| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00518И |
| Дугаар | 140/ШШ2023/00011 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 140/ШШ2023/00011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* хот, ******* дүүрэг, ***-р хороо, *******ны *******ийн *******ийн ******* ******* гудамж, ***-р байр *** тоот хаягт оршин суух,******* овогт ын *******гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В., нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 1969 онд төрсөн. Би 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг Завхан аймгийн д хайрцаг засварчнаар ажиллаж байсан. Аймгийн нь аймгийн ын мэдэлд шилжин нэг байгууллага болсон. Аймгийн болсон. н бичиг баримт олдохгүй байгаа учир танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг Завхан аймгийн д хайрцаг засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. ******* нь 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн д хайрцаг засварчнаар ажиллаж байсан. Ажиллаж байсан байдлын талаарх нь нотлох баримт гэвэл хөдөлмөрийн дэвтэр байгаа. Тухайн үед зах зээлийн нийгэмд шилжиж байсантай холбоотойгоор аж ахуй нэгжүүд нэгдэж, хуваагдаж байсан. нь аймгийн ын мэдэлд шилжин нэг байгууллага болсон. Аймгийн болсон. н бичиг баримт олдохгүй байгаа юм. Иймд 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг Завхан аймгийн д хайрцаг засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг тодорхойлолт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн д хайрцаг засварчнаар ажиллаж байсан болох нь 1988 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 259238 дугаартай хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “Завхан , үржүүлэгч, 1987 он” гэх хэсэг,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Х.ын өгсөн мэдүүлгийн: “...Б.******* ойн агнуурын аж ахуйд 1986-1987 оны үеэс ажиллаж эхэлсэн. Б.******* нь хайрцаг завсрын ажил хийж байсан. Би тухайн үед техникчээр ажиллаж байсан...” гэх хэсэг,
гэрч Ц.ын өгсөн мэдүүлгийн: “...1987 оны 11 сарын сүүлээр Монгол улсад Байгаль орчныг хамгаалах яам гэж байгуулагдсан. Орон нутагт 1987 оны 12 сард байгуулагдаад аймгийн Ойн аж ахуйн газар нь манай ус цаг уурын товчоонд ирж нэгдэхэд Б.******* нь миний ус судлалын инженерээр ажиллаж байсан энэ үеэс мэднэ. Б.******* 1988 оны 1 дүгээр сард ын холбооны зангилгаанд оператораар орж ажиллаж байгаад 1990 оны хавар хот руу ээжийнхээ хамт шилжиж байсан...” гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Б.*******гийн дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт ын *******г 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн д хайрцаг засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