| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/07015/И |
| Дугаар | 182/ШШ2024/04795 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/04795
2024 12 18 182/ШШ2024/04795
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: .................... байранд байрлах, Х ХК /РД: 000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................... тоот хаягт оршин суух, Ц.В /РД:00000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 915,554 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК-ийн Тусгай аквивын газрын захирал Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц.В нь 2022.01.05-ны өдөр 00000000 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэйгээр авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 2,202,675 төгрөг, хүүгийн төлбөрт 549,415 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15 төгрөг, нийт 2,752,105 төгрөг төлсөн...
Иймд зээлийн гэрээний үүрэгт 915,544 төгрөгийг Ц.В-аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ц.В шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Ц.В нь Х ХК-ийн нэхэмжилж буй 915,554 төгрөгийг 2024.12.25-нд 150,000 төгрөг, 2025.01.20-нд 200,000 төгрөг, 2025.02.20-нд 200,000 төгрөг, 2025.03.20-нд 365,554 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ц.В-т холбогдуулан зээлийн үүрэгт 915,554 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Ц.В нь нэхэмжлэлийн шаардлага болох 915,554 төгрөгийг 2024.12.25-нд 150,000 төгрөг, 2025.01.20-нд 200,000 төгрөг, 2025.02.20-нд 200,000 төгрөг, 2025.03.20-нд 365,554 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч Х ХК-иас 2024.11.19-ний өдөр С.Б-т 3 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 000000 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагч Ц.В-ийн тайлбартай 2024.12.28-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Ц.В-аас тэмдэгтийн хураамжид 13,262 төгрөг, улсын төсвийн орлогоос 13,262 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.11.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,524 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ц.В нь нэхэмжлэлийн шаардлага болох 915,554 төгрөгийг 2024.12.25-нд 150,000 төгрөг, 2025.01.20-нд 200,000 төгрөг, 2025.02.20-нд 200,000 төгрөг, 2025.03.20-нд 365,554 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Х ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.В-аас тэмдэгтийн хураамжид 13,262 төгрөг, улсын төсвийн орлогоос 13,262 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.11.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,524 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА