Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

 

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Төв Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Говь-Алтай Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                             Прокурор Ц.Нэргүй

  Шүүгдэгч ******* Р.Шүрхүү

  Шүүгдэгч ******* Г.Адъяатогтох

  Шүүгдэгч ******* Б.Батсайхан,

  П.Адьяасүрэн

                                             Шүүгдэгч *******, *******, *******,

                                             Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг  оролцуулан

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч *******, түүний Р.Шүрхүү, шүүгдэгч ******* нарын гомдлуудыг үндэслэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн  2226016  дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 1, сум 10 дугаар баг 27-25 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар ЙБ86110605 /,

******* нь Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч ******* давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс санаачилга гарган *******тэй бүлэглэн тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй, ******* аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон *******аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сумын нутаг дэвсгэрт ,, төгрөгийг шан харамж өгөхөөр амласан, өгсөн гэмт хэргийг үйлдсэн,

 

******* нь Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Батбаярт давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон *******аар дамжуулан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох .. төгрөгийг дамжуулан *******ад өгсөн, насанд хүрээгүй хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэмт үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэг,

******* нь 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Cosy mall” худалдааны төвд байх зоогийн газар, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, ,, төгрөгийн шан харамж амласан, ятгасан гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдсэн гэх гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар /

үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс прокуророос шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Прокуророос шүүгдэгч холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэн, шүүгдэгч , нарыг хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , нарыг нэг мянган / 1 /нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая / 1.. / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая / 1.. / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гучин сая / .. / төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж улсын төсөвт шилжүүлэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 247 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр давж заалдах гомдлоо гаргаж байна.

 

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Тус тогтоолын дүгнэлт хэсэгт шүүгдэгч ******* болон *******тай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд дээрх шүүгдэгч нартай үйлдэл болон зорилгоороо нэгдсэн идэвхтэй үйлдэл тогтоогдохгүй байхаас гадна дүгнэлт гаргаж буй үндэслэл болсон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай, бүрэн нотлогдохгүй байна. Тодруулбал шүүгдэгч ******* гэрчээр өгсөн “...Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ажил дээр шүүгдэгчийн над дээр ирээд шүүгдэгчийн талаар хохирол нөхөн төлбөр гээд .. төгрөг өгч байна гэсэн... “Тус .. төгрөгийг гэх эмэгтэй өгсний дараа 7 хоногийн дараанаас эхлээд манай нөхрийг гүтгэсэн гэж хэлүүл, мэдүүлгээс нь буцуул худал мэдүүлэг өг гэж хэл гээд нар руу янз бүрийн дугаараас залгаж эхэлсэн...” гэх зөрүүтэй мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... эгч залгаад манайд хүрээд ир гэсэн. Хувцасны шүүгээг ухаад хар ууттай юм гаргаж ирсэн. Тэгээд ширээнийхээ дор тавьчхаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10., 20. төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирээд надад хандаж энд нэг боодолтой нь 2.. төгрөг байгаа. надад авчирч өгсөн. Тэрээр надад хандаж “Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү, чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм. Отгондолгор, Амарзаяа хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих гэсэн...” гэх намайг мөнгө дамжуулсан гэх дамжмал баримт болон шүүгдэгч ******* худал мэдүүлэг өгүүлэхээр бие даан хохирогчид нөлөөлж буй талаарх мэдүүлэг,

 

гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гэртээ дуудсан гэсэн. Би танд нэг юм хэлэхгүй бол болохгүй нь эгч намайг гэртээ дуудаж ирүүлээд ууттай юм гаргаж ирээд энд .. төгрөг, энэ маш их мөнгө би хэдэн жил ажиллаад ч ийм мөнгөтэй болж чадахгүй, энэ мөнгийг Батбаяр буюу шүүгдэгчийн талаас чамд өгч байгаа юм, чи хүн гүтгэсэн гэдэг ч юм уу нэг юм олоод хэлчих. Чи эгчдээ хэдийг нь ч өгсөн болно би голохгүй гэж хэлсэн...” гэх шүүгдэгч ******* идэвхтэй үйлдэл,

 

гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Тэр охин ирээд шууд хэрэг дээр миний хууль ёсны төлөөлөгч болох ******* гэх эмэгтэй намайг мэдүүлгээсээ худлаа ярьсан гээд буцчих чамд шүүгдэгчийн талаас мэдүүлгээ буцвал .. төгрөг өгье гээд байна гэж аавтайгаа хамт орж ирсэн...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн байгаа нь бодит байдал дээр хэргийн оролцогч нарын хэний ч мэдүүлгээр намайг гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохирсон, гэмт хэргийн шинжтэй идэвхтэй үйлдэл хийснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан бүхий нөхцөл байдлаар тогтоогдохгүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж бурууд дүгнэсэн.

 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

 

1. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болох шүүгдэгч *******, насанд хүрээгүй хохирогч , гэрч , гэрч, нарын мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг обьектив шинж буюу “... хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ...ятгасан, шан харамж амласан...” зэрэг идэвхтэй үйлдлийг зөвхөн шүүгдэгч ******* бие даан хэрэгжүүлж байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд тус гэмт хэргийн диспозицид заасан аль үйлдлийг намайг бие даан болон хамтарч үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

 

Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь гэмт хэрэг үйлдэхээр хоёр ба түүнээс дээш этгээд үйлдлээрээ болон зорилгоороо нэгдэх буюу гэмт хэргийн эцсийн зорилгод хамтран хүрэхийг хүсэхийг ойлгодог. Гэтэл дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй бөгөөд зөвхөн шүүгдэгч ******* бие даасан идэвхтэй үйлдлүүдийг нотолсон нотлох баримтууд байхад хамтран оролцсон гэж дүгнэсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн буюу гэмт үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдах бөгөөд энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй тухай яригдахгүй юм. Гэтэл шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэж түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл журам тогтоогдсон байхад шүүх нотлох баримтаар дараах баримтуудыг үнэлсэн. Үүнд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *******ыг яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд /1-р XX 58-60/, улсын яллагч Ш.Баярчимэг байцаалтад оролцоод асуулт асуугаад байгаа боловч тус байцаалтад байлцсан прокурор нь гарын үсгээ зураагүй баримтыг нотлох баримтаар үнэлсэн.

 

Мөн шийтгэх тогтоолын 20 дугаар хуудсанд шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, хэлэлцээгүй баримтыг тогтоолдоо дурдсан бөгөөд Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 51 дүгээр магадлал өөр ******* нь шүүх хуралд гаргасан саналдаа хохирлын хувьд сэтгэл санааны болон бие махбодын хохиролд 5-н сая төгрөг нэхэмжилж байна гэж хохирогч дурдсан байна. ******* холбогдох анхан шатны шүүхийн 172 дугаар шийтгэх тогтоолд насанд хүрээгүй хохирогч , хууль ёсны төлөөлөгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан байх бөгөөд дээрхээс дүгнэлт хийхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь анхан шатны шүүхэд тодорхой үнийн дүн бүхий хохирол нэхэмжлээгүй болох нь нотлогдож байгаа тул -н сая төгрөг нь хохирлын мөнгө гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ... гэх,

 

Шүүгдэгч ******* мэдүүлгүүдээр л намайг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж байгаа боловч дээрх мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэснийг зөрчиж байхад шүүх дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэн намайг гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг зөрчсөн.

 

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт намайг гэм буруутайд тооцож буй ******* мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч , гэрч , гэрч , шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр няцаагдаж байхад тус мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон намайг буруутгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэснийг зөрчсөн.

 

Иймд надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Ц.Нэргүй эсэргүүцэлдээ: аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд шүүхийн 2022/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолоор прокуророос шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Прокуророос шүүгдэгч холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч , нарыг хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч , нарыг нэг мянган /1/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая /1../ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцахад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Яллагдагч ******* нь өөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч ******* давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон *******аар дамжуулан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох .. төгрөгийг дамжуулан *******ад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

Яллагдагч ******* нь яллагдагч *******тэй бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Cosy mall” худалдааны төвд байх зоогийн газар, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, ,, төгрөгийн шан харамж амласан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс шүүгдэгч ******* үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* үйлдлийг үндэслэлгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч ******* эгч надад нөгөө тал буюу шүүгдэгч талаас чамд 15-20 сая төгрөг өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан тэр талын тэй уулзъя гэсэн. Тэгтэл ******* эгч, ******* рүү залгаад “Охинтойгоо уулзаад сууж байна, манай охин өөртэй чинь уулзаад үзье гээд байна гэж ярьсан. ******* эгч залгаад манайд хүрээд ирээрэй гэсэн. ... хувцасны шүүгээг ухаад хар ууттай юм гаргаж ирээд ширээнийхээ дор тавьчихаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10,, 20, төгрөгийн дэвсгэртүүд гаргаж ирээд надад хандаж энд нэг боодолтой нь 2,, төгрөг байгаа, ******* надад авчирч өгсөн. ...тэрээр надад хандаж “Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү, чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм, Отгондолгор Амарзаяа хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих гэсэн. ... тухайн үед би зөвшөөрөөд ******* эгчид хэлсэн чинь “Энэ мөнгийг чамд давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараа өгнө гэж хэлээд буцаагаад шүүгээндээ хийсэн. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

гэрч "... Тэр охин ирээд шууд хэрэг дээр миний хууль ёсны төлөөлөгч болох ******* гэх эмэгтэй намайг мэдүүлгээсээ худлаа ярьсан гээд буцчих чамд шүүгдэгчийн талаас мэдүүлгээ буцвал ,, төгрөг өгье гээд байна гэж аавтайгаа хамт орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

гэрч ... эмнэлэгт хэвтэж байсан юм. Тухайн үед түүнд хоол унд өгөх гээд очиход тэрээр сая намайг эгч эмнэлгээс чөлөө авч гараад хоолонд орууллаа. Хоолонд орж байгаад мэдүүлгээсээ буцвал 15,,-20,, төгрөгийн санал тавьсан. Тэгээд нэг хүнтэй миний ажил бүтэх юм шиг байна, би охинтой уулзчихсан байна гэх зэргээр утсаар яриад байна гэсэн. Тэгээд эмнэлэгт нь буцааж хүргэж өгсөн гэж ярьж байсан. ... Дараа нь буюу эмнэлгээс гарсны дараа гэртээ дуудсан гэсэн. ... Би танд нэг юм хэлэхгүй бол болохгүй нь эгч намайг гэртээ дуудаж ирүүлээд ууттай юм гаргаж ирээд энд ,, төгрөг, энэ маш их мөнгө, би хэдэн жил ажиллаад ч ийм мөнгөтэй болж чадахгүй, энэ мөнгийг Батбаяр буюу шүүгдэгчийн талаас чамд өгч байгаа юм, чи хүн гүтгэсэн гэдэг ч юм уу нэг юм олоод хэлчих. Чи эгчдээ хэдийг нь өгсөн болно, би голохгүй гэж хэлсэн. Би одоо яах вэ ааваа гэж байсан. Тэгээд би асуух хүн байхгүй яахаа мэдэхгүй Шүүхийн шинжилгээнд ажилладаг Бямбаа эгч дээр очсон. Тэгээд би Бямбаа эгчид тайлбарлаж өгтөл Бямбаа эгч намайг за чи явж бай, би хүүхэдтэй өөрөө яриад асуугаад шийдье гэсэн. Ийм л асуудал болсон. гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

 

гэрч ... 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 дугаар хороонд байрлах эмээгийнх нь гэрт очиж бялуу аваачиж өгөх үедээ ярилцсан. Тухайн үед ойр зуурын юм ярилцсан. Хичээлийнх нь талаар л ерөнхийдөө ярьсан. нь тэр үедээ ******* холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүх хуралд орсон гэж хэлж байсан. Тэгээд “*******аар дамжуулж ар гэрээс ,, төгрөгийг өгнө гэж байна” гэсэн утгатай юм хэлсэн. Мөн “ мэдүүлгээсээ буцвал уг ,, төгрөгийг өгнө гэж амласан” талаар бас хэлсэн. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дээрх 2 шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тус тус тогтоогдсон байна.

 

Шүүхээс шүүгдэгч ******* нь шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч *******тэй холбоотой хувийн байдлыг тогтоосон нотлох баримтыг шинжлэн судлахад түүнийг гэж тогтоосон нотлох баримтыг хэрэгт авагдаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч ******* талаар Монголын Хуульчдын холбооноос 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2/938 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг баримтад "******* нь хуульчдын нэгдсэн бүртгэлд 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаарт бүртгэгдсэн, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч мөн болно" гэсэн тодорхойлолтоор түүнийг шууд мөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгч ******* нь Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Батбаярын өөр ажиллаж байхдаа өөрийн үйлчлүүлэгчид давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон *******аар дамжуулан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сумын нутаг дэвсгэрт шан харамж болох .. төгрөгийг дамжуулан *******ад өгсөн үйл баримт тогтоогдсон байхад гэдгийг нотлоогүй гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуулиар хамгаалагдсан бусдын зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм буруутай этгээдэд шударгаар ял шийтгэл оногдуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж байна.

 

Мөн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчилгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

 

Гэтэл шүүгч хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж чадаагүй байна. Хэрэг гарсан бодит байдал, оролцогч бүрийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүй, хэргийн талаарх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, .. төгрөгийг харуулаад давж заалдах шатны шүүх хурлын дараа аваарай гэж хэлээд шүүгээндээ буцааж хийсэн талаар насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт дурдсан байх ба ******* нь өөр ажиллахдаа *******тай бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч ******* давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон *******ад шан харамж болох .. төгрөгийг дамжуулан өгсөн. Мөн ******* нь тухайн .. төгрөгийг өөртөө авч хадгалан ярилцаж тохиролцсоноороо давж заалдах шатны шүүх хурлын дараа мөнгийг ******* өгөхөөр тохиролцож байгаагаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан “гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн байна.

 

аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/247 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хянуулж, хууль зүйн дүгнэлт хийлгүүлэхээр хүргүүлж байна.

 

Иймд шийтгэх тогтоол үндэслэлгүй талаар хууль зүйн дүгнэлт хийлгэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч ******* Р.Шүрхүү давж заалдах гомдолдоо: аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 247 тоот шийтгэх тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч давж заалдах гомдол гаргав.

 

Тус шүүх эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1дахь хэсэгт заасан хэрэгт холбогдсон ******* нарын хэргийг хянан хэлэлцээд ******* нь өөрийн нөхөр ******* давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс санаачилга гарган өөрийн нөхөрт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан. *******тэй үйлдлээрээ санаатай нэгдэж тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон *******аар дамжуулан .. төгрөгийн шан харамж өгсөн гэж гэм буруутайд тооцсоныг ийн хувьд дор дурдсан үндэслэлээр үгүйсгэж байна.

 

******* санаачилсан гэдэг тухайд: Ц.Батбаяр өөрийн үйлдлийг байнга үгүйсгэж байсан тул Санжидмоломын хууль ёсны төлөөлөгчид хандаж яах ёстой юм бол гэхэд нь ******* хохирлыг төлөх нь зөв гэснээр Санжидмоломд өгүүлэхээр .. төгрөг өгсөн байдаг. ******* хууль эрхийн болон мэдлэг боловсролын хувьд өөрөө санаачлаад мөнгө өгөх хэмжээний хүн биш, өгсөн байлаа гэхэд ******* түүнд боломжгүй гэдэг ойлголт өгөх ёстой атал Санжидмоломд мэдүүлэг зааж ...Чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэгдсэн юм. Отгондолгор Амарзаяа хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу өөрөө олоод нэг юм хэлчих гэж мөн Батбаярын ар гэрээс чамд мөнгө өгч байна чи хүн гүтгэсэн гэдэг ч юм уу нэг юм олоод хэлчих. Энэ мөнгөнөөс эгчдээ хэдийг нь ч өгсөн болно би голохгүй гэж хэлсэн /хохирогчийн мэдүүлэг/ байгаа.

 

өөрөө бие даан хохирогчид нөлөөлөх гэсэн оролдлого болох нь тодорхой харагддаг. Энэ байдлаас харахад *******г санаачилсан гэж үзэх үндэслэлгүй байна. ******* ямар нэгэн байдлаар хохирогчтой уулзсан, түүнд мэдүүлэг өөрчлөх талаар ятгасан заасан зүйл огт байдаггүй.

 

2. ******* уг мөнгийг хохирол гэж ойлгож ойлгуулснаар өгсөн ч  мөнгө өгөх ёсгүй юм байна гэж ойлгоод хохирогчид мөнгийг өгөөгүй байх үед нь буцааж авах шаардлага гаргасан боловч уг мөнгийг удаа дараа нэхээд байхад өгөхгүй болохоор аргаа бараад ээжид нь хэлснээр асуудал үүсч давж заалдах шатны хурлаас 15 минутын өмнө .0. төгрөгийг буцааж авсан байдаг. Өөрөөр хэлбэл хохирогчид мөнгө очихоос өмнө татгалзсан байхад дундаас нь ******* мөнгийг буцааж өгөөгүй байдаг. / биш хохирогчид очих ёстой байсан/ Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүгдэгчийн ар гэрээс хохирол гэж өгсөн мөнгийг өөр дээрээ байлган өөрөө төлөөлж байгаа бага насны хүүхдийг мэдүүлгээсээ татгалзахыг ятгаж байгаа нь түүний бие даасан идэвхтэй үйлдэл байна.

 

Иймд ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: ******* миний бие сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.5-ны өдрийн 247 тоот тогтоолоор намайг буруутай гэж үзэж шийтгэл хүлээлгэсэнд гомдолтой байна. Миний нөхөр Ц.Батбаяр бага насны хүүхэд хүчиндсэн хэргээр ял шийтгэл хүлээсэн. Уг хэрэг дотор хэн юу гэж мэдүүлсэн, яагаад олон жилийн хорих ял авсан, хохирол төлбөр гэж хэдэн төгрөг төлөх талаар би юу ч мэдэхгүй байсан. Батбаярын тайлбарласнаар л ойлгож явсан Батбаяр эндээс ачигдаад яван явтлаа надад үнэнээ огт хэлээгүй одоо ч хэлээгүй. Тэр хүүхэд намайг гүтгээд байна гэж л тайлбарладаг. Миний хувьд олон жил ханилсан хүүхдүүдийн минь аав гэсэн үндэслэлээр итгэхийг хүсэж байсан.

 

Гэтэл анхан шатны шүүхээс нөхрийг буруутай гэж үзээд 19 жил хорих ял шийтгэл оногдуулсанд би үнэхээр цочирдсон. Батбаяр ч өөрөө би хүүхэд хүчиндээгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж байсан. Би энэ үед яах ёстой юм бол гэж *******ад хандсан. давж заалдах хурлаас өмнө хохирол төлөх ёстой гэсэн. Эхлээд 15.. төгрөг санал болгож байснаа .. төгрөг өгөх нь зүйтэй гэсэн. Би уг хэргийн талаар юу ч мэдэхгүй учраас хохирогч хүүхдийг төлөөлж байгаа хэргийн талаар сайн мэдэж байгаа хүнд итгэсэн. Үнэхээр нөхрийн хэлээд байгаа шиг Санжидмолом худлаа хэлээд байгаа юм биш байгаадаа гэж бодож үзсэн. Би мөнгө өгсний дараа хохирлыг нэхсэн хэмжээгээр нь төлсөн байхад ер нь яаж шийдэгдэх юм. Зөвхөн жил нь хасагдах бол мөнгөө буцааж авмаар байна. Би өчнөөн мөнгөний өрөнд орж байж энэ мөнгийг гаргасан гэхэд , би хүүхэдтэйгээ ярина гээд байсан. Сүүлдээ тай харилцах гэхэд утсаа авахгүй авсан. Хүүхэдтэйгээ ярина гээд уурлаж би хүүхдэд өөрөөсөө 200. гаруй төгрөг зарцуулсан түүнийгээ авна гэхээр нь тэрийгээ хасаад мөнгийг буцаагаад өгөөч гэж гуйсан.

 

сүүлдээ уурлаад хүн болгоно бүтээнэ гээд байхад ... хүлээж бай гээд утсаа ч авахгүй болохоор нь ээжид хэлсэн ч мөнгийг буцааж өгөхгүй өчнөөн нэхүүлж байгаад давж заалдах хурлын өмнө .. төгрөгийг буцааж өгсөн. Миний хувьд нөхрийгөө арай ч тийм хэрэг хийгээгүй болов уу өөрөө охин хүүхэдтэй хүн гэж итгэж байсан. Би хууль эрхийн ямар ч мэдлэггүй хүн учрыг мэдэх хүний үгээр л энэ байдалд орсон болохоос би өөрөө санаачлаад мөнгө өгье нөхрийг минь гаргаад өгөөч гэж үнэхээр санаачлаагүй. Уг мөнгө Санжидмоломд өгөөгүй байхад намайг буцаагаад нэхсээр байхад буцааж өгөөгүй буруугаас болоод би энэ хэрэгт орлоо.

 

Миний хувьд нөхрийн буруугаас болж өчнөөн төгрөгийн өр зээлтэй, тодорхой эзэмшсэн мэргэжилгүй ажлын тодорхой байргүй, бага насны 3 хүүхдийнхээ ирээдүйгээ хангаад явах баталгаагүй шүүхээс оногдуулсан 16.. төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна. Би .. төгрөг өгсөн буруугаа хүлээж байна. Энэ нь буруу боллоо гэдгийг тэр дороо мэдээд буцааж нэхсэн боловч надад буцааж өгөхгүй байсаар байгаад ийм байдалд хүргэсэнд үнэхээр гомдолтой байна.

 

Шүүх энэ хэргийг би санаачилах /санаачлаагүй/ мэдлэг байхгүй, уг хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Ц.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хэрэгт гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт зорилго гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь бодиттойгоор үнэлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу судлуулж бэхжүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй байна гэж үзсэн. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байгаа. Шүүхээс шүүгдэгч ******* үйлдлийг үндэслэлгүй гээд хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч ******* үйлдлийг хөнгөрүүлж бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж дүгнэсэн. Учир нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг, гэрч , гэрч , гэрч Ш.Баасансүрэн нарын мэдүүлгээр шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэргийг хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Монголын Хуульчдын холбооны лавлагаа болон хэргийн үйл баримтаар ******* нь хуульч, болох нь тогтоогдсон байгаа. Мөн шүүгдэгч ******* нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт тогтоогдсон үйл баримтаар .. төгрөгийг өөртөө авч хадгалсан. Ярилцаж тохиролцсоноор давж заалдах шатны шүүх хуралдааны дараа мөнгийг хохирогч ******* өгөхөөр тохиролцсон үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид нөлөөлсөн гэх гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн байна гэж дүгнэсэн. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолд дүгнэлт хийж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч ******* Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан саналдаа: *******ийг буруутгаж байгаа хэд хэдэн нотлох баримтууд байгаа. Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлэхдээ тодорхой заалтуудыг зөрчсөн, ач холбогдол эх сурвалж, үндэслэлүүдийг сайн тооцоогүй гэж ийн хувьд дүгнэж байна. Тухайлбал ******* мэдүүлэг хэдийгээр нотлох баримт болох боловч дангаараа нотлох баримт болохгүй. ******* мэдүүлэг өөр бусад нотлох баримтуудаар баталгаажиж байж, уялдаж нотлох баримт болох ёстой байсан буюу мэдүүлэг шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгүүдтэй зөрдөг. Насанд хүрээгүй хохирогч, гэрч мэдүүлгийн эх сурвалжийг тодорхойлоогүй. ярьсан зүйлийг л дамжуулж хэлсэн болохоор анхдагч нотлох баримт биш дамжмал нотлох баримт учир болон ******* нарын мэдүүлгийг тооцох ёстой байсан. ******* ийн *******тай олон удаа ярьсан утасны жагсаалт байдаг. Уг биллээр юу гэж ярьсан нь харагдахгүй боловч *******, ******* нар нь ажил хэргийн холбоотой хүмүүс учраас энэ харилцаа холбоо үргэлжилж байсан болохыг тогтоосон байх боломжтой. Учир нь ******* нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай гэрээт буюу насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нартай хамтарч ажилладаг, санал солилцдог, мэдээлэл авдаг гэх мэт сувгуудаар утасны билл тодорхой болно. Иймд *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх ******* мэдүүлгийг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй, мөн мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй буюу тодорхойгүй зэрэг үндэслэлүүд тогтоогдож байгаа учир түүнийг буруутгаж байгаа эдгээр нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ ач холбогдлыг харгалзаж үзэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүгдэгч ******* П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэг бол 3-н хүний хамтарч үйлдсэн хэрэг гэж шүүхээс ял оногдуулсан. *******, *******т мөнгө өгсөн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. Тэгэхээр *******т ял оногдуулахдаа зүгээр таамгаар аваачиж өгсөн л байж таарна гэж ял оноож байна. Түүнийгээ нотлох баримт гэж үзэж байгаа нь зөвхөн ******* мэдүүлэгтэй л холбоотой. Тэгэхээр аливаа шүүгдэгчийн, гэрчийн, хохирогчийн мэдүүлэг эх сурвалжаа заахгүй бол нотлох баримт болохгүй. Тийм учраас *******т холбогдох хэрэг нотлогдсон гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд өмгөөлж байгаа хэрэгтэй нь холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Гэтэл энэ хуулийн босгыг давж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч, прокурор хоёрт хэнээс олгосон эрх юм. Зайлшгүй шалга гэсэн эрх байж таараа. Хуулиар хориглосон зүйл хийнэ гэдэг чинь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдэгтэй адил зүйл шүү дээ. Иймд *******т холбогдох хэрэг хууль бус аргаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хүнийг яллаж байна гэж үзээд хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ******* Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдлын үндэслэлээ тайлбарлахад *******г өөрийн нөхөр ******* өөрийн санаачилгаар давуу байдал бий болгохоор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж .. төгрөгийг өгсөн. Үүнд гэм буруутай гэж шүүх дүгнэсэн. Шүүгдэгч *******г өөрөө санаачилж .. төгрөгийг хохирогч ******* өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл шүүгдэгч ******* хэрэгт ямар асуудал хөндөгдөж яригдаад байгаа, юу болсон зэргийг мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан бага насны хүүхэдтэй холбогдсон, үүндээ ял шийтгэл авлаа гэж ойлгосон. Нөхөр Ц.Батбаяр нь хоригдох хүртлээ би тийм хэрэг хийгээгүй, тэр хүүхэд намайг гүтгэлээ гэсэн ойлголтыг төрүүлж байсан. Энд ******* итгэхийг хүсэж арай ч ийм юм хийгээгүй болов уу? гэж бодсоны үүднээс хууль ёсны төлөөлөгчтэй нь очиж уулзаж яах ёстой юм бол одоо манай нөхөр давж заалдах гэж байгаа гэсэн байдлаар хандсан. Шүүгдэгч ******* өөрийнх нь хэлж байгаагаар ******* ямар ч байсан хохирлыг төлчих ёстой гэж надад хэлсэн. Шүүгдэгч ******* хэдэн төгрөг өгөх вэ гэхэд 15.. төгрөг өг гэсэн. Би үүнийг өгсөн. Дахиад .. төгрөг өгөх шаардлагатай гэхэд нэмж 15.. төгрөгийг дахин өгсөн. Үүнээс харахад шүүгдэгч ******* насанд хүрээгүй хохирогч Санжидмолом болон аав, ээж дээр нь очиж худал мэдүүлээд өгөөч, манай нөхрийг чөлөөлөөд өгөөч гэсэн зүйл байхгүй байгаа нь тодорхой харагдаж байгаа. Насанд хүрээгүй хохирогч болон эцэг эхтэй нь ганц ч удаа уулзаагүй байгаа. Үүгээр шүүгдэгч ******* нь шан харамж өгөөд явсан байна гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм. Зориуд худал мэдүүлэг гэдгийг шүүгдэгч мэдэхгүй. Шүүгдэгч *******аар мөнгө өгүүлэхдээ тэр хүүхдээр ингээд хэлүүлээд өг гэсэн зүйл хэлээгүй. ******* хохирол гэж өгсөн гэдэг зүйл л яригдаж байгаа. Зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр гэж шүүхийн тогтоолд заасан байгаа нь хэргийн үйл баримттай тохирохгүй байгаа. Шүүгдэгч ******* уг мөнгийг өөр дээрээ байлгаад хүүхэдтэй өөрөө уулзаж чи мэдүүлгээ өөрчил тэр хүнийг гүтгэсэн гэдэг ч юм уу, эсвэл ямар нэгэн юм олоод хэлчих чи эгчдээ хэдийг ч өгсөн болно гэж байгаа нь тодорхой харагдаад байна гэж үзэж байгаа. Шүүгдэгч ******* мөнгө төгрөг өгдөг юм гэсэн болон хууль эрх зүйн ямар нэгэн мэдлэг байхгүй ийм хүн байгаа. Шүүгдэгч ******* зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэж яваад байсан гэж шүүх шийдсэн нь учир дутагдалтай байна гэж ийн зүгээс үзэж байна.  Ингээд ******* мөнгө өгсөн байна. Ганц хоёр хоногийн дараа энэ ёстой бүтэхгүй юм байна, би өр зээл тавьж баахан өрөнд орчихлоо гэж ойлгоод хэний ч ятгалгүйгээр нөгөө мөнгийг буцааж авъя гэж *******аас нэхсэн. Мөнгө өгснөөс 2 хоногийн дараа мөнгөө буцааж нэхсэн. Хэрвээ жил хасагддаггүй юм бол би өр зээлэнд орох юм байна гэхэд би хүүхэдтэйгээ ярина гээд мөнгийг өгөхгүй ******* байлгаад байсан. Мөнгийг өгөхгүй болохоор ******* ээжид нь хүртэл хэлж танай хүүхэд мөнгийг өгөхгүй байна гэж хэлсэн. Шүүгдэгч ******* нь мөнгөө өгчихөөд буцаагаад нэхээд байсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч ******* нь зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэсэн зүйл байхгүй, амнаас нь ч ийм зүйл гараагүй, тэгж ч ятгаагүй, би гэм буруутай зүйл хийлээ гэдгээ мэдэж ойлгоод түүнийг туйлд нь хүрэхээс харин өөрөө сайн дураараа татгалзсан байдаг. Гэхдээ шүүх *******ад өгснөөр үйлдэл төгссөн гэж үзсэн байгаа. Гэтэл ******* хохирогч биш, хууль ёсны төлөөлөгч байгаа. Хохирогч гэж сэтгэл санаа бие махбодын хувьд хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэж хэлнэ. Ийм байдлаар ******* хохирогч биш байхад мөнгө өгснөөр үйлдэл төгссөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд үйлдлээсээ татгалзсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 28.3 дугаар зүйлийг журамлан үгүйсгэх нөхцөл байдал тогтоосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1.8-т заасан шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгч ******* Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч *******ыг прокуророос анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн эсэргүүцэл бичсэн. Мөн эсэргүүцэлдээ шүүхийн шийдвэрт нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулсан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж *******ыг цагаатгаж шийдвэрлэлээ гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй бол 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг цагаатгаж шийдвэрлэдэг. Энэ хуулийн зүйл заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй. ******* нь насанд хүрээгүй хохирогч хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо зориуд худал мэдүүлэг өгүүлэх үйлдэл гаргаагүй. *******, эхнэр нарын өгсөн сая төгрөгийг Прокурорын газрын орлогч прокурорт мэдэгдэж үүний дагуу цагдаагийн байгууллагад шалгагдах үндэслэл болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Уг шан харамжид өгсөн мөнгийг зарцуулж, үрэгдүүлээгүй. Хохирогчид өгөлгүйгээр д буцааж өгсөн. Эдгээр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир гэмт хэргийг төгсгөх боломжтой байсан боловч туульд нь хүргээгүй сайн дураараа татгалзсан. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 8-д зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа. Иймд прокурорын эсэргүүцлийг шүүгдэгч болон ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү? гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт эрх зүйч хуулийн хамтын ажиллагааны мэргэжилтнээр ажилладаг. Энэ насанд хүрээгүй хохирогч холбоотой хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажилласан байгаа. Манай байгууллагатай гэрээтэй ******* миний мэдэхээр 4 жил ажиллаж байгаа. Яагаад өөрийнхөө хийсэн хэргийг худлаа яриад шүүх бүрэлдэхүүний өмнө зогсоод байгааг гайхаж байна.

