Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2024/00254

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 141/ШШ2024/00254

Завхан аймаг

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ... аймгийн ... сумын ... баг хаягаар оршин суудаг ... овогт Н-ийн Б-ын нэхэмжлэлтэй “Мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны А данс архивт хадгалагдаагүйн улмаас малчнаар өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Иймд намайг 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ... аймгийн ... сумын ... гэдэг газар 2000 онд отор хийж явж байсан учир мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Мөн нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...2000 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд адуу 16, үхэр 100 толгойг маллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь 2000 онд адуу 16, үхэр 100 нийт 116 толгой мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч  ... овогт  Н-ийн Б  нь  2000 онд онд адуу 16, үхэр 100 нийт 116 толгой мал маллаж байсан  болох нь хэрэгт авагдсан:     

-... овогт Н-ийн Б-ын ... дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,

-... аймгийн Архивын тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/1849 дугаартай: “... сумын ... багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Н.Б  2018-2020 оны малын тооллогын бүртгэл.

 

Малын төрөл

Тухайн  онуудын жилийн эцсийн мал тооллог А дансанд бүртгэгдсэн малын тоо

2018

2019

2020

Тэмээ

-

-

-

Адуу

3

5

6

Үхэр

8

4

5

Хонь

84

32

25

Ямаа

-

-

-

Бүгд дүн

95

41

36

 

2018, 2019, 2020 оны малын А дансны хуулбар,

-... аймгийн Архивын тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/1776 дугаартай: “.... сумын ... багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Н.Б 1995-2000 оны малын тооллогын бүртгэл.

 

Малын төрөл

Тухайн  онуудын жилийн эцсийн мал тооллог А дансанд бүртгэгдсэн малын тоо

1995

1996

1997

1998

1999

Тэмээ

-

-

-

-

-

Адуу

19

17

17

17

16

Үхэр

20

22

27

24

22

Хонь

56

62

68

69

-

ямаа

1

1

-

-

-

Бүгд дүн

96

102

112

110

38

 Жич: 2000 онд Хуягт багийн баримтад холбогдох нэр олдохгүй байна. 1998 оны баримт архивт шилжигдэн ирээгүй байна. 1999 оноос 1998 оны малын тоог хуулбарлав...” гэсэн архивын лавлагаа, малын А дансны хуулбар

-Н-ийн Б-д ... аймгийн ... сумын ... нэгдлээс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон: “...Нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 тоот тушаалаар ... бригадад малчнаар томилов...” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Үндэсний статистикийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн: “...2019 оны мал тооллогын мэдээллийн санд иргэн ИЗ68030619 регистрийн дугаартай Н-ий овогтой Б-ын мэдээлэл бүртгэлтэй байна. Аймаг- ..., сум-..., баг-..., нийт малын тоо-41, адуу-5, үхэр -4,хонь -32 толгой...” гэсэн бичилт бүхий мал тооллогын лавлагаа,

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “...2000 оны 01 сараас 12 сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл, хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт,

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/471: “...... сумын ... багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Г.Л-ын 1995,  Д.Л-ын 1996-2000, 2017-2023 оны мал тооллогын бүртгэл.

 

 

Малын төрөл

Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын  А дансанд бүртгэгдсэн малын тоо

1995

1996

1997

1998

1999

2000

2001

Тэмээ

-

-

-

-

-

-

-

адуу

4

5

5

2

3

-

-

Үхэр

6

6

10

10

9

4

2

хонь

9

9

41

11

4

4

55

ямаа

9

6

9

8

6

10

43

Бүгд дүн

28

26

65

31

22

18

100

 

Малын төрөл

Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын  А дансанд бүртгэгдсэн малын тоо

2018

2019

2020

2021

2022

2023

Үхэр

3

3

-

-

-

9

Хонь

60

70

80

80

124

140

ямаа

48

58

60

65

68

75

Бүгд  дүн

111

131

140

145

192

224

 

Жич: 1998 оны ... багийн малын  А данс архивт шилжигдэн ирээгүй, 1999 оноос 1998 оныг хуулж бичив...” гэсэн архивын лавлагаа,1995 оны малын А дансны хуулбар,

-... аймгийн ... сумын ... багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаартай: “...Д-ийн Л /................./ нь тус багийн харъяат малчин өрх мөн бөгөөд 1995 оны мал тооллогоор өрхийн тэргүүлэгчийн эцэг /эх/-ийн нэрийг Г гэж сольж бичсэн болохыг, манай багт Г.Л нэртэй өрх байхгүйгээр нотлох тодорхойлов..:” гэсэн тодорхойлолт,

-Н-ийн Б нь 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага-... ... нэгдэл, эрхэлдэг ажил-үхэрчин оршдог сум ... ..” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,

-1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Гэрлэсэн 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, нөхөр Н-ийн Б, ...ажилладаг байгууллага-... нэгдэл, эрхэлдэг ажил- үхэрчин...” гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,

-... аймгийн ... сумын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/333 дугаартай: “...Тус сумын ... багийн иргэн Н-ийн Б /.............9/ нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Н.Б нь 1984 оноос одоог хүртэл тус сумын ... ...-р багт мал маллаж байгаа болно...” гэсэн тодорхойлолт,

-... аймгийн ... сумын ... багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 444 дугаартай: “...Н-ийн Б /........../ нь тус багийн үндсэн харьяат малчин бөгөөд 1984 онд 8-р анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд очсоноос хойш өнөөг хүртэл хөдөө мал маллаж байна. Манай багийн 2000 оны мал тэжээвэр амьтан хашаа худгийн тооллогын баримт болох А данс архиваас олдохгүй байгаа болно...гэсэн тодорхойлолт,

-Гэрч  Ч.Б-ны: “...Н.Б нь бага наснаас эхлэн аав, ээжийн хамт мал малласан хүн байгаа юм. Бид ... аймгийн ... сумын ... багийн хүмүүс. Нэг нутагт ажиллаж амьдарч байсан. 2000 онд Б нь ... аймгийн ... суманд малаа оторлож өвөлжсөн.  Б-той С, П нар хамт нэг суурь болж явсан. Би бас тус онд отроор ...-ийн ... суманд өвөлжсөн. Манай нутгийнхан өвөлдөө ер бүгд отроор явж малаа онд мэнд оруулдаг хүмүүс байгаа юм. Бид нар 2000 онд хамтдаа ... багаас хөдлөөд Б, С, П нар ... суманд үлдэж, би цаашаагаа ... аймгийн ... суманд өвөлжсөн. Би Б-ын малаа харж ... аймгийн ... сумын ... гэдэг газар өвөлжсөн гэдгийг сайн мэднэ. Тэгээд отроор явсан байсан болохоор малын А данс нь бичигдээгүй байх гэж бодож байна.  2000 онд цас ихтэй байсан учраас бид нар дээр очиж чадаагүй байх. Тэр онд зуд болсон юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч ... овогт Н-ийн Б нь 2000 онд адуу 16, үхэр 100 нийт 116 толгой мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Б-оос ирүүлсэн “Мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ... овогт Н-ийн Б нь 2000 онд /2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал/ адуу 16, үхэр 100 нийт 116 толгой мал маллаж байсан  болохыг тогтоосугай.         

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН