| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00583/И |
| Дугаар | 156/ШШ2024/00606 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2024/00606
2024 12 02 156/ШШ2024/00606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00583/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн ******* сумын 5-р багт оршин суух, Бор овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Эцэг тогтоолгох болон хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин *******, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин ******* нарын эцэг ******* мөн болохыг тогтоолгох болон 2012 оноос 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл М.Ундрахтай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2012 онд М.Ундрахтай танилцаж 2013 оны 1-р сараас Улаанбаатар хотод хамт амьдарч байгаад 2014 оноос Хэнтий аймгийн ******* суманд амьдарсан. Бидний дундаас том охин У.Мөрөнсайхан 2016.11.30-нд, бага охин ******* 2018.11.25-нд тус тус төрсөн. Нөхөр М.Ундрах ******* суманд хөдөө малаа маллаж ирж очоод би 2 хүүхдээ Улаанбаатар хотод сургуульд сургаж сум руу ирж очиж амьдардаг байсан тул гэрлэлтээ батлуулж амжаагүй. Иймээс хүүхдүүддээ төрсний гэрчилгээ авахдаа бага охин Мөрөнзаяаг Хөвсгөл аймагт төрүүлж, нөхөр ууланд самарт 1 сар гаруй хугацаанд явсан байсан тул би өөрөөрөө овоглосон, том охин Мөрөнсайхан Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн бөгөөд ааваар нь овоглож төрсний гэрчилгээ авч байсан юм. Нөхөр маань саяхан 2024.10.20-нд өвчний учраас нас барсан. Одоо би 2 охинтойгоо өрх толгойлж үлдээд байна. Иймээс 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаардлага бий болсон тул охин У.Мөрөнсайхан, ******* нарын төрсөн эцэг нь нөхөр М.Ундрах мөн болохыг, 2013 оны 01-р сараас 2024.10.20-ны өдрийг хүртэл М.Ундрахтай хамтын амьдралтай байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Г.*******гийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Г.******* нь 2012 онд М.Ундрахтай танилцаж хамт амьдарч байгаад 2014 оноос Хэнтий аймгийн ******* суманд амьдарсан. Тэдний дундаас том охин У.Мөрөнсайхан 2016.11.30-нд, бага охин ******* 2018.11.25-нд тус тус төрсөн. Нөхөр М.Ундрах нь Хэнтий аймгийн ******* суманд хөдөө малаа маллаж ирж очоод, Г.******* нь 2 хүүхдээ Улаанбаатар хотод сургуульд сургаж сум руу ирж очиж амьдардаг байсан гэдэг. Гэрлэлтээ батлуулж амжаагүй. Иймээс хүүхдүүддээ төрсний гэрчилгээ авахдаа бага охин Мөрөнзаяаг Хөвсгөл аймагт төрүүлж, нөхөр ууланд самарт 1 сар гаруй хугацаанд явсан байсан тул Г.******* өөрөөрөө овоглосон, том охин Мөрөнсайхан Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн бөгөөд ааваар нь овоглож төрсний гэрчилгээ авсан. Нөхөр нь 2024.10.20-нд нас барсан тул 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаардлага бий болсон байна. Иймд охин У.Мөрөнсайхан, ******* нарын төрсөн эцэг нь нөхөр М.Ундрах мөн болохыг, мөн Г.*******, М.Ундрах нарыг 2013 оны 01-р сараас 2024.10.20-г хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийг хуульчилсан ба хүсэлт гаргагчийн гаргасан нэхэмжлэл нь тус хуулийн 133 дугаар зүйлийн 133.2.1, 133.2.14, 133.2.7-д заасан хэрэгт хамаарч байх тул иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа.
3. Хүсэлт гаргагч Г.******* нь М.Ундрахтай танилцаад тэдгээрийн дундаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин У.Мөрөнсайхан, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин ******* нар төрсөн болох нь хэрэгт авагдсан *******, ******* нарын эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх Хэнтий аймгийн ******* сумын сум дундын эмнэлэгийн тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2322000078 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6710000081 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагч Г.*******, М.Ундрах, *******, ******* нарын хамт авахуулсан гэх гэрэл зурагууд, гэрч О.Баясгалангийн шүүхэд өгсөн ...Г.*******, М.Ундрах нар хэзээнээс ханилсаныг нь сайн мэдэхгүй байна. Ойр дотны хамаатан биш болохоор хэзээ ханилсаныг нь мэдэхгүй байна. Хаяа манайхаар орж гарч явдаг. Г.*******, М.Ундрах нарын дундаас 2 хүүхэд төрсөн. Том охин Мөрөнсайхан гэдэг оныг нь мэдэхгүй байна. Бага охиныг нь Мөрөнзаяа гэдэг 2 хүүхэд нь одоо Улаанбатаар хотод сурдаг. Г.*******, М.Ундрах урьд өөр хүнтэй амьдарч байгаагүй. Амьдралын шаардлагаар ******* 2 хүүхэдтэйгээ хотод, Ундрах ******* суманд хамаатныхаа малыг харж хөдөө байдаг байсан гэх мэдүүлэг, гэрч С.Алтансувдын ... Г.*******, М.Ундрах нь 2012 оноос эхлэн танилцаад 2013 онд Улаанбаатар хотод байж байгаад Хэнтий аймгийн ******* сум руу явсан. Тэнд мал маллахаар явсан. Хурим найр хийгээгүй. Нэг гэрт ороод хамт амьдарч байсан. Дундаас 2 хүүхэд төрсөн 2016 оны 11 сарын 30-ны өдөр охин Бүрэнсайхан, 2018 оны 11 сарын 25-ны өдөр охин Бүрэнзаяа нар төрсөн. Том охин нь ааваараа, бага охин нь ээж *******гаар овоглосон гэсэн Ундрах, ******* нар хамтдаа л амьдардаг байсан. Миний ихэвчлэн хөдөө мал дээрээ байдаг. ******* хүүхдүүдтэйгээ л байдаг... гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Улмаар ******* Ундрах нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн бүртгэлийн хэлтсийн 232276131236 тоот нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин У.Мөрөнсайхан, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин ******* нарын эцэг нь ******* Ундрах мөн болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Харин хүсэлт гаргагч Г.******* нь 2012 оноос 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл М.Ундрахтай хамтын амьдралтай байсан болох нь нотлогдохгүй байна.
Хүсэлт гаргагч Г.******* нь энэхүү байдлыг нотлохоор шүүхэд гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 272 дугаартай ...М.Ундрах нь ******* сумын Онон багт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байсан нь үнэн болно... гэх албан бичгийг шүүхэд ирүүлж, гэрчээр О.Баясгалан, С.Алтансувд нарыг асуулгасан боловч эдгээр баримтуудаар М.Ундрах, Г.******* нарын дундаас үр хүүхэд төрсөн, хоорондоо харилцаа холбоотой байсан болох нь нотлогдож байна.
Нөгөө талаас гэрч нарын мэдүүлэг, Үндэсний төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03-07/6281 дугаартай ...хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын бүртгэлийн 94 дүгээр хуудаст Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс 5-р багт өрхийн тэргүүн Бор ургийн овогт ******* *******..., охин Ундрахын Мөрөнсайхан, охин *******гийн Мөрөнзаяа... лавлагаагаар хүсэлт гаргагч Г.******* нь Улаанбаатар хотод болон Хөвсгөл аймагт, М.Ундрах нь Хэнтий аймгийн ******* суманд, өөрөөр хэлбэл хоёр талдаа амьдарч байсан нөхцөл байдал харагдаж байна. Үүнийг нэг гэрт хамтран амьдарч, нэг гэр бүлийн харилцаа үүсгэсэн гэж үзэх боломжгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж заасан байна.
Иймд М.Ундрах, Г.******* нарын дундаас үр хүүхэд төрсөн боловч тэдгээр нь нэг гэр бүлийг бий болгож, хамтын амьдралыг үүсгэж амьдарч байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагч Г.*******гийн М.Ундрахтай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин *******, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин ******* нарын эцэг регистрийн дугаартай, Боржигон овогт ******* Ундрах мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагч Г.*******г М.Ундрахтай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц
хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА