| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2024/0059/З |
| Дугаар | 111/ШШ2024/0066 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 111/ШШ2024/0066
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, *******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга ******* миний бие Өлзийт сумын байцаагч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******аас Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан *******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болно.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА