| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00250/И |
| Дугаар | 141/ШШ2024/00238 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2024/00238
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 141/ШШ2024/00238 | Завхан айма |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нарийн бичгийн дарга Л.З-оор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ......... аймгийн ..........сумын .........баг хаягаар оршин суудаг Б овогт Б-ын Б+ын нэхэмжлэлтэй “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Р-ийг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б овогтой Б миний бие 2023 оны 08 дугаар сард Э овогтой Р-ой гэрлэлтийн батлах цуцлуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч Э.Р-ийн оршин суух хаяг тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн аваагүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр татгалзсан. Одоогоор хаяг нь ......... аймгийн ...... сумын ......... багт хамт байдаг. Өөрөө энэ хаягт амьдран суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд Б овогт Э*ын Р-ийг эрэн сурвалжлаж өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Р*ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Б.Б, Э.Р нар нь гэрлэлтээ батлуулсан эхнэр, нөхөр болох нь “...::::::::::::: регистрийн дугаартай, Б овогт Э-ын Р,.............эй ........... регистрийн дугаартай Б овогт Б-ын Б нар 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэрлэсныи бүртгэлийн ......... дугаарт бүртгэж гэрчилгээ олгов...” гэсэн гэрлэсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Э.Р-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Э.Р-ийн оршин суудаг хаяг нь тодорхойгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь:
-............... аймгийн ............... сумын ............... багийн засаг даргын 2024 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 290 дугаартай: “...Э-*ын Р нь тус багийн харьяат иргэн мөн ба 2019 оноос хойш тухайн хаягтаа оршин суугаагүй болно...” гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Р-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Р-ийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .............. регистрийн дугаартай Э-ын Р-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Э.Р-ийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Э.Р-ийн байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгч Б.Б-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж, эрэн сурвалжлах бүртгэлд бүртгүүлж, оролцогчид гардуулж, Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Бүжинлхамд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН