж идчихээд хүрээд ирье гээд тогоогоо аваад гэрээс гарсан гэсэн. Маргааш өглөө нь цагдаагаас утасдаад дүү чинь ийм болчихлоо гэсэн. Ээж аавдаа ч хэлээгүй. Ээж, аав минь тэтгэвэрт гарсан хүмүүс байгаа. Цагдаа дээр очоод яасан бэ гэхэд ийм учиртай хүмүүс байж байгаад амь насаа алдсан байна гэж хэлсэн. Архи уучихаад хүний амь насыг хохироосон байж ар гэр лүү нь ярьж болох байсан гэтэл яриагүй. Хөдөөнөөс ирчихээд хүний амь насыг хохироосон тул их гомдолтой байна. Одоо оршуулганд гарсан зардал болох 5.570.000 төгрөгний баримт байгаа үүнийг нэхэмжилж байна. Мөн миний дүү гадаадаас ирсэн тул тизний мөнгийг нэмээд нийт 6.820.316 төгрөгийг нэхэмжилж байна. Талийгаачийн хүүхдүүд насанд хүрээгүй хүүхэд байгаа. Иймээс цаашид тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна, хууль ёсны дагуу арга хэмжээг нь авч өгнө үү” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Отгонжаргалын өгсөн: “..Мөөгийг аваад Дарь эх лүү хүргэж өгсөн. Мөөгийг хүргэж өгчихөөд ангийн найз Алтанбурхтайг хүргэж өгөхөөр ангийн найз Мөнхтулгатай гурвуулаа явж байтал 02 цаг 42 минутад Пүрэвдорж өөрийн 80414252 гэсэн дугаараас над руу залгаад “найз чинь над руу хутга бариад дайрахаар нь би хутгийг нь булааж аваад өөрийг нь хутгалчихлаа гэсэн. Би ямар найзыг гэсэн. Тэгээд одоо хаана явж байгаа юм гэсэн чинь харанхуй газар явж байна, хаана явж байгаагаа хэлж мэдэхгүй байна гэж хэлээд Пүрэвдорж утсаа тасалсан. Би утас тасрангуут нь Оюунболд руу залгаад юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Оюунболд нөгөө хөдөөнөөс ирсэн залуу Амартүвшин ахыг хутгалчихаад гараад зугтчихлаа гэсэн” гэх мэдүүлэг,
Гэрч С.Энхболдын өгсөн: “..сүүлдээ хамаагүй болоод бүгдээрээ дундаа орж архи ууцгаасан. Пүрэвдорж миний баруун гар талд сууж байхдаа биен дээрх шивээснүүдийг хараад чи урьд нь шоронд сууж байсан юм уу гэж хэлээд толгойны ард дагзны хэсэгт байх шивээс дээр гараараа алгадаад толгой дээр шивээс хийхэд өвдөх үү гэж надаас асуусан. Зүүн гар талд сууж байсан Амартүвшин Пүрэвдорж руу чи миний найзын толгой руу яагаад цохиод байгаа юм бэ гэж намайг өмгөөлж хэлээд гарыг нь бариад цааш нь түлхсэн. Тэгсэн чинь Пүрэвдорж зүүн гараараа миний хүзүүгээр ороож намайг доош нь дараад чихэнд одоо үеийн хүүхдүүд 90-ээд оны үед шоронд байсан бол амьд гарч ирэхгүй дээ, би чинь бас Хэнтийн сайхан хэнэггүй буриад залуу ш дээ ямар ч эр хүнтэй үзвэл үзчихнэ гэж хэлсэн ..Ингээд би архиндаа согтоод ухаан балартаж хэсэг хугацаанд унтсан байсан. Нэг ухаан ороход Мөөгий намайг татаад явъя Халзаа ахаа хоёулаа өөр газар очиж шивээс хийх ёстой ш дээ гэж байсан. Би архиндаа согтоод босож чадахгүй дахиад хэсэг хугацаанд унтчихсан байсан. Баяржаргал намайг татсаар байгаад сэрээгээд юу болсон юм бэ яагаад цагдаа сэргийлэх болчихсон юм бэ гээд байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Оюунболдын өгсөн: “..архи ууж сууж байхдаа Хэнтийгээс ирсэн залуутай танилцахад өөрийгөө Пүрэвдорж гэж танилцуулж байсан. Амартүвшин, Халзанхүү, Пүрэвдорж бид 4 үлдээд архи ууж байхад Амартүвшин, Пүрэвдорж 2 хоёулаа шорон орон яриад маргалдаад байсан. Гэнэт л хутга шөвөг дээрээ манай гэрийн том өрөөнд Пүрэвдорж нь хутга бариад л хутгалсан. Гэтэл Амартүвшин ахаас цус гарсан. Тэгтэл Амартүвшин жижиг өрөөний орон дээр дээш хараад хэвтсэн. Тэр үед Пүрэвдорж хаалгаар гараад явчихсан. Ингээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,
