Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 134/шш2025/00006

 

 

 

2024 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 134/ШШ2025/00006

Говьсүмбэр аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, банк ХК /РД:2693321,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг,*******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг,*******,*******,*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 3,787,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч банк ХК-ийн*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч, нар банк ХК-ийн*******аас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр №ЗГ/202247779257 тоот зээлийн гэрээ, БГХ202247779257 дугаартай барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулан зээлсэн.

Зээлдэгч, нар банк ХК-ийн*******аас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/202349941014 дугаартай зээлийн гэрээ, БГХ202349941014 дугаартай барьцааны гэрээ байгуулан 3,890,553.15 төгрөгийн үлдэгдэл дээр 1,700,000 төгрөг нийт зээл 5,590,553.15 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болох 5 ханатай гэр-1, зурагт-1 ш, хөргөгч-1 ш, угаалгын машин-1 ширхэгийг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 276 хоног хэтэрч, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Иймд, банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.7, 61.8, 6.4 дэхь хэсгийг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 3,787,017 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 3,787,017 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч, нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1., бид банк ХК-ийн*******аас нэхэмжилж буй үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 3,787,017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч, нар банк ХК-ийн*******аас 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр №ЗГ/202247779257 тоот зээлийн гэрээ, БГХ202247779257 дугаартай барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай,

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/202349941014 дугаартай зээлийн гэрээ, БГХ202349941014 дугаартай барьцааны гэрээ байгуулан 3,890,553.15 төгрөгийн үлдэгдэл дээр 1,700,000 төгрөг нэмж нийт зээл 5,590,553.15 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлсэн боловч зээлийн хугацаа 276 хоног хэтэрч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул, нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 3,787,017 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч, нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,542 төгрөгийн тавин хувь болох 37,771 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 37,771 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 37,771 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн*******ын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 3,787,017 төгрөгийг хариуцагч ****,  **** нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,542 төгрөгийн тавин хувь болох 37,771 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 37,771 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч ***** нараас улсын тэмдэгтийн хураамжид 37,771 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                П.ЦОГЗОЛМАА