| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00267/И |
| Дугаар | 141/ШШ2024/00261 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00261
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 141/ШШ2024/00261 | Завхан аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ..............хот, ............ дүүрэг, ... хороо, ........... байр, ...... давхарт байрлах ..............г барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ний ирүүлсэн, хариуцагч ........ аймгийн ..... сумын.......... баг хаягаар оршин суух Г-ын Ш-д холбогдох Зээлийн гэрээний үүрэг 1,427,346.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С............ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Манай ............р ХХК нь иргэн Г-ын Ш-той 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БЗГ21-1014 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй бөгөөд 719 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд хариуцагч иргэн Г-ын Ш-оос барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 1,427,346.40 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .............ХХК-аас хариуцагч Ш-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 1,427,346.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Г овогтой Ш миний бие тус шүүхээс ирүүлсэн шүүгчийн захирамж, шийдвэрийг гардан авч танилцсан бөгөөд нэхэмжлэл ирүүлсэн байгууллага болох _____ ХХК-ний нэхэмжилсэн төлбөр 1,4727,346.40 төгрөгийг төлж барагдуулахаа мэдэгдэж байна... гэжээ.
Хариуцагч Г.Ш нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүний төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,787 төгрөгийн тал хувь болох 18,893.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Ш-оос 18,893.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С_______ ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .............. ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Г.Ш-д холбогдох Зээлийн гэрээний үүрэг 1,427,346.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Г.Ш нь зээлийн гэрээний үүрэгт 1,427,346.40 төгрөгийг .............. ХХК-нд төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,140 төгрөгийн тал хувь болох 37,787 төгрөгийн тал хувь болох 18,893.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Ш-оос 18,893.5төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............... ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН