Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 134/шш2025/00004

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 134/ШШ2025/00004

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, *******, 15 давхарт байрлах ******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Тээвэрчдийн*******,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,455,681 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг нийт 1,460,681 төгрөг гаргуулах тухай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7104906959 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,455,681 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,460,681 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 1,460,681 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 6 хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 210,681 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.    Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7104906959 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,455,681 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,460,681 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар харилцан тохиролцож, 1,460,681 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 210,681 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,323 төгрөгийн тавин хувь болох 19,161.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 19,161.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,161.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 1,455,681 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг нийт 1,460,681 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 210,681 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,323 төгрөгийн тавин хувь болох 19,161.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 19,161.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,161.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА