| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00211/И |
| Дугаар | 141/ШШ2024/00269 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 141/ШШ2024/00269
| 2024 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 141/ШШ2024/00269 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-г оролцуулан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ... аймгийн ... сумын ... баг хаягаар оршин суудаг ... овогт ... Б-ын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... ... аймгийн ... суманд оршин суугч Н.Б миний бие 1984 оны 06 дугаар сарын 10-нд ... сумын 8-н жилийн сургуулийн 8-р ангийг 1984 оны 06 дугаар сарын 10-нд төгсөж илгээлтээр мал маллахаар болж ... сумын ... бригадын малчин Н.Н-ынд туслах малчнаар очиж тэднийд мал маллаж байгаад 1986 оны 06 дугаар сарын 19-нд цэргийн албанд татагдаж 1988 оны 10 дугаар сарын 19-нд халагдаж ирээд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний дахин ... бригадын Н.Н-ындаа 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан юм. Тэгээд миний бие тус сумын ... бригадад мал маллаж байсан тухай тухайн үеийн нэгдлийн даргын тушаал цалингийн тодорхойлолт архиваас шүүхэд энэ талаар баримт олдохгүй байна. Мөн манай сумын архив шатсан учраас мал маллаж байсан байдлаа тус шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ... овогт Н-н Б нь 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
- ... овогт Н-н Б-ын ... дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-... аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/1049 дугаартай: “...Н.Б нь 1984-1986, 1988-1990 онд ... сумын ... нэгдлийн ... бригадад мал маллаж байсан гэх тухай лавлагаа авахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1984-1986, 1989-1990 оны ... сумын ... нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал, 1984-1986, 1988-1990 оны ... сумын бригадын цалингийн цэсэнд холбогдох баримт олдохгүй байна...” гэсэн архивын тодорхойлолт,
-... аймгийн ... сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай: “... Н овогтой Б /.../ нь тус сумын ерөнхий боловсролын сургуулийг 1984 онд 8 дугаар агид суралцан төгссөн нь үнэн болно...” гэсэн албан бичиг,
-Н-н Б-д 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн БХ228 дугаартай: “... ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрт 10000 ам дөрвөлжин метр газрыг гэрээнд заасны дагуу эзэмшүүлэхээр олгов...” гэсэн газар эзэмших гэрчилгээний хуулбар,
-............ дугаартай “... овогт Н-н Б /.../ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 2 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
-Н-н Б-д ... аймгийн ... сумын ... нэгдлийн гишүүнд элсүүлэн нэгдлийн зөвлөлийн хурлын нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар,
-Хилийн цэргийн Тусгай архивын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/253 дугаартай: “...Н-н Б нь бүх цэргийн дайчилгаагаар ... аймгаас 1986 оны 06 дугаар сарын 19-нд хугацаат цэргийн албанд татагдан Хилийн цэргийн 0168 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн б/435 тоот тушаалаар 08 дугаар сарын 19-нд халагджээ...” гэсэн архивын лавлагаа,
- Н-н Б-д нь 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага-... нэгдэл, цех, тасаг-туслах үйлдвэр, эрхэлдэг ажил-нормчин, оршдог сум-... ...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Н-н Б нь 1984 оны 04 дугаар сарын 09-ний өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Хаана ямар ажилтай-... аймгийн ... сумын 8 жилийн сургуульд сурагч...” гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар,
-1976-1984 онд сургуульд суралцаж төгсөн гэрэл зураг 1 ширхэг,
-Гэрч Н.Н-ын: “...Б нь сургуулиа төгсөөд илгээлтээр гарч манай дээр ирж 2 жил ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд үргэлжлүүлэн манай суурь дээр мал маллаж байгаад нэгдэл тарах үедээ тус даа гарсан юм. Манайх Б-ын аав, ээжтэй хамт нэгдлийн мал маллаж байсан ба айл саахалт нутаглаж дотно харилцаатай байсан учраас Б нь манай суурь дээр ирж мал малласан юм. Манай хоёр гэр өвөлдөө ... бригадын ... гэх газар, зундаа ... зусдаг байсан. Ер нь бол жилийн 4 улирал хамт нутагладаг байсан юм. Тиймээс би Б-ыг бага наснаас хойш сайн таних учир түүний ажил амьдралын сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Н.Ц-ын: “...Н.Б нь 1984 онд 8 дугаар анги төгсөөд манай дээр илгээлтээр гарч ирж нэгдлийн мал маллаж байсан юм. Б нь ... аймгийн ... сумын Б-ийн нэгдлийн ... бригадад мал маллаж байсан. Тухайн үед манайх Б-ын аав Н-н ... гэх өвөлжөөнд өвөлждөг байсан. Зундаа ... зусдаг байсан. Б нь 1986-1988 оны хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд үргэлжлүүлэн нэгдлийн малыг нэгдэл тартал малласан. Манай нэгдлийн даргаар Л, бригадын даргаар Ч, Ч зэрэг хүмүүс ажиллаж байсан. Манай хоёр нэгдлийн үед айл саахалт нутагладаг байсан тул Б-ын ажлын талаар мэдэх юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Мөн 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй, уг хугацаанд ... аймгийн ... сумын ... нэгдлийн Туслах үйлдвэр бригадад нормчноор ажиллаж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдов.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч ... овогт Н-н Б-ыг 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ... аймгийн .. сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Б-аас ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .........д овогт ...............г 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ... аймгийн ... сумын ... нэгдлийн ... бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН