Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2024/00603

 

2024 12 02 156/ШШ2024/00603

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

156/2024/00669/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.*******,

Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Г.******* нь 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн - сумын Хүн эмнэлэгт лаборантаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хэнтий аймгийн - сумын Хүн эмнэлэгт 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 9 сар хүртэл рентгин техникч лаборантаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн. Иймд Хэнтий аймгийн - сумын хүн эмнэлэгт 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 9 сар хүртэл рентгин техникч лаборонтаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Г.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:

1. - сумын сумын Хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1992 оны 9 дүгээр сарын 20-ны 25 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),

2. ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 281 дугаартай тодорхойлолт (хх-ийн 4 тал),

3. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),

4. Хүсэлт гаргагчийн 1993-1994 оны цалингийн тооцооны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 6-25 тал),

5. Хүсэлт гаргагч Г.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 26 тал),

6. Хүсэлт гаргагч Г.*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 27 тал),

7. Хүсэлт гаргагч Г.*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 28-29 тал),

8. Хүсэлт гаргагч Г.*******ийн нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 30 тал),

9. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8/377 дугаартай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 32 тал),

10. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 46 тал),

11. Гэрч Н.Зоригтбаатарын шүүхэд өгсөн ...Би 1988-1991 он хүртэл Хэнтий аймгийн Бэрх тосгонд, ******* суманд хүүхдийн эмчээр, 1991-1995 он хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчээр, 1995-2002 он хүртэл Хэнтий аймгийн - сумын Хүн эмнэлэгт эрхлэгчээр, 2002-2006 он хүртэл Хэнтий аймгийн *******-******* сумын эмнэлэгт эмчээр, 2006-2022 он хүртэл Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагчаар тус тус ажиллаж байгаад 2022 оноос өндөр насны тэтгэвэртээ гарсан. Намайг 1995 онд Хэнтий аймгийн - сумын Хүн эмнэлэгт эрхлэгчээр ажил ороход Г.******* Хэнтий аймгийн - сумын Хүн эмнэлэгт лаборант сувилагчаар ажиллаж байсан. ******* 1995 оны 8, 9 хүртэл ажиллаж байгаад гарсан шиг санаж байна. Жил хүрэхгүй хамт ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 45 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Г.*******ийг 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн - сумын Хүн эмнэлэгт лаборантаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 8/377 дугаартай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Г.*******ийн нэр дээрх 359917 дугаартай 1993-1994 оны эрхэлсэн ажлын талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаан дээр түүний эх хувьтай нь тулган үзэхэд тус хөдөлмөрийн дэвтэр нь 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нээсэн Хэнтий аймгийн - сумын Хүн эмнэлэгээс олгосон бичилттэй боловч тус байгууллагын даргын гарын үсэг болон тамга тэмдэг дарагдаагүй байх тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.*******ийн 1993-1994 онд хамт ажиллаж байсан гэх Н. гэрчийн мэдүүлэг авсан ба Н.Зоригтбаатар нь Хэнтий аймгийн - сумын Хүн эмнэлэгт 1995-2002 онд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн - сумын Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ш.*******ийг нь 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн - сумын Хүн эмнэлэгт лаборантаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* //-ыг 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд Хэнтий аймгийн - сумын Хүн эмнэлэгт лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.МАРИНА