| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00239/И |
| Дугаар | 141/ШШ2024/00233 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2024/00233
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 141/ШШ2024/00233 | Завхан айма |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нарийн бичгийн дарга Б.Б*аар тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..............аймгийн ..............сумын ............баг, ..............ХХК-ий байр хаягаар үйл ажиллагаа явуулдаг ...............хадгаламж зээлийн хоршооноос ирүүлсэн “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Х/г эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Л нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............ХЗХ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Т.Х /............./ нь ...........ХЗХ-ны ..........аймаг ................сум дахь төлөөлөгчөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ................тоот зээлийн гэрээ байгуулан халамжийн тэтгэвэр барьцаалан 1,956,205 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй авсан. Мөн 2022 оны 06-р сарын 06-ны халамжийн тэтгэвэр барьцаалсан зээлийн .............тоот гэрээг байгуулан 549,698 төгрөгийн зээлийг 5 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй гэрээ байгуулан авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ ............. аймаг, ....................сум, ...........баг ................тоотод оршин суудаг байсан. Т.Х нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээл авсанаас хойш 4 сарын хугацаанд нийт 1,272,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Зээл төлүүлэх талаар шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан. Одоо түүний хаяг тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд зээлдэгч Т.Х-г эрэн сурваллжлах тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............ хадгаламж зээлийн хоршоо нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Х-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Т.Х нь .............. ХЗХ-ноос 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ...........тоот зээлийн гэрээ байгуулан тэтгэвэр барьцаалан 1,956,205 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй авсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ..............тоот зээлийн гэрээний хуулбар, тэтгэврийн зээлийн өргөдөлийн хуулбар, халамжийн дэвтэрийн хуулбар, зээлдэгчийн анкетын хуулбар, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн хорооны шийдвэрийн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул Т.Х-г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Т.Х-г оршин суудаг хаяг нь тодорхойгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь:
-............. аймгийн ........... сумын ................багийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 1/542 дугаартай: “...Т-ын Х /................./ нь ХАОМС-д бүртгэлтэй боловч тус багийн ............хорооны ............гудамжны .............тоот хаяганд оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов ...” гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Х*г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Х-г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .............регистрийн дугаартай Д овогт Т-ын Хандмааг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т.Х-*г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Т.Х-н байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-т даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж, эрэн сурвалжлах бүртгэлд бүртгүүлж, оролцогчид гардуулж, Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Бүжинлхамд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН