| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00279/И |
| Дугаар | 134/ШШ2024/00261 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 134/ШШ2024/00261
| 2024 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 134/ШШ2024/00261 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, банк ХК /РД:2693321,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг,*******,*******,*******,,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 10,893,386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч банк ХК-ийн*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар банк ХК-ийн*******аас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/201944258174 тоот зээлийн гэрээ байгуулан 4,740,685.1 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 3,000,000 төгрөг нэмж, нийт 7,740,685.1 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан.
Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь банк ХК-ийн*******аас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ/201944700864 тоот зээлийн гэрээг байгуулан 6,232,760.94 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр 2,700,000 төгрөг нэмж, нийт 8,932,760.94 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан.
Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь банк ХК-ийн*******аас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №ЗГ/201944700864 тоот зээлийн гэрээг байгуулан 7,943,350.13 төгрөгийн цалингийн зээлийн хугацааг 12 сар сунгаж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь банк ХК-ийн*******аас 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ201944700864 тоот зээлийн гэрээ байгуулан 6,909,246.89 төгрөгийн цалингийн зээлийн хугацааг 3 сар сунгаж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь банк ХК-ийн*******аас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №ЗГ/201944700864 сунгаж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /1323 хоног/ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд, банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.7, 61.8, 6.4 дэхь хэсгийг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 10,860,386 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 10,893,386 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1., бид банк ХК-ийн*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 10,893,386 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар банк ХК-ийн*******аас 2019, 2020, 2021 онуудад цалингийн зээл авч, удаа дараа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 1323 хоног хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.7, 61.8, 6.4 дэхь хэсгийг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 10,860,386 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг, нийт 10,893,386 төгрөг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч, нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрөл, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,244 төгрөгийн тавин хувь болох 94,622 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 94,622 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 94,622 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч """ банк ХК-ийн*******ын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 10,893,386 төгрөгийг хариуцагч Э.Баатарчулуун, нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,244 төгрөгийн тавин хувь болох 94,622 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 94,622 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч, нараас улсын тэмдэгтийн хураамжид 94,622 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА