Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2014 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 111/ШШ2014/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн *******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн *******гийн газрын ******* цагдаагийн тасагт холбогдуулан тус тасгийн комиссын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг багасгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл нар оролцов.                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдөр Баянхонгор аймагт болсон Өвөрхангай, Баянхонгор аймгийн Нисэх буудлуудын хоорондох туршлага солилцох нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцохоор очоод 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн үед миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж яваад журамлагдсан. Тэр үед хоёр шил пиво уусан байсан. Миний бие эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхэд хоёулаа оюутан, би цалингаас өөр орлогогүй, ажлын бус цагаар таксинд явж бензиний мөнгөө олдог бөгөөд би анх удаа дүрэм зөрчсөн үйлдэл гаргасан тул энэ байдлыг харгалзан үзэж  хоёр жилээр жолооны эрх хассан хугацааг багасгаж өгөхийг хүсч байна. Миний бие албаны ажлын шаардлагаар шүүх хуралд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“******* нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг миний бие хянан шалгахад түүний согтуурлын зэрэг өндөр буюу 1,19 хувьтай гарсан. Аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргах, хүний бие, эрүүл мэнд, эд хөрөнгө хохироох явдал буурахгүй байгаатай холбогдуулан хариуцлагыг чангатгах зорилгоор 2 жилийн хугацаагаар жолооны эрхийг хасах арга хэмжээ авах талаар ******* *******гийн газраас болон *******гийн газрын удирдлагаас ирүүлсэн ажлын чиглэлийг баримтлан ажилласан. Уг жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Нисэх буудлаас Хөх толгой хүртэл явсан байсан. Согтуурлын зэрэг нэг бүхлээс доош байхад тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зай ойр тохилдолд эрхийг багаар хасах чиглэл барьж ажилладаг болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч *******ын гаргасан “Баянхонгор аймгийн *******гийн газрын ******* *******гийн тасгийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг багасгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвдэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тул аймгийн *******гийн газрын ******* цагдаагийн тасгийн комиссын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2 жилийн хугацаагаар хасаж үнэмлэхийг хураасан байна.

******* ******* маркын ******* УНУ улсын дугаартай автомашин жолоодож явсан бөгөөд драгер багаж үлээлгэхэд 1,19 хувьтай гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтуурал шалгасан магадлагаа 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зөрчлийн талаар асуусан тэмдэглэл ******* цагдаагийн тасгийн комиссын хурлын тэмдэглэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Уг зөрчил нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан захиргааны зөрчилд хамаарч байгаа, энэхүү зөрчилд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 3-д зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлийг шалгаж, захиргааны арга хэмжээ авсан аймгийн *******гийн газрын ******* цагдаагийн тасгийн мэргэжлийн комиссын шийдвэр нь Монгол Улсын *******гийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “...*******гийн байгууллага хуулиар харъяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэнэ...” гэсэн заалтад нийцэж байх тул *******т захиргааны арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд Баянхонгор аймгийн *******гийн газрын ******* цагдаагийн тасгийн комиссын  2013 оны 11 дүгээр сарын  13-ны өдрийн ******* дугаар шийтгэврээр *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******гийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан “Баянхонгор аймгийн *******гийн газрын ******* цагдаагийн тасгийн комиссын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг багасгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ц.СУВДМАА