Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 141/ШШ2024/00219

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 141/ШШ2024/00219

Завхан аймаг

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ...........хот, ............, 1-р хороо, ..............28, ...............цогцолборт байрлах  .............. ХХК-аас ирүүлсэн, хариуцагч ..........аймгийн ...........сумын ..........баг хаягаар оршин суух А-ийн Б-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг ..........төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч “..........” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...А.Б нь "...............”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 08 сарын 29-ний өдөр ........... тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. А.Б нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 08 сарын 30-ны өдөр сарын 2,9% хүүтэй 220,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. А.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. А.Б-ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 220,000 төгрөг, зээлийн хүү 136,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,707 төгрөг нийт 382,307 төгрөг гаргуулахаар байна.

........ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул А.Б-аас зээлийн гэрээний үүрэгт ............төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.      

ҮНДЭСЛЭХ нь:    

Нэхэмжлэгч ......................ХХК-аас хариуцагч А.Б-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг 382,307 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

Хариуцагч А.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... А овогтой Б миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно...” гэжээ.

Мобифинанс ........-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С ь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…..........ХХК  нь А.Б-аас зээлийн гэрээний үүрэгт .......төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох ......төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар ирүүлсэн ба тус хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

Хариуцагч А.Б нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.     

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүний төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,119 төгрөгийн тал хувь болох 6,059.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б-аас 6,059.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М  ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ........... ХХК-аас ирүүлсэн, хариуцагч А.Б-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг ........төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Хариуцагч А.Б нь зээлийн гэрээний үүрэгт 382,307 төгрөгийг ..............ХХК-нд төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн12,119 төгрөгийн тал хувь болох 6,059.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.Б-ас 6,059.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д тус тус  олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

                             ШҮҮГЧ                                Б.УРТНАСАН