| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00212/И |
| Дугаар | 134/шш2024/00262 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 134/шш2024/00262
| 2024 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 134/ШШ2024/00262 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1.******* миний бие нь******* овогтой 2010 онд танилцаж, 2011 онд хамтран амьдарсан. 2012 оны 09 сарын 10-д бидний охин болох төрсөн. Энэ хугацаанд нь архи ууж, агсан тавьж, гал голомтоо өшиглөн унагаж, гэр орноо шатаах гэж оролдож, эсэн бусаар доромжилж зоддог байсан. Түүний эгч болох нь элдвээр доромжилж намайг зодсон. Эгч болох нь мөнгөн ээмэг, бөгж хулгайлсан гэж хулгайд сэрдэж, эсэн бусаар доромжилсон. Энэ бүх дарамтыг тэсэхэд хүнд байсан тул охинг 1 настай байхад бид 2 салсан. Эхлээд ажлаа тараад ирдэг байсан. Сүүлдээ гэртээ ирэхгүй архи уугаад агсам тавьдаг болсон. Орой хонох гэж ирдэг байсан. Нэг удаа зодсон. Би охиноо аваад явсан. Дахиж ийм асуудал гаргахгүй гээд эвлэрсэн. Охиноо ой гарантай байхад салсан. Хамт амьдарч байхад том эгч нь хүүхдээ сайн хараагүй гээд зодож байсан, дунд эгч нь нэг удаа хулгайн хэрэгт намайг сэрдэж зодож байсан. Нэг ч удаа холбоо бариагүй. Нэг удаа охиноо асууж чат бичиж байсан. Дахиж холбоо бариагүй.******* гэдэг хүний эхнэрийнх нь төрсөн дүү нь Энхтөр гэж хүн байгаа. Төрөхийн хүндрэлээр өнгөрөөд, хадам дүүгээсээ өргөж авсан. Овог нэрээ сүүлд өөрчилсөн. Надаас салсаныхаа дараа овгоо нэрээ солиод*******ын Энхжаргал байж байгаад болсон. Эгчээс нь асуухад манай ааваар овоглохгүй, өөрийнхөө төрсөн эцгээр овоглодог болсон гэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа утас регистрийн дугаарыг нь олох гээд эгчтэй нь холбогдоход овгоо өөрчлөөд болсон гэж хэлсэн. Овог, хаягийг нь мэдэхгүй байгаа. Би 2017 онд хамт амьдарч, 2023 оны 09 сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамт амьдарч байгаа. нь салсанаас хойш өдийг хүртэл ямарч сураг, холбоогүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, Энхтусдэм ӨЭМТ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт,,******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,*******ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр:ын иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагааг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс: Налайх дүүргийнны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 210 тоот албан бичгийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч******* нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэтэл нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар,,, хаягт албан ёсны бүртгэлтэй боловч,,ны Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 210 тоот албан бичигт тус хороонд Боржигон овогт*******ын Энхжаргал /РД:НУ90102219/ нь,,, Туул 1 гудамжны 08 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй боловч тухайн хаягт нь амьдардаггүй болохыг тодорхойлов гээд тусгай тэмдэглэлд: 2016 оноос хойш тухайн хаягт амьдраагүй бөгөө газраа-т худалдсан болно... гэжээ.
5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт*******ын Энхжаргал /РД:НУ90102219/-ыг эрэн сурвалжлуулах тухай*******ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
6. нь 1990 онд төрсөн, регистрийн дугаартай,,,, хаягт албан ёсны бүртгэлтэй,гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болно.
7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан*******ийн гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт """"""-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Боржигон овогт*******ын Энхжаргал /РД:НУ90102219/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. нь 1990 онд төрсөн, регистрийн дугаартай,,,, хаягт албан ёсны бүртгэлтэй,гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА