| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00660/И |
| Дугаар | 156/ШШ2024/00605 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00605
2024 12 02 156/ШШ2024/00605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00660/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* хот, ******* *******, ******* ******* *******, ******* ******* ******* тоотод оршин суух, овогт ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч У. нь 1979 оны 10 ******* сарын 29-ний өдрөөс 1984 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд галч, ачаа ачигчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч У. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1963 онд Хэнтий аймагт төрсөн. Би Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд 1979 оны 10 ******* сарын 29-ний өдрөөс 1984 оны 06 ******* сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд галч, ачаа ачигчаар ажиллаж байсан юм. 1984 оны 06 ******* сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 ******* сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан хугацаа маань баталгаажаагүй болохоор шүүхэд хандаж байна. Би нийгмийн даатгалын 1990 оноос 1994 онуудын нөхөн даатгалд хамрагдсан. Иймд намайг Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд 1979 оны 10 ******* сарын 29-ний өдрөөс 1984 оны 06 ******* сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд галч, ачаа ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч У. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. ******* хот, ******* дүүргийн ******* ******* *******ны Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 2 тал),
2. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 3 тал),
3. Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын 2023 оны 6 ******* сарын 02-ны 5536 *******тай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4 тал),
4. Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 5 тал),
5. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 ******* сарын 26-ны өдрийн 8/132 *******тай тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 7 тал),
6. Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдлийн эвлэлийн даргын 1979 оны 10 ******* сарын 29-ний өдрийн 97 *******тай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал),
7. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 ******* сарын 26-ны өдрийн 8/83 *******тай У.гийн цалингийн түүвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),
8. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 26-27 тал)
9. Гэрч Ё.Балдандоржийн шүүхэд өгсөн ...Би 1976 оны хавраас 1990 оны намар хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд тэмээчин, адуучнаар ажиллаж байсан. Намайг Мөрөн сумын Оч нэгдэлд тэмээчнээр ажиллаж байх үед У. нь 1979 оны намраар тус нэгдлийн уурын зууханд галчаар ажилд орж байсан юм. Тус нэгдлийн уурын зууханд 1979-1984 оны хавар хүртэл галч, ачаа ачигчаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 25 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч У.гийн Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд галч, ачаа ачигчаар ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 ******* сарын 26-ны өдрийн 8/132 *******тай лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ
Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 1988 оны 10 ******* сарын 23-ны өдөр бичигдсэн У.гийн нэр дээрх ХААТР-1 дүгээр маягтын лавлагаанд ажилладаг байгууллага-Мөрөн сумын Оч нэгдэл, ажилд орсон он-1979, эрхэлдэг ажилгалч гэж бичигдсэн байна.
Мөн хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан гэх Ё.Балдандоржоос гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч Ё.Балдандорж нь 1976-1990 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 6 ******* сарын 06-ны өдрийн 405 *******тай шийдвэрийн хуулбараар нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг хэрэгт үнэлэж шийдсэн болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч У. нь 1979 оны 10 ******* сарын 29-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд галч, ачаа ачигчаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.
Харин түүний 1984 оны 5 ******* сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 ******* сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд галч, ачаа ачигчаар ажиллаж байсан байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60.1, 57 ******* зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.2, 116, 118 ******* зүйл, 133 ******* зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигин овогт /РД:СК6*******90311/-г 1979 оны 10 ******* сарын 29-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд галч, ачаа ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 ******* зүйлийн 60.1, 57 ******* зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 ******* зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА