Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

            улсын яллагч Б.Дэлгэрмаа,

            шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн,

            хохирогч Л.Наранжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогмид овогт Сүхбаатарын Аминаад холбогдох эрүүгийн 1703000010120 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, гадаад хэлний мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, нөхөр, хүүхэд, дүүгийн  хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 4-158 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.А нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны 23 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга Морьт зуслангаас Хандгайт зуслан явах замд Иоёота приус маркийн 51-90 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Наранжаргалыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Л.Наранжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “С.Аминаагийн машин зам дээр доод тал нь цохигдож орсон байсан. Жоохон өргөхөд гарах байсан юм. Урд талаас нь анх өргөхөд хойшоо явж байсан боловч дахиад өргөхөд урагшаа намайг дайраад гарсан. Тухайн үед С.Ашоконд ороод ямар нэгэн цагдаа болон эмнэлэг дуудаагүй. Өөрийнхөө нөхрийг дуудаж гэмтэл рүү намайг авч явсан. Би тойгны шөрмөсийг сэргээлгэх хагалгаанд яаралтай орж, хагалгаа амжилттай болсон. Баруун өвдөгний шарх их байсан учир тухайн үед хэвийн ажиллагаандаа ороогүй. 1 сар хэвтрийн дэглэмд байсан. Дараа нь дал, хавирганы  хугарал эдгэрсэн. Одоо хамрын ясны хугарлыг засуулахаар мөнгө нэхэмжилж байгаа. Хамраа эмчлүүлэхгүй удвал гамреттай болдог, мөн сайн амьсгалж чадахгүй гэсэн. Миний өвдөг бүрэн эдгэрээгүй. Хөлөө эдгэрнэ гэж физик эмчилгээнд явсан. Аарцаг, нуруу далийж шатаар өрөөлдөж явж байгаа. Хөлний өвчнөөс болоод аарцаг нуруу далийж улмаар сав өндөгөвч хазайдаг. Цаашид үр хүүхэдтэй болохгүй байх сөрөг үр дагавартай учир бүрэн эдгэрэх хүртлээ эмчилгээ хийлгэнэ гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Наранжаргалын “...С.Ацонхоороо надад зүүн урдаас нь өргөвөл гарах юм байна гэж хэлсэн, тэгэхээр нь зүүн урд талаас өргөх гээд доошоо тонгойгоод зогсож байтал машин гэнэт урагшаа болсон, тэр үед надад ухарч байгаа дохио машинаас сонсогдоогүй, тэгтэл маш хурдан машин миний дээгүүр гараад нилээн хол очоод зогссон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/,

Шүүх эмнэлгийн хүний биед шинжилгээ хийсэн 11262 дугаартай дүгнэлт:

1. Л.Наранжаргалын биед зүүн дал ясны хугарал, зүүн талын 1.2.8.9-р хавирганы далд хугарал, уушигны эдийн голомтлог няцрал, тойгны ясны мултрал, тойгны ясны дотор шөрмөсний тасрал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, тархи доргилт, дух, баруун өвдөгт шарх, нүүр, хамрын нуруу, дээд уруул, ооч, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун гуя. зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

Замын Цагдаагийн албаны шинжээчийн 550 дугаартай дүгнэлтэнд:

1. Toyota prius маркийн 51-90 УНТ дугаартай автомашиныг жолоодон явсан С.Ань МУ-ын ЗХД-ийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Л.Наранжаргал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна....” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс шүүгдэгч С.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны 23 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга Морьт зуслангаас Хандгайт зуслан явах замд Иоёота приус маркийн 51-90 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөн эхлүүлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Наранжаргалыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас/, шүүх эмнэлгийн хүний биед шинжилгээ хийсэн 11262 дугаартай “…Л.Наранжаргалын биед зүүн дал ясны хугарал, зүүн талын 1.2.8.9-р хавирганы далд хугарал, уушигны эдийн голомтлог няцрал, тойгны ясны мултрал, тойгны ясны дотор шөрмөсний тасрал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, тархи доргилт, дух, баруун өвдөгт шарх, нүүр, хамрын нуруу, дээд уруул, ооч, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, бүсэлхий нуруунд зулгаралт, баруун гуя. зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. … гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/, Замын Цагдаагийн албаны шинжээчийн 550 дугаартай “…Toyota prius маркийн 51-90 УНТ дугаартай автомашиныг жолоодон явсан С.Ань МУ-ын ЗХД-ийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна…” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, болон хохирогч шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.А нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Л.Наранжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг дэмжиж байна” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчлагдсан байна.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1703000010120 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүйг дурдаж,

энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 932870 дугаартай шүүгдэгчийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ад буцаан олгох нь зүйтэй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид нийт 7.505.000 төгрөгийг төлсөн байх ба хавтаст хэрэгт шинээр гаргаж өгсөн баримтыг үндэслэн хохирогчид нийт 3.511.000 /гурван сая таван зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй.

Харин хохирогч Л.Наранжаргал нь цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай

этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  1. С.А-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Аг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

4.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган ирүүлсэн С.Агийн 932870 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

6.

7.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ИДЭР