| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00337/И |
| Дугаар | 147/ШШ2024/00317 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 147/ШШ2024/00317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Асгат сумын 3..... тоотод оршин суух, *******гийн *******ын
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* миний бие 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр илгээлтээр гарч Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар ажилласан. 1983 оны 06 дугаар сарын 13-нд цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сард цэргээс халагдаж, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар, 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал Худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажилласан. Энэ хугацаанд эчнээгээр 10-р анги төгсөж 1989 онд Дорнод аймгийн ХАА-н техникумыг малын бага эмчээр төгссөн. Ингээд 1991 оны 07 дугаар сарын 01-ий өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм бригадад малын бага эмчээр ажилласан. Тиймээс миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн даргын 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар, Асгат сумын Соёмбо нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 47 дугаартай захирамжийн хуулбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын даргын 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай захирамжийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11/34 дугаартай цалингийн лавлагаа, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06/1826 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал агентаар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХХК-д 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал агентаар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХХК-д 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь Нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн даргын 1980 оны 16 дугаартай *******ыг үхэрчнээр томилсон тушаалын хуулбар, 1986 оны 33 дугаартай цэргийн албанаас халагдаж ирсэн *******ыг малчнаар томилсон тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 18 дугаартай *******ыг агентаар ажилд томилсон тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 47 дугаартай *******ыг бог малын хамуу өвчинтэй тэмцэх, хээлтүүлгийн ажлыг зохион байгуулах гишүүдэд томилсон захирамжийн хуулбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын даргын 1994 оны 55 дугаартай малын эмч *******ыг мал тооллогын комисст томилсон захирамжийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11/34 дугаартай 1980, 1982, 1983, 1986-1988 онуудад ажиллаж байх үедээ авсан цалингийн бичиглэл бүхий лавлагаа, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06/1826 дугаартай 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд цэргийн алба хааж байсан талаарх лавлагаа (хх 6-13х),
5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: ******* 1991 оны зун Сүхбаатар аймгийн Асгат сумын Мал эмнэлгийн тасагт малын эмчээр ажилд орж байсан. Сүхбаатар аймгийн Асгат сумын Мал эмнэлэг 1998 онд хувьчлагдсан. ******* мал эмнэлгийг хувьчлагдах хүртэл тасралтгүй ажилласан. ******* бид хоёр 1991-1995 онуудад Асгат сумын Мал эмнэлэгт хамт ажиллаж байсан. Би тэр үед Мал эмнэлэгт нябогоор ажилладаг байсан. ******* 1991 оноос өмнө бол Асгат сумын Соёмбо нэгдэлд ажилладаг байсан. гэх мэдүүлэг, (хх-24х)
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: ******* 1988 онд малын эмчийн сургууль төгссөн. 1991 он хүртэл үхэрчнээр ажиллаж байсан. Би 1991 онд Асгат сумын 2 дугаар багийн дарга болж байсан. ******* тэр үеэс манай багт малын эмчээр ажилласан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ. ******* 1995 он хүртэл тасралтгүй ажилласан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-25х)
7. Иймд *******ын Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал агентаар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХХК-д 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******ын Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал агентаар, Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХХК-д 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА