| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00290/И |
| Дугаар | 141/ШШ2025/00001 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 141/ШШ2025/00001
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 141/ШШ2025/00001 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ........н аймгийн ........сумын .............т багийн ..............хаягт байрлах ...........ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ........н аймгийн ...............сумын .............баг хаягт байрлах ............ХХК-нд холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,738,875 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “............” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ..........ХХК нь ..................ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээр худалдан авсан бараа, бүтээгдэхүүний төлбөрийг 30 хоногт багтаан төлөх үүргийг худалдан авагч тал хүлээнэ. Бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш худалдан авагч тал төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхгүй явсаар одоогийн байдлаар 1,159,250 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263.2.3 дахь заалт, ...........ХХК-тай байгуулсан “Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1, 4.4 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдэл үндсэн төлбөр 1,159,250 төгрөг, алданги төлбөр 579,625 төгрөг / гүйцэтгээгүй үнийн дүн болох 1,159,250 төгрөгийн алданги болох 5,796 төгрөгийг 100 хоногоор тооцоход 576,625 төгрөг болно/ нийт 1,738,875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч С.Ч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...С овогтой Ч миний бие ...............ХХК-ны 1,738,875 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул төлж барагдуулна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .............ХХК-аас хариуцагч .................ХХК-д холбогдуулан “Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,738,875 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ..............нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүний төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,772 төгрөгийн тал хувь болох 21,386 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч байгууллагаас 21,386 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монос Улиастай ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ............ХХК-аас ирүүлсэн, хариуцагч ..................ХХК-д холбогдох “Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,738,875 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч ................ХХК-ий төлөөлөгч ....................нь худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 1,738,875 төгрөгийг ...................ХХК-нд төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,772 төгрөгийн тал хувь болох 21,386 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ..........ХХК-иас 21,386 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...............ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН