Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 134/шш2025/00002

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 134/ШШ2025/00002

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны төв байранд байрлах *******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг,*******,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 11,777,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч*******-ийг төлөөлж, Тусгай активын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч******* нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 11,392,753.31 төгрөгийг 2010093000 тоот зээлийн гэрээгээр жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийн цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон. Зээлдэгч******* нь гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуудж, төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар, нийт 299 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2010093000 дугаартай зээлийн гэрээний дагуу гэрээг цуцалж, төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 10,391,242 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаарх хүү 1,347,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,783 төгрөг, нийт 11,777,298 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,, хариуцагч******* нар харилцан тохиролцож, хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,777,298 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хугацааны хувьд 12 хувааж, дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов гэжээ. Үүнд:

2024 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 01 дүгээр сард 1,000,000 төгрөг

2025 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 04 дүгээр сард 1,000,000 төгрөг

2025 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг

2025 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 11 дүгээр сард 777,298 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нар хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч******* нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 11,392,753.31 төгрөгийг 2010093000 тоот зээлийн гэрээгээр жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийн цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон боловч зээлдэгч******* нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж, төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар, нийт 299 хоног хугацаа хэтрүүлсэн тул 2010093000 дугаартай зээлийн гэрээг цуцалж, төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 10,391,242 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаарх хүү 1,347,273 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,783 төгрөг, нийт 11,777,298 төгрөг гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,, хариуцагч******* нар харилцан тохиролцож, хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,777,298 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хугацааны хувьд 12 хувааж, дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов гэжээ. Үүнд:

2024 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 01 дүгээр сард 1,000,000 төгрөг

2025 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 04 дүгээр сард 1,000,000 төгрөг

2025 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг

2025 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг

2025 оны 11 дүгээр сард 777,298 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нар хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,700 төгрөгийн тавин хувь болох 101,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 101,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101,850 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч******* нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 11,777,298 төгрөгийг нэхэмжлэгч **** ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, хугацааны хувьд 2024 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 777,298 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нар хүлээн зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,700 төгрөгийн тавин хувь болох 101,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 101,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч*******оос улсын тэмдэгтийн хураамжид 101,850 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *** ХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            П.ЦОГЗОЛМАА