 

Би анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эхнээсээ хэрэг дээр эхнэр *******, ******* хоёр нэгдмэл байр суурьтай явсан. Энэ хоёр эхнээсээ нэг тал болж явсан. ******* хувьд тодорхой ажил, албан тушаал хашдаггүй, эрх зүйн хувьд мэдлэггүй дор гэж нь ярьж байна. Нөхрийг нь өмгөөлж байсан тэй сонирхол нэг, үгсэн хуйвалдаж 1, 2, 3 дугаар хавтаст хэрэгт мэдүүлгээ өгсөн нь тодорхой илт харагдаж байдаг. ******* 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр орой 18 цагийн үед манай ажил дээр уутанд .. төгрөг хийчихсэн авчирч өгсөн нь үнэн. Яагаад авчирч өгсөн мөнгөө өгөөгүй гээд худлаа яриад байгаа юм бэ? Нотлох баримт гэвэл тухайн үед миний утасны цэнэг дууссан байсан. Тухайн үед зурвас бичээд би ажил дээрээ байна гэдгийг гаргаж өгөөгүй нь миний алдаа болж байна. ******* нь ******* тодорхой ажил албан тушаал хашдаггүй, эрх зүйн хувьд мэдлэггүйг нь ашиглаж байна. Би тэгж бодож байна. ******* бас хохирогч болоод үлдэж байна гэж бодож байгаа.

 

Насанд хүрээгүй хохирогч хувьд аав ээж нь архины хамааралтай, өөрөө олон удаагийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэр орондоо халуун дулаан уур амьсгал байхгүй болохоороо манай түр хамгаалах байранд 2021 оны 8 сараас хойш 204 хоног хамгаалагдаж ажил үйлчилгээ авсан байгаа. Би хохирогчийн эрх үүргийг эдэлж энэ хэрэг дээр өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа. гэр бүлийн зүгээс хохирол гэж тодорхой хэмжээний мөнгө төгрөг өгье гэж ирж байхад би охинтойгоо ярилцаж байгаад хүлээж авах ёстой гэж хүлээж авсан нь үнэн. ******* өөрөө авчирч өгсөн. Худлаа яриад байгаад үнэхээр гайхаж байна. Арай дэндүү аймар байна гэж бодож байна. Хэлэх үг олдохгүй байна. Насанд хүрээгүй хохирогч хамгаалах байранд байхад гэр бүлийн зүгээс аав, ээж дээр нь очиж хашаа байшин авч өгье, мөнгө төгрөг өгье, уутанд боов талх хийчихсэн  амьжиргааны түвшингээс доогуур орлоготой айл болохоор удаа дараа очиж байсан нь хавтаст хэрэгт авагдсан охины мэдүүлэг дээр байдаг. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би орлогч прокурорт нь мэдэгдэж баримт үйлдэж өг гэсний дагуу ******* охин Баясгалан нарт Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын сэтгэл зүйчийн өрөөнд мөнгийг үлээлгэж өгсөн. Мөнгийг хүлээж авсан хүн нь ******* болохоос биш мөнгийг авчирч өгсөн хүн нь ******* байгаа шүү. Намайг тэмдэглэл үйлдээд авъя гэхэд үгүй одоо хэрэггүй, тэмдэглэл үйлдсэний хэрэг байхгүй гэж хэлсэн. Мэдүүлгээсээ буц, хүүхдийг мэдүүлгээс нь буцаа гээд байсан болохоор нь би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орлогч прокурорт нь мэдэгдсэн. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Намайг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр, 2022 оны 3 дүгээр сарын 25-ны өдрүүдэд мэдүүлэг авсан гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны болон үндэслэл бүхий шийдвэр болоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах гомдлоо гаргасан.

