Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 134/шш2024/00266

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 134/ШШ2024/00266

Говьсүмбэр аймаг

 

                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, банк ХК /РД:2693321,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, ТЗ-ын*******,*******,*******,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 3,283,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч банк ХК-ийн*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1.Зээлдэгч нь банк ХК-ийн*******аас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №ЗГ/202247211939 тоот зээлийн гэрээ, БГХ202247211939 дугаартай барьцааны гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл 9,534,364.93 төгрөг, нэмэлт зээл 3,000,000 төгрөг, нийт зээл 12,534,364.93 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 13,8 хувийн, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болох зурагт 1ш, 5 ханатай гэр барьцаалсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /306/ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд, банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.7, 61.8, 6.4 дэхь хэсгийг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 3,258,950 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 3,283,950 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2.1. миний бие банк ХК-ийн*******ын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 3,283,950 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч нь банк ХК-ийн*******аас 2022.01.05-ны өдөр №ЗГ/202247211939 тоот зээлийн гэрээ, БГХ202247211939 дугаартай барьцааны гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл 9,534,364.93 төгрөг, нэмэлт зээл 3,000,000 төгрөг, нийт 12,534,364.93 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 13,8 хувийн, 30 сарын хугацаатай зээлсэн боловч хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 306 хоног хэтэрч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 3,258,950 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг нийт 3,283,950 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрөл, баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,493 төгрөгийн тавин хувь болох 33,746.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 33,746.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33,746.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн*******ын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 3,283,950 төгрөгийг хариуцагч **** төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,493 төгрөгийн тавин хувь болох 33,746.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 33,746.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчэс улсын тэмдэгтийн хураамжид 33,746.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             П.ЦОГЗОЛМАА