| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00630/И |
| Дугаар | 129/ШШ2024/00548 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 129/ШШ2024/00548
|
|
129/ШШ2024/00548 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Эрдэнэбулган сумын 0 дугаар баг 0-0 айлын орон сууцны 0-0 тоотод оршин суух Б овгийн П-ийн М
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч П.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч П.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би А аймгийн Ц 1900-1900 он хүртэл, С дүүргийн Ц 1900-00 он хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч С дүүргийн Ц ажиллаж байсан хугацаа бичигдээгүй мөн дээрх байгууллагуудад ажиллаж байсантай холбоотой баримт бүрэн хадгалагдаж үлдээгүй. Би хувь тэнцүүлсэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд миний А аймгийн Ц 1900 оны 0 сарын 0-ны өдрөөс 1900 оны 0 сарын 0-ны өдөр хүртэл, С дүүргийн Ц 1900 оны 0 сарын 0-ний өдрөөс 00 оны 0 сарын 0-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Ц газрын төв архивын 0 оны 0 сарын 0-ны өдрийн 28-08/191 тоот лавлагаа
- Ц газрын төв архивын лавлагаа болох С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 00 оны 0 сарын 0-ны өдрийн “шагнах тухай” б/33 дугаар тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 00 оны 0 сарын 0-ны өдрийн “цалин тогтоох тухай” б/194 дүгээр тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1999 оны 01 сарын 26-ны өдрийн “арга хэмжээ авах тухай” б/04 дүгээр тушаал,
- гэрэл зураг
- хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч П.Мийн хүсэлтээр Б.Э, М.Э нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан эсэх талаарх Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 03/2364 тоот албан бичиг
- 1988 оны 4 сарын 21-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, ХААТР-21А, ХААТР-15А маягт /Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа/
- П.М 2018-2021 онд татвар төлсөн талаарх лавлагаа /Татварын ерөнхий газрын лавлагаа/
- Ц газрын төв архивын лавлагаа болох А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1998 оны 10 сарын 01-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 56 дугаар тушаал, А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1993 оны 7 сарын 15-ны өдрийн “ажилд томилох тухай” 63 дугаар тушаал, А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1994 оны 8 сарын 31-ний өдрийн “шагнах тухай” 63 дугаар тушаал, А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1997 оны 6 сарын 16-ны өдрийн “цол сэргээх тухай” 55 дугаар тушаал, А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1998 оны 7 сарын 10-ны өдрийн “цол шагнах тухай” 43 дугаар тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 02 сарын 18-ны өдрийн “шагнах тухай” Б/33 дугаар тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 7 сарын 10-ны өдрийн “ардын хувьсгалын 81 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” б/128 дугаар тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 7 сарын 18-ны өдрийн “шагнах тухай” б/135 дугаар тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 6 сарын 25-ны өдрийн “шагнах тухай” б/118 дугаар тушаал зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Мийн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор А аймгийн Ц 1993 оны 7 сарын 20-ны өдрөөс 1998 оны 9 сарын 20-ны өдөр хүртэл, С дүүргийн Ц 1998 оны 10 сарын 01-ний өдрөөс 2003 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Ц төв архивын 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 28-08/191 тоот лавлагаа, Ц төв архивын лавлагаа болох С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 2 сарын 18-ны өдрийн “шагнах тухай” б/33 дугаар тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 10 сарын 17-ны өдрийн “цалин тогтоох тухай” б/194 дүгээр тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1999 оны 01 сарын 26-ны өдрийн “арга хэмжээ авах тухай” б/04 дүгээр тушаал, гэрэл зураг, хөдөлмөрийн дэвтэр, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан эсэх талаарх Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 11 сарын 13-ны өдрийн 03/2364 тоот албан бичиг, 1988 оны 4 сарын 21-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, ХААТР-21А, ХААТР-15А маягт /Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа/, П.М 2018-2021 онд татвар төлсөн талаарх лавлагаа /Татварын ерөнхий газрын лавлагаа/, Ц төв архивын лавлагаа болох А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1998 оны 10 сарын 01-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 56 дугаар тушаал, А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1993 оны 7 сарын 15-ны өдрийн “ажилд томилох тухай” 63 дугаар тушаал, А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1994 оны 8 сарын 31-ний өдрийн “шагнах тухай” 63 дугаар тушаал, А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1997 оны 6 сарын 16-ны өдрийн “цол сэргээх тухай” 55 дугаар тушаал, А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1998 оны 7 сарын 10-ны өдрийн “цол шагнах тухай” 43 дугаар тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 02 сарын 18-ны өдрийн “шагнах тухай” Б/33 дугаар тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 7 сарын 10-ны өдрийн “ардын хувьсгалын 81 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” б/128 дугаар тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 7 сарын 18-ны өдрийн “шагнах тухай” б/135 дугаар тушаал, С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 6 сарын 25-ны өдрийн “шагнах тухай” б/118 дугаар тушаал, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Б.Э, М.Э нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч П.Мийн
3.1.1. А аймгийн Ц 1993 оны 7 сарын 20-ны өдрөөс 1998 оны 9 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь: Ц төв архивын лавлагаа болох “1. П овогтой Мийг ХЖТ-т цагдаагаар 1993 оны 7 сарын 20-ны өдрөөс эхлэн томилсугай” гэсэн А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1993 оны 7 сарын 15-ны өдрийн “ажилд томилох тухай” 63 дугаар тушаал, “2. Цагдаа, дэд ахлагч П.М, дэд ахлагч О.О нарыг цийн а цолоор шагнасугай” гэсэн А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1994 оны 8 сарын 31-ний өдрийн “шагнах тухай” 63 дугаар тушаал, “1. Цагдаа П овогтой дэд ахлагч Мийн урд эдэлж байсан а сэргээн эдлүүлсүгэй” гэсэн А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1997 оны 6 сарын 16-ны өдрийн “цол сэргээх тухай” 55 дугаар тушаал, “1. Эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж үр бүтээлтэй сайн ажилласан дараах нэр бүхий ажилтнуудыг цагдаагийн цолоор шагнаж урамшуулсугай. Үүнд: а/ч П.М” гэсэн А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1998 оны 7 сарын 10-ны өдрийн “цол шагнах тухай” 43 дугаар тушаал, “1. Ц, ц а П.Мийг 1998 оны 9 сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж т Ц мэдэлд шилжүүлсүгэй” гэсэн А аймгийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1998 оны 10 сарын 01-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 56 дугаар тушаал, “Пийн М нь А аймгийн Ц даргын 1993 оны 7 сарын 15-ны өдрийн 63 дугаар тушаалаар хамт олны хурлын протоколыг үндэслэн 1993 оны 7 сарын 20-ны өдрөөс А аймгийн Ц ХЖТ-т ц томилж, дэд а олгож, А аймгийн Ц даргын 1998 оны 7 сарын 10-ны өдрийн 43 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж үр бүтээлтэй сайн ажилласан тул цийн а шагнаж, А аймгийн Ц даргын 1998 оны 10 сарын 01-ний өдрийн 56 дугаар тушаалаар өргөдөл хүсэлтийг үндэслэн 1998 оны 9 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж Тын Ц мэдэлд шилжүүлсэн байна” гэсэн Ц төв архивын 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 28-08/191 тоот лавлагаа, “Пийн М 1993 оны 7 сарын 20-нд А аймгийн Ц авч ажиллуулав. А Ц даргын 1993 оны 7 сарын 15-ны өдрийн 63 тоот тушаал, 1998 оны 9 сарын 20-нд А аймгийн Ц цас чөлөөлж, тын Ц мэдэлд шилжүүлэв. А аймгийн Ц даргын 1998 оны 10 сарын 01-ни й өдрийн 56 тоот тушаалаар” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн 428495 дугаар хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Эын “Пийн М 1993 онд цэргийн албанаас ирээд А аймаг дахь Ц 1993-1998 он хүртэл ажиллаж байгаад 1998 оны 8 сард У хот руу шилжиж С дүүргийн Ц ажилласан. П.