Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0670

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, иргэн Ч.Г*******ээс Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны  хяналтын улсын байцаагч Ш.А*******д холбогдох зөрчлийн хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны  хяналтын улсын байцаагч Ш.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Ч.Г*******ээс гаргасан, ...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдолтой танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул, ...хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны  хяналтын улсын байцаагч Ш.А******* нь Ч.Г*******ээс гаргасан “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон талаар шүүхэд илэрхийлжээ.

Иргэн Ч.Г*******ийн гомдлыг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны  хяналтын улсын байцаагч Ш.А******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, иргэн Ч.Г*******ийн гаргасан “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг  хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар иргэн Ч.Г*******ийн гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны  хяналтын улсын байцаагч Ш.А*******гийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг  хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд даалгасугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                    У.БАДАМСҮРЭН