| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00265/И |
| Дугаар | 141/ШШ2024/00257 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00257
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 141/ШШ2024/00257 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ... аймгийн ... сумын ... баг хаягаар оршин суудаг ... овогт М-ийн Б-ын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч М.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын Тээврийн хэсэгт *******, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* компанид ******* ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... сумын Тээврийн хэсэгт *******, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ... компанид ******* ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ... овогт М-ийн Б нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... аймгийн ... хотын Тээврийн хэсэгт *******, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* компанид ******* ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-... овогт М-ийн Б-ын ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар,
-... аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 211 дугаартай: “... ... сумын Намын хорооны шийдвэрийг үндэслэн барилгын ажлаас чөлөөлж Тээврийн хэсэгт засварчнаар ажиллуулах зорилгоор ТУШААХ нь: 1. М овогтой Б-ыг тээврийн хэсгийн барилгын бригадын ажлаас чөлөөлж, цахилгаан ******* 2-р сарын 01-ээс томилон ажиллуулсугай…” гэсэн тушаалын хуулбар,
-... аймгийн Авто тээврийн ХХ баазын даргын 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 121 дугаартай: “… ... аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 45-р тогтоолыг үндэслэн ... хотын авто тээврийн хэсэг нь бие даан ажиллах болсон тул ажилчин албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах зорилгоор ТУШААХ нь: 1. ...-ийн авто тээврийн хэсгийн ажилчин албан хаагчдыг хавсралт 1-ээр 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс шилжүүлэн ажиллуулсугай. 55. Б-... …” гэсэн тушаалын хуулбар,
-... аймгийн 20 дугаар баазаас ...-ийн тээврийн хэсэгт шилжсэн хүмүүсийн жагсаалт. 1991-01-17. 14. М.Б, эрхэлсэн ажил-..., хувийн хэргийн хавтасны дугаар 500, хөдөлмөрийн дэвтэр-40403…” гэсэн бичилт бүхий тушаалын хавсралтын хуулбар,
-... аймгийн ... сумын татварын албаны татварын улсын байцаагчийн “… ... аймгийн ... суманд үйл ажиллагаа явуулж байсан ... аймгийн Тээврийг Удирдах газрын харьяа ... хотын Авто тээврийн хэсэг шалган бүртгэх товчоо буудал нэртэй байгууллага нь ... аймгийн Авто тээврийн 20-р баазын даргын 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 121 дугаар тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ... хотын Авто тээврийн хэсэг болон бие даан ажиллаж байгаад аж ахуйн нэгжийн хуулийн дагуу 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Авто тээврийн ******* компани Улсын Үйлдвэрийн Газар болон үйл ажиллагаагаа явуулж байсан нь үнэн болно..” гэсэн тодорхойлолт,
-... аймгийн Өмч хувьчлалын комиссын 1994 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаартай: “…1... сумын Тээврийн ******* компанийг хувьчлах хөрөнгийн дуудах анхны үнийг 8145,1 мянган төгрөгөөр тогтоосугай…” гэсэн ... компанийг хувьчлах тухай тогтоолын хуулбар,
-... аймгийн ... сумын Нийгмийн даатгалын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 115 дугаартай: “…Тус суманд үйл ажиллагаа явуулж байсан ... УҮГ /*******/ нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллагсдын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь үнэн болохыг тодорхойлов…” гэсэн архивын лавлагааны хуулбар,
-... аймгийн ... сумын Татварын тасгийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай: “…Тус суманд үйл ажиллагаа явуулж байсан ... аймгийн ТУГ-ын харьяа “Тээврийн хэсэг” нь 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ... хотын “Зам засвар арчлалтын компани” УҮГ болон өөрчлөгдөж байгаад 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ... компани УҮГ болон үйл ажиллагаа явуулж байсан үнэн болно…” гэсэн тодорхойлолт,
-М-ийн Б-д ... аймгийн Барилгын техник мэргэжлийн дунд сургуулиас 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээж олгосон 040403 дугаартай: “… ... аймгийн ТУГ-ын даргын 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 211 тоот тушаалаар ... тээврийн хэсэгт засварчнаар авч ажиллуулав,
... аймгийн 20-р баазын 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 121 тоот тушаалаар Тээврийн хэсэг бие дааж ажиллах болсон тул шилжүүлэв,
... аймгийн ... хотын Тээврийн хэсгийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот тушаалаар Тээврийн хэсэгт цахилгаан ******* авч ажиллуулав,
... компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06 тоот тушаалаар аж ахуйн нэгжийн хуулийн дагуу ... компанид цахилгаан ******* авч ажиллуулав,
... компанийн захирлын 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот тушаалаар ... компани хувьчлагдсан тул гагнуурчны үүрэгт ажлаас чөлөөлөв…” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-******* дугаартай: “... ... овогт М-ийн Н /.../ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
Гэрч Ц.У-ын: “...М.Б нь манай ... аймгийн ... сумын ...-баазын харьяа тээврийн хэсэгт гагнуурчин хийж байсан юм. Би тухайн үед тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд манай байгууллага нь баруун 5 аймгийг модон материалаар хангах үйл ажиллагаа явуулж байсан. Мөн манай байгууллага нь аймгаас бөөний баазаас бараа материал татаж сумдад тараах, ... суманд автобусны тээврийн үйлчилгээ явуулдаг байгууллага байсан. Манай байгууллагын дарга нь ... гэдэг хүн байж байгаад хувьчлагдсан. Хувьчлагдаад ... компани болоод удалгүй нь татан буугдсан юм. ... компани өмч хувьчлалаар хувьчлагдаад жолооч нар машинуудаа ягаан тасалбараар авсан. Б нь 1986 онд барилга дээр ажиллаж байгаад дараа нь тус байгууллагад ******* ажиллаж байсан гэдгийг сайн хамт ажиллаж байсан үнэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч ... овогт М-ийн Б нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... аймгийн ... хотын Тээврийн хэсэгт *******, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ... компанид ******* ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Б-аас ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ... овогт М-ийн Б нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ... аймгийн ... хотын Тээврийн хэсэгт *******, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* компанид ******* ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН