| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00333/И |
| Дугаар | 147/ШШ2024/00320 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 147/ШШ2024/00320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн ........... нутаглах, *******ын *******гийн
*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* миний бие өөрийн нөхөр болох тай 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамт амьдарч 2 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Ингээд би малчны тэтгэвэрт гарах гэсэн боловч малын А данс нөхрийн нэр дээр байгаа учраас хамтран амьдарч байснаа шүүхийн шийдвэрээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд ******* намайг тай 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Бид гэрлэлтээ 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдөр батлуулсан гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ******* *******, нарын төрсний гэрчилгээний хуулбар, ын иргэний үнэмлэхийн хуулбар, , Ж.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ын 2011-2015 оны хүн ам, өрхийн бүртгэлтийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 294 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/225 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь тай 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. овогт *******ын ******* нь овогт ийн тай 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн ...тай 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамт амьдарч 2 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. гэх тайлбар, -ийн төрсний гэрчилгээний хуулбар (эцэг , эх ******* гэх), 0043669 дугаартай , Ж.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ын 2011-2015 оны хүн ам, өрхийн бүртгэлтийн дэвтрийн хуулбар (өрхийн гишүүнд *******, *******, гэх), Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 294 дугаартай *******, нар 1999 оноос хойш хамт амьдарч байгаа гэх тодорхойлолт (хх 7-18х),
5. Гэрч гийн шүүхэд өгсөн: ******* 1994 онд ******* гэж хүнтэй хамт амьдарч байгаад 1995 онд салж байсан. *******аас салахдаа 2 хүүхэдтэй салж байсан. Тэгээд 1999 онд одоогийн нөхөр тай гэр бүл болж, одоог хүртэл хамт амьдарч байгаа. , Оюунзавжан хоёр 2000 онд хүүхэдтэй болж байсан. Энэ хоёр дундаасаа нэг л хүүтэй. ын аавыг нь гэдэг. , ******* хоёр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Устай бургастай гэдэг газар нутагладаг. Гэр бүл болсноос хойш энэ л нутагт мал маллаж амьдарч байгаа. Манайх 2000 оноос эхлэн , ******* хоёртой айл саахалт явсан. Тиймээс гэр бүлийн байдлын талаар нь сайн мэднэ. гэх мэдүүлэг (хх-23х),
6. Гэрч ын шүүхэд өгсөн: ******* нь ийн гэж хүнтэй 1999 онд гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байгаа. *******, нар одоо Мөнххаан сумын Устай бургастай гэх газарт нутагладаг, малчин өрх. ынх хоёр хүүхэдтэй, ам бүл дөрвүүлээ амьдардаг. *******, хоёр гэр бүл болоод дундаасаа нэг хүүхэд төрүүлсэн. Нэг хүүхэд нь *******гийн өмнөх нөхрийн хүүхэд. Манайх 2002 оноос 2018 он хүртэл Мөнххаан сумын Устайн бургастай гэх газар айл саахалт байсан. Тиймээс энэ хоёр хүний амьдралын талаар сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-24х)
7. Иймд ******* нь тай 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын ******* нь ийн тай 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА