Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 134/ШШ2024/00264

 

 

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 134/ШШ2024/00264

Говьсүмбэр аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, *******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,264,055.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ХК-ийн Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1.******* ХК нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр******* 1120088326 дугаар зээлийн гэрээг цахимаар байгуулж, 11,029,679.44 төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан.

Зээлийг олгосноос хойш 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч зээлийн төлбөрт 1,837,279.9 төгрөг, хүүгийн төлбөрт 868,473.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,808.01 төгрөгийг тус тус төлсөн.

Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж,******* ХК-ийн зүгээс зээлдэгчийг төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 210 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд,******* үндсэн зээл 9,191,399.54 төгрөг, зээлийн хүү 1,033,284.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,371.68 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 10,264,055.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч******* ХК-ийн Чойр салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ:

2.1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1.******* ХК нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр******* 1120088326 дугаар зээлийн гэрээг цахимаар байгуулж, 11,029,679.44 төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан.

Зээлийг олгосноос хойш 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч зээлийн төлбөрт 1,837,279.9 төгрөг, хүүгийн төлбөрт 868,473.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,808.01 төгрөгийг тус тус төлсөн.

Хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж,******* ХК-ийн зүгээс зээлдэгчийг төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 210 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд,******* үндсэн зээл 9,191,399.54 төгрөг, зээлийн хүү 1,033,284.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,371.68 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 10,264,055.76 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,264,055.76 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,175 төгрөгийн тавин хувь болох 89,587.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 89,587.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,587.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.******* ХК-ийн Чойр салбарын гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,264,055.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,175 төгрөгийн тавин хувь болох 89,587.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 89,587.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,587.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА