| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00236/И |
| Дугаар | 134/шш2025/00003 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 134/шш2025/00003
| 2024 оны 12 сарын 24 өдөр | Дугаар 134/ШШ2025/00003 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, *******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 25,866,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* ХК-ийн Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Иргэн******* нь******* хамтран зээлдэгчээр орж,******* ХК-тай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1120091419 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 22,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан.
Банк нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч************** дахь 5005746639 дансанд 22,800,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь огт зээлийн төлбөрөө төлөөгүй бөгөөд үндсэн зээлдэгч нь 2024 оны 04 сарын 09-д нас барсан байна.
Зээлдэгчийг нас барснаас хойш хамтран зээлдэгч*******тэй утсаар ярих, биечлэн уулзах зээл төлөх үүргийг сануулж хэлж, шаардах хуудас өгч байсан.
Иймд, үндсэн зээл 22,800,000 төгрөг, зээлийн хүү 2,989,210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,860 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 25,866,070 төгрөгийг*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1.******* ХК-ийн Чойр салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 25,866,070 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Иргэн******* нь******* хамтран зээлдэгчээр орж,******* ХК-тай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1120091419 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 22,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан ба зээлдэгч нь огт зээлийн төлбөрөө төлөөгүй бөгөөд үндсэн зээлдэгч нь 2024 оны 04 сарын 09-д нас барснаас хойш хамтран зээлдэгч*******тэй утсаар ярих, биечлэн уулзах зээл төлөх үүргийг сануулж хэлж, шаардах хуудас өгч байсан тул үндсэн зээл 22,800,000 төгрөг, зээлийн хүү 2,989,210 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,860 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 25,866,070 төгрөгийг*******гээс гаргуулна гэжээ.
3. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,280 төгрөгийн тавин хувь болох 143,640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 143,640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 143,640 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч******* ХК-ийг төлөөлж, Чойр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 25,866,070 төгрөгийг хариуцагч******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,280 төгрөгийн тавин хувь болох 143,640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 143,640 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 143,640 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА