| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00283/И |
| Дугаар | 141/ШШ2025/00002 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 141/ШШ2025/00002
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 141/ШШ2025/00002 | ******* аймаг |
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч ******* хот,******* дүүрэг,******* хороо,******* *******,*******, ******* тоотод байрлах ******* ББСБ ХХК-аас ирүүлсэн, хариуцагч ******* аймгийн сумын баг хаягаар оршин суух холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,481,628.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... нь ******* ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 2,669,700 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ББСБ-г хохироож байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг 2,481,628.44 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Г. холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,481,628.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Талууд нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ ... Нэхэмжлэгч ******* ББСБ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 2,481,628:44 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч
1. 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 500,000 төгрөг,
2. 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 500,000 төгрөг,
3. 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 500,000 төгрөг,
4. 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 500,000 төгрөг
5. 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 481,628.44 төгрөгийн 5
сарын хугацаанд ******* ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв.
Талууд буюу нэхэмжлэгч, хариуцагч нар хуульд заасан эрхийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж, тус тусын тайлбар, хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,656 төгрөгийн тал хувь болох 27,328 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч гаас 27,328 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Г. холбогдох Зээлийн гэрээний үүрэг 2,481,628.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Г. холбогдох Зээлийн гэрээний үүрэг 2,481,628.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор 481,628.44 төгрөгийг нийт 5 сарын хугацаанд ******* ББСБ ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тай эвлэрсэн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,656 төгрөгийн тал хувь болох 27,328 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч гаас 27,328 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРТНАСАН