Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 134/шш2024/00258

 

 

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2024/00258

Говьсүмбэр аймаг

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, банк ХК /РД:2693321,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг,*******,*******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг,*******,*******,,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 5,739,981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч банк ХК-ийн*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч, нар банк ХК-ийн*******аас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ/202146620744 тоот зээлийн гэрээ байгуулан БГХ202146620744 дугаартай барьцааны гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн цалингийн зээлийг зээлийг жилийн 14,4%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болох зурагт 1ш, хөргөгч 1ш, угаалгын машин 1ш барьцаалсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /942 хоног/ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд, банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.7, 61.8, 6.4 дэхь хэсгийг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 5,719,981 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 5,739,981 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. овогт, бид банк ХК-ийн*******аас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 5,739,981 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч, нар банк ХК-ийн*******аас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ/202146620744 тоот зээлийн гэрээ, БГХ202146620744 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 6,000,000 төгрөгийн цалингийн зээлийг зээлийг жилийн 14,4%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 942 хоног хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээний үүрэгт 5,719,981 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 5,739,981 төгрөг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч, нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрөл, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,790 төгрөгийн тавин хувь болох 53,395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 53,395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 53,395 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн*******ын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 5,739,981 төгрөгийг хариуцагч З.Түвшинбаяр, нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,790 төгрөгийн тавин хувь болох 53,395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 53,395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч, нараас улсын тэмдэгтийн хураамжид 53,395 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               П.ЦОГЗОЛМАА