| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00353/И |
| Дугаар | 147/ШШ2024/00319 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 147/ШШ2024/00319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ....оршин суух, *******ын Тунгалагийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 09 сарын 23-ны өдрийг хүртэл Бүрэнцогт сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор ажиллаж байсан. Нийгмийн даатгалын хэлтсээс тус хугацааны ажилласан байдлыг баталгаажуулах шаардлагатай гэсэн тул ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай тушаал, хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11/109 дугаартай цалингийн лавлагаа, *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны баталгаажуулалтын хуудас гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болох нь *******ийг ажилд авч, ажлаас чөлөөлж байсан бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай *******ийг оёдлын зэргийг ахиулсан тушаал, хавсралтын хуулбар (хх 6-9х),
5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: ******* 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд 1987 оны 08 дугаар сард Бүрэнцогт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орж байсан. ******* 1991 оны 09 дүгээр сард Түмэнцогт сум руу шилжсэн. Энэ хугацаанд ******* тасралтгүй ажилласан. Би 1979-1991 онуудад тус төвд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ. гэх мэдүүлэг, (хх 16х)
6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: ******* 1987 оны 08 дугаар сарын 13-нд Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажилд орж байсан. Ингэхдээ манай ээлжинд хуваарилагдсан. Манайх хоёр ээлжээр ажилладаг байсан. 1991 оны 09 дүгээр сарын 11-ний үед Түмэнцогт сумын Ахуй үйлчилгээнд орно гээд шилжсэн. Хүмүүсээс сураг дуулахад Түмэнцогт сумын ахуй үйлчилгээнд оёдолчноороо ажиллаж байгаа гэж дуулдсан. Би 1986-1991 онуудад *******тай хамт оёдолчноор ажиллаж байсан болохоор ажиллаж байсан байдлыг нь мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх 17х)
7. Иймд *******ийн Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын Тунгалагийн Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА