Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2024/00236

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2024/00236

Завхан а

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор М.А, нарийн бичгийн дарга Л.З-оор тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ...... аймгийн................сумын ............... баг хаягт байрлах .................аймгийн ..................газраас Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Тус сумын Хоршоог хөгжүүлэх сангаас Б.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ……..л сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 1,500.000 төгрөгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэвч Б.Э нь гэрээний дагуу зээлийн хүүд 90.123 үндсэн зээл 1.500.000 төгрөг нийт 1.590.123 төгрөгийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас ……..сумын Хоршоо хөгжүүлэх санд 1.590.123 төгрөгийн хохирол учирсан байна. Сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг мөн зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэж гэж дүгнэхээр байна. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дууссан байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.”, 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.”, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.”, 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.” гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2, 2.2, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Э-ас 1.590.123 төгрөгийг гаргуулж Тосонцэнгэл сумын Сум хөгжүүлэх санд олгуулах тухай нэхэмжлэлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхэд гаргасан боловч тус шүүх нь хариуцагч Б.Э нь........... аймгийн .......... сумын ......... багт бүртгэлтэй боловч хаяган дээрээ оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Б.Э нь дээрх хаягт бүртгэлгүй талаар тус хорооны засаг дарга тодорхойлсон байх тул хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд болох Б-ны Э/ эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж, оршин суугаа хаягийг нь тогтоосны эцэст дээрх нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт ”Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.”,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус зааснаас үзэхэд, прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар Б.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай прокурорын нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ....... аймгийн ............газар нь  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э*ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Б.Э нь Хоршоог хөгжүүлэх сангаас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ............ дугаартай зээлийн гэрээг байгуулан 1,500,000 төгрөг хөнгөлөлтэй нөхцөлөөр жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 590 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул Б.Э-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Б.Э*-ын оршин суудаг хаяг нь тодорхойгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь:

-.................аймгийн …....... сумын …....... багийн засаг даргаас 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/380 дугаартай: “...Б-ы Э/ нь…....... багийн үндсэн иргэн, бүртгэлтэй хаяган дээр амьдардаггүй нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э*ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ........... регистрийн дугаартай Б-ны Э-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.  

3. Б.Э-ын байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ад даалгасугай.

4.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж, эрэн сурвалжлах бүртгэлд бүртгүүлж, оролцогчид гардуулж, Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Бүжинлхамд даалгасугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН