| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/07018/И |
| Дугаар | 182/ШШ2024/05379 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/05379
2024 12 17 182/ШШ2024/05379
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: .................. байранд байрлах, Э.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...................... тоот хаягт оршин суух, Б овогт М.Н /РД:0000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 208,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч М.Н-гаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 208,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
М.Н нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭГ нь хариуцагч М.Н-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 208,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь 208,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан байна.
Нэхэмжлэгч ЭГ нь 2024.06.21-ний өдөр 01/61 тоот албан бичгээр ЧП-т, тус ПГ-с 2024.11.15-ны өдөр 1/4917 тоот албан бичгээр Б.Н-д 2 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг итгэмжлэлээр тус тус олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг хүлээн авах үндэстэй.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ЭГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М.Н-гаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 208,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан Э.Г-ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА