| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00269/И |
| Дугаар | 141/ШШ2024/00262 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 141/ШШ2024/00262
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 141/ШШ2024/00262 | Завхан аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ............ хот, ............дүүрэг, ........... хороо, ............ ...... давхар, ....... тоотод байрлах ............ ХХК-ний ирүүлсэн, хариуцагч ......... аймгийн ........ сумын ......... баг хаягаар оршин суух Ж-ийн М-д холбогдох Зээлийн гэрээний үүрэг 4,425,108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .......... ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ......... тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 4,402,108 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг нийт 4,425,108 төгрөгийг хариуцагч Ж-ийн М-оос гаргуулж өгнө үү... гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч _________ ХХК-аас хариуцагч Ж.М-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 4,425,108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Ж овогтой М нь тус нэхэмжлэлийг төлж барагдуулна ... гэжээ.
Хариуцагч Ж.М нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүний төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,754 төгрөгийн тал хувь болох 42,877 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.М-оос 42,877 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........... ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ........ ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Ж.М-д холбогдох Зээлийн гэрээний үүрэг 4,425,108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Ж.М нь зээлийн гэрээний үүрэгт үүрэг 4,425,108 төгрөгийг ................ХХК-нд төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,140 төгрөгийн тал хувь болох 85,754 төгрөгийн тал хувь болох 42,877 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.М-оос 42,877 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........... ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН