| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0073/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн 1706 0214 00005 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо группт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 37 дугаар гудамжны 556 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаарщ, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт С Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы гудамж 8 дугаар гудамжны 26 тоотод Х.Ганхүрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан нотлох баримтуудаас мөрдөн байцаалтад цугларсан баримтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Ганхүрэлийн өгсөн мэдүүлэг /хх-5-6/, шинжээчийн 12137 дугаартай дүгнэлт /хх-12/, шүүгдэгч С.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-17/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы гудамж 8 дугаар гудамжны 26 тоотод Х.Ганхүрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Х.Ганхүрэлийн өгсөн: "2017 оны 9 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн үед гэртээ хоол хийгээд мах татаад сууж байтал гаднаас манай эхнэрийн нагац ах С.Баасанхүү орж ирээд манайд байдаг 18 настай Мөнхзул гэдэг охиныг “яагаад манай гэр рүү очихгүй байгаа юм, манайх руу явъя, манай зээ охин Тогосоо чамайг санад байна” гээд манай охин руу дайраад байсан. Тэгсэн бас Мөнхзул руу хандаж “чамайг нөхөртэй гэж манай зээ Тогосоо хэлсэн, чиний нөхөрт аавын чинь дугаарыг өгчихсөн” гэж хэлсэн. Тэгээд хачин юм яриад байхаар нь би С.Баасанхүүг “яв” гэсэн. Тэгтэл Баасанхүү эвхдэг жижиг бор иштэй хутга өмднийхөө халааснаас гаргаж ирээд над руу дайрсан. Тэгээд би гараараа хутгатай гарыг нь барьж автал намайг хойш нь түлхэж унагаагаад нөгөө гараараа миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Тэгтэл миний доод талын үүдэн шүд хугалсан. Түүнийг хашаанаас түлхэж гаргасан тэр ч явсан. Тэгээд цагдаа дуудсан.” /хх-8 / гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12137 дугаартай дүгнэлтэд:
1. Х.Ганхүрэлийн биед нэг шүдний булгарал, зүүн завьжинд язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-12/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад С.Бгийн яллагдагчаар өгсөн: "...Би тэр үедээ архи уусан согтуу байсан. Намайг Х.Ганхүрэл гэрээсээ чирээд гаргаж хоолой боосон би боолтыг нь тавиулах гэж ам руу нь гараа хийж татсан. Тэгэхэд шүд нь хугарсан гэж тэр хэлж байсан. Түүний нүүр рүү нэг удаа цохьсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгасан Х.Ганхүрэлд учирсан хохирол нь миний буруутай үйлдлийн улмаас учирсныг хүлээн зөвшөөрч байна." /хх-ийн 24-25/ гэх мэдүүлэг,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/,
-Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-17/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ
хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Х.Ганхүрэл нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч С.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт С Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Бд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Баасахүү нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар
С.Баасахүү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Баасахүү нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС