Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2024/00260

 

 

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 134/ШШ2024/00260

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Ш*******, Боржигон овогт Ядамсүрэнгийн Эрдэнэжаргал /РД:ЖМ85092362,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, Төв талбай дээр******* гэх хүүхэд нь манай хүүхэд******* хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан. Уг гэмтлийг эмчлүүлэхэд нийт 3 сая төгрөг зарцуулсан. Ийм учраас буруутай хүүхэд*******ын хууль ёсны төлөөлөгчгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие нь*******ын нэхэмжилж буй гэм хорын хохирол нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, Төв талбай дээр******* гэх хүүхэд нь манай хүүхэд******* хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулж, уг гэмтлийг эмчлүүлэхэд нийт 3 сая төгрөг зарцуулсан тул буруутай хүүхэд*******ын хууль ёсны төлөөлөгчгаас 3,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тавин хувь болох 31,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 31,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч*******ын нэхэмжлэлийн шаардлага болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,000,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тавин хувь болох 31,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 31,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчгаас улсын тэмдэгтийн хураамжид 31,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 П.ЦОГЗОЛМАА