 

Шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, би анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлгээ хангалттай өгсөн байхад үүнийг анхаарч үзээгүй, дурдаагүй байгаа. Давж заалдах гомдол болон насанд хүрээгүй хохирогч Санжидмолом, гэрч , гэрч , гэрч Баасансүрэн нарын мэдүүлгээр шүүгдэгч ******* хийсэн гэмт хэрэг нотлогдож байна гэдэг боловч ******* гэдэг хүний талаар .. төгрөгийг талаар нэг үг, өгүүлбэр дурдсан зүйл байдаггүй. Энэ талаар ******* идэвхтэй үйлдлээр мэдүүлэг өгсөн байдаг. Би .. төгрөгийг *******ад аваачиж өгөөд өнөөдөр хүнийхээ хувьд мөнгийг хүлээлгэж өгсөн, авсан гэсэн гарын үсэг авах ёстой.

 

Миний хувьд насанд хүрээгүй хохирогч Санжидмоломтой нэг ч удаа уулзаж ярилцаж байгаагүй. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Санжидмолом нь зүүмээр орсон байдаг. Шүүгч шийтгэх тогтоолдоо насанд хүрээгүй хохирогч Санжидмоломын зүүмээр орсон мэдүүлэгт намайг энэ мөнгийг ******* ганцаараа авчирч өгсөн гэж хэлсэн. Гомдол саналтай хэлэх зүйл байвал миний дүү надад хэлээрэй гэж миний огт хэлээгүй зүйлийг шийтгэх тогтоол дээрээ дурдаж өгсөн байсан.

 

Шүүхийн тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа. Энэ нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэл байдаг. Энэ тэмдэглэлд улсын яллагч Баярчимэг прокурор яллагдагчаар татсан байцаалтад Г.Адъяатогтох тэй Баярчимэг прокурор 4-н удаа асуулт асуусан байдаг. Энэ асуултад ******* хариулж байцаалтын ажиллагаа дууссаны дараа прокурор Баярчимэг гарын үсэг зураагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд прокурор оролцож байгаа талаар тогтоолд дурдаагүй ийм нөхцөл байдал үүссэн. Мөн хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд 2021 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай магадлал байдаг. Үүнийг анхан шатны шүүх шинжлэн судлаагүй, хэлэлцээгүй. Үүнийг шийтгэх тогтоолд Улсын дээд шүүх дээр хүчингүй болсон тогтоолыг дурдсан. Мөн шийтгэх тогтоолын 5 дах заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн нотолбол зохих байдал гээд байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр намайг хуульч гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ? ямар ч нотлох баримт байхгүй анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг зарлаж Монголын Хуульчдын холбооноос тодорхойлолт авсан.

 

Өөрөөр намайг ******* хэдэн жил хийж байгаа гэсэн ямар нэгэн тодорхойлолт байдаггүй, тэр битгий хэл намайг монгол улсын иргэн гэхэд хэдийн хэдэн тоотод оршин суудаг гэсэн тодорхойлсон зүйл байхгүй. Анхнаасаа энэ хэргийг насанд хүрээгүй хохирогч мэдүүлгээр ******* эгч ******* рүү залгасан гэж байгаа боловч залгаад юу ярьсан юм чамтай уулзсан уу, үгүй юу гэж асууж тодруулсан зүйл байдаггүй. Өнөөдөр намайг ******* гэрчээр өгсөн мэдүүлгээр ингэсэн тэгсэн гэсэн зүйл байдаггүй. Баярчимэг прокурор 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, яллагдагчаар татсан тогтоолд гарын үсэг зураагүй байхад гэм буруутай гэж ялласан.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар .Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ мөнгийг ******* авсан. Би 2 хоноод буруу зүйл хийсэн байна. Буцаагаад мөнгөө авъя, 3-н хүүхдээ тэжээх гэж байна гэхэд ******* өөрөө шкафаа түгжчихээд өгөхгүй, би охинтойгоо ярилцана уулзана чи яасан хүндэтгэлгүй юм гэж намайг омогдож энэ мөнгийг өгөхгүй байсан. Одоо энэ мөнгийг өөртөө буруутай болох гэхээрээ прокурортоо мэдэгдэж бичиг үйлдэж өөрийгөө хамгаалах гэж ингэсэн юм. Намайг мөнгийг өгчих гэхэд өгчихсөн бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан. Би үнэхээр харамсаж байна. Нөхрийгөө олон жил шоронд явуулчихаад хүүхдүүдээ яаж тэжээхээ мэдэхгүй явж байгаа хүн. Үнэхээр хэцүү байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч *******, түүний Р.Шүрхүү, шүүгдэгч ******* нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч овгийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэн, шүүгдэгч , нарыг хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ба шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нарын ямар үйлдэл нь гэмт хэргийн ямар шинжийг хангаж байгаа талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй буюу хэргийн үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Хэргийн үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр буюу үйл баримтыг тогтоолгүйгээр эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй юм. Шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэж үзсэн болон бусад баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн дүгнэж бичээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчмуудыг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тухайн гэмт хэргийг тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэт үнэлэн тогтоож, тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын үйлдэл, үйл баримтыг тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт өгөх байтал тухайн үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            

2. Шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.