Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2024/00259

 

 

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2024/00259

Говьсүмбэр аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *******,*******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 588,039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1.******* нь******* ББСБ-тай 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 140000703363 дугаар зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн үүрэн телефоны 95020775 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 800,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.

Г.Мөнх-Эрдэнэ нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. зээлийн гэрээний үүрэг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 377,736 төгрөг, зээлийн хүү 175,251 төгрөг, нэмэгдүүсэн хүү 35,051 төгрөг, нийт 588,039 төгрөг байна.******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлий хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон шаардах эрхтэй байх тул*******эс зээлийн гэрээний үүрэгт 588,039 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:

2.1.******* миний бие******* ББСБ ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 588,039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1.******* нь******* ББСБ-тай 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 140000703363 дугаар зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн үүрэн телефоны 95020775 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан боловч хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул үндсэн зээл 377,736 төгрөг, зээлийн хүү 175,251 төгрөг, нэмэгдүүсэн хүү 35,051 төгрөг нийт 588,039 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,291 төгрөгийн тавин хувь болох 9,145.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9,145.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,145.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч """"" БСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 588,039 төгрөгийг хариуцагч******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,291 төгрөгийн тавин хувь болох 9,145.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9,145.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч*******эс улсын тэмдэгтийн хураамжид 9,145.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 П.ЦОГЗОЛМАА