Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2023/00010

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:******* хот,******* дүүрэг *** дугаар хороо *** дугаар гудамж *** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  1965 онд Завхан аймгийн ******* сумд төрсөн. 10-р ангиа төгсөөд 1983 оны 6 дугаар сарын 3-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 8 дугаар сарын 17-ны өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******д жолоочоор ажиллаж байсан. Гэтэл энэ талаарх миний Шар тал хоршооололд ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивт  шилжигдэж ирээгүй. 1990-д оны үед ******* сумын ******* нэгдлийн архив шатаж үгүй болсны улмаас ямарч нотлох баримт гарч ирээгүй байна. Иймд миний хөдөлмөрий дэвтэрт бичигдсэн тушаалууд, надтай хамт ажиллаж амьдарч байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэж намайг 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын *******д жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг тодорхойлолт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ын *******д жолоочоор ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн **** дугаартай хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “Улиастай сумын *******, авто граж, авто машины жолооч, 1986 он” гэх хэсэг,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Ц.ын өгсөн мэдүүлгийн: “...Би 1980 онд Завхан аймгийн ын шар тал хоршоолол гэж байгуулагдахад мэргэжлийнхээ дагуу тэнд очиж ажилласан юм. Тэгэхэд *******ын аав ******* шар тал хоршоололд машин барьдаг байсан. Тэгээд 1986 оны үед ******* УАЗ авто машин барьдаг байсан юм. Тухайн үед тэжээлийн цехэд багсармал тэжээл хийдэг, түүнийг зөөх, аймаг ******* 2-ын хооронд явах зэрэг ажлуудыг хийдэг байсан. 1989 оныг хүртэл Д.******* ажилласан. ...тэр үед Шар тал хоршооллын дарга гэж байсан...” гэх хэсэг,

гэрч Л.ын өгсөн мэдүүлгийн: “...******* ******* сумын багт амьдардаг, *******д УАЗ барьдаг байсан юмаа Аав ******* нь мөн *******д *** машин барьдаг байсан. Хосбяр 1986 оноос 1989 он хүртэл л *******д УАЗ машин барьдаг байсан. Ээж нь ийн бага сургуульд тогооч хийдэг байсан. Бид нар нэг нутгийн айл саахалт өссөн болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Д.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ыг 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ын *******д жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