Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2025/00008

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            ******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: .......... аймгийн ........ сум, ...... ........ дугаар баг, ....... гудамж, ....... тоотод оршин суух  ......... овогт ....................... (.....................) ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ..............., гэрч ...................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ............... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ................ шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн  хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

“...Миний бие ............. овогтой ................ .... оны .... дүгээр сарын .....-ний өдөр төрсөн. Би ........ аймгийн ........... сумын ............ 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл суралцаж төгссөн.

.......... аймгийн ............... Сангийн аж ахуйд тракторын жолоочоор 1983 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  ажиллаж байсан.

1984-1987 онуудад цэргийн алба хаасан. .............. аймгийн ............... САА-д 1987 оны 08 дугаар  сарын 24-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл автын жолоочоор,

.............. аймгийн .................. сумын .................-д 1990 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор, ............ аймгийн ................. сумын ................ ХХК-д 1996 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал түлшний машины жолоочоор ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт ажилласан байдал НДШ-ийн төлөлтийн бичилт хийгээгүй. Дээрх байгууллагуудаас гарсан тушаалууд архиваас олдоогүй. Иймд миний улсад ажилласан 13 жил 03 сар 12 хоногийг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч ................  тайлбартаа:

Би ............. аймгийн .................. Сангийн аж ахуйд тракторын жолоочоор 1983 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  ажиллаж байсан.

1984-1987 онуудад цэргийн алба хаасан. . аймгий............ ....................САА-д 1987 оны 08 дугаар  сарын 24-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл автын жолоочоор,

................... аймгийн ............... сумын ................. 1990 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан.  Энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгоно.

Тиймээс би шүүхэд хандах болсон. .................... аймгийн .............. сумын ..................... ХХК-д 1996 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал түлшний машины жолоочоор ажилласан байдлыг тогтоолгох шаардлагагүй гэв.

           Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн тухай баримт, .............. аймгийн ............. сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн №52 тоот “Ажилчид ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” тушаал, Ардын боловсролын яамны харьяа ................. аймаг, ................ дахь ерөнхий боловсрол мэргэжил сургалтын цогцолборын захирлын 1993 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн Б/06 тоот “Орон тоог цомхотгох тухай” тушаал, ............. аймгийн ................ сангийн аж ахуйн даргын 1988 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн №20 тоот тушаал, ............... аймгийн..................... сангийн аж ахуйн 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 85 тоот “Гэнэт халагдсаны тэтгэмж олгох тухай” тушаал, ............. аймгийн .................... сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №176 тоот “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт, ................ аймгийн ................... сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн №192 тоот “Ажилд түр томилох тухай” тушаал, ................. аймгийн ...................... сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн №190 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, ................. аймгийн ................... сумын Ерөнхий боловсролын сургуулийн цалингийн тооцооны хүснэгт, .................... 1983 оны 06 дугаар сарын 28-ний өдөр нээсэн №034575 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Иргэн ............... нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох  тухай хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

             Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд зохигчийн тайлбар зэргээс  дүгнэхэд:

             ................. ******* аймгийн ................. Сангийн аж ахуйд тракторын жолоочоор 1983 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдал нь:

            ******* аймгийн ******* сангийн аж ахуйн даргын 1988 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 20 тоот “ ........... овогтой ............... ******* сангийн аж ахуйд трактор комбайнчаар ажилласан тушаалыг нөхөн гаргах тухай” тушаал

            ******* аймгийн ******* сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 85 тоот “Гэнэт халагдсаны тэтгэмж олгох тухай” тушаал зэрэг нотлох баримтаар, (х.х-ийн 7, 8-рт)

 

1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан байдал нь:

            ******* аймгийн ******* сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 176 тоот “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт, ******* аймгийн ******* сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн №192 тоот “Ажилд түр томилох тухай” тушаал, ******* аймгийн ******* сангийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн №190 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт зэрэг номлох баримтаар, (х.х-ийн 9, 10,11-рт)

 

            1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд жолоочоор ажиллаж байсан байдал нь:

             ******* аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 52 тоот “Ажилчид ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” тушаал, Ардын боловсролын яамны харьяа ******* аймаг, ............. дахь ерөнхий боловсрол мэргэжил сургалтын цогцолборын захирлын 1993 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн Б/06 тоот “Орон тоог цомхотгох тухай” тушаал, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн цалингийн тооцооны хүснэгтүүд, ................... 1983 оны 06 дугаар сарын 28-ний өдөр нээсэн №034575 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (х.х-ийн 9, 10,11-рт)гэрч “....................... “................... 10 жилийн дунд сургууль, техник мэргэжлийн сургуульд ажиллаж байсан. 10 жилийн дунд сургууль, техник мэргэжлийн сургууль нийлсэн. Нийлээд цогцолбор болж ажилласан. 1990-1995 онуудад энэ хүн сургуульд жолооч хийж байсан. Зураг нь энэ байна. Би нягтлан хийж байсан. Бид нар хамт ажиллаж байхдаа авхуулж байсан 7 ширхэг гэрэл зураг байна...” гэсэн мэдүүлэг,  гэрч .................. “...1990 онд хамт ажиллаж байх үедээ энэ хүн Газ-53 гэдэг авто машины жолооч хийж байсан. Техник мэргэжлийн сургууль, 10 жилийн сургууль  нийлэх үед бид 1990 оноос хамт ажиллаж эхэлсэн. Би сургуулийн уурын зуухны ачигч машины бульдозерчин  хийж байсан. Бид нэг үйлчилгээнд ажиллаж байсан. Хадбаатар 53-ын жолооч хийж байсан. 1992 оноос хойш ажлаас гартал нь бид хамт ажиллаж байсан...” гэсэн  мэдүүлэг, гэрч .................... “...Бид хоёр Цагаан толгойн сангийн аж ахуй гэж байхад 120  засварын газарт хамт ажиллаж байсан. Би токарчин хийж байсан. ............... Надеч механик гэдэг засварын үйлчилгээний машин жолооддог байсан. 1987-1992 оны хооронд ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд .............. 1983 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* Сангийн аж ахуйд тракторын жолоочоор,

1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сангийн аж ахуйд жолоочоор,

1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож  шийдвэрлэлээ.

.................  ******* аймгийн ................ сумын ................... 1996 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал түлшний машины жолоочоор ажилласан байдлыг тогтоолгох шаардлагагүй гэсэн тул нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .................. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээх нь  зүйтэй байна.

             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ............... овогт .................... 1983 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ................ аймгийн ............. Сангийн аж ахуйд тракторын жолоочоор,

1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ............. аймгийн ................... сангийн аж ахуйд жолоочоор,

1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ............... аймгийн ............... сумын Ерөнхий боловсролын сургуульд жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас .............. аймгийн ............... сумын .............. 1996 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал түлшний машины жолоочоор ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай  

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ................. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш ................... 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.САРАНТУЯА