М А аймаг дахь Ц ажиллаж байхдаа п, , х гарах зэрэг ажил хийдэг байсан. П.М надтай хамт 1993-1998 он хүртэлх хугацаанд А аймаг дахь Ц ажиллахдаа албан үүргээ сайн гүйцэтгэж байсан, алдаа дутагдал гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч М.Эы “Би А аймагт байсан учраас П.Мийг бага байхаас нь мэддэг. П.М 1991 онд А аймаг дахь Ц ажилд орж 1997 он хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр С дүүргийн Цт шилжиж ирсэн. А аймаг дахь Ц, С дүүргийн Ц цагдаа, албан хаагчид П.Мийг цагаан Мөнхөө гэж дууддаг байсан. Тухайн үед А аймаг дахь Ц, С дүүргийн Ц нь аймаг, дүүргийн Засаг даргын харьяа байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар,
3.1.2. С дүүргийн Ц 1998 оны 10 сарын 01-ний өдрөөс 2003 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: Ц төв архивын лавлагаа болох “1. Т П.М нарын 1 сарын үндсэн цалинг 20 хувиар хассугай” гэсэн С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 1999 оны 01 сарын 26-ны өдрийн “арга хэмжээ авах тухай” б/04 дүгээр тушаал, “1. Хариуцсан ажилдаа идэвх зүтгэл гаргасан учир цагдаагийн ахлах ахлагч П.М нарын үндсэн цалинг нь 1 удаа 10 хувиар нэмэгдүүлсүгэй” гэсэн С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 2 сарын 18-ны өдрийн “шагнах тухай” б/33 дугаар тушаал, “2. Баярын үеэр ажиллах жижүүр, эргүүлийн хуваарийг хавсралт 1-ээр баталсугай. Хавсралтад конторын ц М ...” гэсэн С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 7 сарын 10-ны өдрийн “ардын хувьсгалын 81 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” б/128 дугаар тушаал, “1. Дэвжээ тэмцээнд амжилттай оролцож багаараа 2 дугаар байр эзэлсэн конторын ц М ... нарын үндсэн цалинг 1 удаа 20 хувиар нэмсүгэй” гэсэн С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 6 сарын 25-ны өдрийн “шагнах тухай” б/118 дугаар тушаал, “НЦГ-ын хэмжээнд албаараа 1 байр эзэлсэн ... конторын цагдаа М ... нарын цалинг 15 хувиар тус тус нэмсүгэй” гэсэн С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 7 сарын 18-ны өдрийн “шагнах тухай” б/135 дугаар тушаал, “1. Бага бүрэлдэхүүний үндсэн цалинг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. Хавсралт-2. П.М а/а, цагдаа 68600” гэсэн С дүүргийн Засаг даргын дэргэдэх Ц даргын 2002 оны 10 сарын 17-ны өдрийн “цалин тогтоох тухай” б/194 дүгээр тушаал, П.Мийн 1999, 2000, 2001,2002 оны цалин авсан цалингийн хүснэгт, “С дүүргийн Ц даргын 1998 оны 12 сарын 12-ны өдрийн Б/87 дугаар тушаалаар 1998 оны 10 сарын 01-ний өдрөөс мөн хэлтсийн 1 дүгээр хорооны ц томилсон байна” гэсэн Ц төв архивын 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 28-08/191 тоот лавлагаа, гэрэл зураг, “Пийн М ажилладаг байгууллага-СБД, Ц, эрхэлдэг ажил-, бүртгэсэн 2001-5-02” гэсэн хүсэлт гаргагчийн гэрлэсний ХААТР-15 маягт, гэрч М.Эы “Би А аймагт байсан учраас П.Мийг бага байхаас нь мэддэг. П.М С дүүргийн Цт ц 1997-2008 он хүртэл ажилласан. Би П.Мтэй хамт А аймаг дахь Ц, С дүүргийн Цт ажиллаж байсан учраас П.Мийн талаар сайн мэддэг. П.М бид хоёрыг С дүүргийн Цт ажиллаж байхад С дүүргийн Ц даргаар Шийн Б, Шийн Э нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд П.Мийн А аймгийн Ц 1993 оны 7 сарын 20-ны өдрөөс 1998 оны 9 сарын 20-ны өдөр хүртэл, С дүүргийн Ц 1998 оны 10 сарын 01-ний өдрөөс 2003 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Пгийн Мийн
- А аймгийн Ц 1993 оны 7 сарын 20-ны өдрөөс 1998 оны 9 сарын 20-ны өдөр хүртэл,
- У хот, С дүүргийн Ц 1998 оны 10 сарын 01-ний өдрөөс 2003 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Б