Гэрч П.Гантулгийн өгсөн: “..Оюунболдтой уулзаж хэн хутгалж гэмтэл учруулсан хутгалсан этгээд хаана байгаа талаар асуухад өнөөдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумаас ирсэн Баярбаатар гэх залуу хутгалчихаад хутгаа бариад гараад зугтаасан гэж хэлсэн. Би тэр хүнийг танихгүй гэж хэлсэн. Оюунболдоос дээрх хүний гадаад дүр төрх, содон шинж тэмдэг өмсөж явсан хувцас зэргийг тодруулж Хайрхан 10-т зарлан мэдүүлсэн. Үүнээс удалгүй Хайрхан 114 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан 2 албан хаагч Оюунболдын яриад байсан хүнийг Зурагтын шинэ эцсийн орчим зам дагуу алхаж явахад нь саатуулж авчирсан. Оюунболд тэр хүнийг хараад талийгаачийг хутгалж гэмтээсэн хүн мөн болохыг хэлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Ю.Цолмонбаатарын өгсөн: “..Зурагтын шинэ эцсийн болон засварын буудал орчмоор эрэн сурвалжлахад зурагтын эцэст Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Синчи ойл шатахуун түгээх станцаас доошоо уруудаад Тайхар авто засварын үүдэнд эрэн сурвалжилж байгаа сэжигтний мэдээлэлтэй төстэй иргэнийг шалгахад өмднийх нь баруун гуя тэр чигтээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Овог нэрийг нь тодруулахад өөрийгөө Бадарчингийн Пүрэвдорж гэж танилцуулсан ба нэлээн согтсон байсан. Би хаанаас хаа хүрэх гэж яваа юм гэж асуухад хэрэг гарсан зүг рүү заагаад би дээрээс айлаас ирж байна одоо эгчийнх рүүгээ явж байна манай эгчийнх зүүн салаанд байдаг гэж хэлж байсан. Уг этгээдийг машиндаа суулгаад хэргийн газарт очиж дуудлага өгсөн Оюунболд гэгч залууд харуулахад манай ахыг хутгалсан хүн мөн байна гэж заасан тул жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1880 тоот дүгнэлт /1хх-148-149х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 926 тоот дүгнэлт /1хх-160-161х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-10х, 11-17х/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-18-19х/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-20-23х, 24х/, Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-154-158х/, Шүүгдэгч Б.Пийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 182/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 191/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх 193-194, 197-198, 199-202, 223-224х/, оршуулгын зардалтай холбоотой баримтууд /1хх 246-250х, 2хх-1-8х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгчээс гэм хорын хохиролд 6.820.316 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанчимэгт олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн цэцэгтэй хутга 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч Б.П нь 2017 оны 9 сарын 14-ний өдрөөс 2017 оны 01 сарын 9-ний өдрийг хүртэл нийт 118 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.