Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 147/ШШ2024/00316

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотод оршин суух, *******ын *******гийн  

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* миний бие Сүхбаатар аймаг дахь Нэгдсэн эмнэлэгт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан. Төрх тасагт асрагч хийж байсан. Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь цалин хөлсний баримтаа архивт шилжүүлж өгөөгүй учраас цалингийн лавлагаа гараагүй. Аймгийн Нэгдсэн эмнэлгээс ажиллаж байх үеийн цалингийн баримтаа авсан. Иймд тус нотлох баримтыг үндэслэн 1987 оны 09 дүгээр сараас 1989 оныг дуустал улсад 2 жил 4 сар Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11/34 дугаартай цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 497 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. ******* нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 497 дугаартай *******гийн 1987 оны 09 дүгээр сараас 1989 оны 12 дугаар саруудын цалингийн лавлагаа (хх-8х),  

5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: ******* 1987-1989 онуудад Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрх тасагт асрагчаар ажиллаж байсан. Би тухайн үед эмнэлэгт ариутгалын сувилагч хийж байгаад 1989 онд өөр тасаг руу шилжиж байсан учраас асрагч нарыг сайн мэднэ. ******* инээмсэглэсэн, ажилдаа их идэвхтэй эмэгтэй байсан. Би цагаан хэрэглэл, шприц зүүг ариутгадаг байсан. гэх мэдүүлэг, (хх-13х) 

6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: ******* 1987 онд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрх тасагт асрагчаар ажилд орж байсан. Би 1975-1997 он хүртэл эмнэлэгт үйлчлэгч, асрагчаар ажиллаж байсан болохоор *******гийн ажиллаж байсан байдлыг мэдэж байна. Манайд өөр ******* гэж хүн байгаагүй. 1987 онд жаахан охин ирж байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-14х) 

7. Иймд *******гийн Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын *******гийн Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              П.БОЛОРМАА